НИЙГЭМ

Хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн прокуроруудыг ажлаас нь чөлөөлжээ

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан нь мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй билээ. Энэхүү үүргээ нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад анхааруулж, Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсж байсан.

Дээрх чиглэлээр прокурорын байгууллага зохих шалгалтыг хийж хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн прокурор, ажилтнуудыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар ажлаас халах, мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлд шилжүүлэх зэрэг холбогдох арга хэмжээ авсан байна.

Цаашид хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, ажлын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нийт прокурор, ажилтнуудад Улсын Ерөнхий прокурор үүрэг болгожээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button