Нийгмийн

Дэлхийн Банк “Covid19”-ийн эсрэг тэмцэхэд 14 тэрбум долларын дэмжлэг үзүүлнэ

Хувийн хэвшил болон ажиллах хүчинд тулгуурлан хямралаас үүдэлтэй санхүү, эдийн засагт үүсэж буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажлыг ОУСК-ийн зүгээс авч хэрэгжүүлж буй юм.

Дэлхийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-ийн Захирлуудын зөвлөлөөс улс орнуудын засгийн газар, компаниудад КОВИД-19-ын хурдацтай тархалтаас сэргийлэх, илрүүлэх болоод хариу ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлэх зорилготой яаралтай санхүүжилтийн багцыг 14 тэрбум болгон нэмэгдүүлж баталлаа. Уг санхүүжилтийн багц нь

  • Өвчнийг тархалтыг барих, оношлох, эмчлэх,
  • Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах,
  • Үндэсний тогтолцоог бэхжүүлэх,
  • Хувийн хэвшлийг дэмжих юм.

Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК нь уг 14 тэрбум долларын багцын 6 тэрбум долларыг КОВИД-19 өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор гаргах байсан бол энэ хэмжээг 8 тэрбум ам. доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл гэх зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм.

ОУСК-ийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус байгууллагын харилцагч банк санхүүгийн байгууллагаар дамжин тэдгээрээр үйлчлүүлдэг, эдийн засгийн сарнилаас үүдэн хүнд байдалд байгаа хувийн компаниудад худалдааны санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээл болон дунд хугацааны бусад хэлбэрийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх юм.

Мөн тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл гэх зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм. Үүнээс гадна онцгой байдлын хариу ажиллагаанд нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрэлт нэмэгдэж буй энэ үед голлох үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон холбогдох бусад салбарт дэмжлэг үзүүлнэ.

НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАВАН ГАРАХАД ШААРДАХ ХУГАЦААГ БИД БОГИНОСГОХ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА

“Энэ нөхцөл байдлыг даван гарахад шаардах хугацааг бид богиносгох нэн шаардлагатай байна. Уг санхүүжилтийн багц нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилчдад КОВИД-19-ийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөг бууруулахад хэрэгтэй дэмжлэг болж очих юм” хэмээн Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Давид Малпасс өгүүлэвМөн тэрээр “Дэлхийн Банк Групп, улс орнуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан хурдацтай бөгөөд уян хатан хариу ажиллагаа, дэмжлэгээ тууштай авч хэрэгжүүлэхэд бэлэн байна. Эхний ээлжийн дэмжлэг эхэлсэн байгаагаас гадна өнөөдөр баталсан санхүүжилтийн өргөтгөсөн хэрэгслүүд нь улс орны эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжин, ажлын байрыг хадгалан үлдэхэд түлхэц үзүүлнэ” гэж тэрээр онцлов.

Өнөөдөр нэмж баталсан 2 тэрбум долларын санхүүжилт нь гуравдугаар сарын 3-нд анх зарлаж байсан эрүүл мэндийн тогтолцоо болон өвчлөлийн тандалтыг сайжруулахаар Дэлхийн Банкнаас олгох 6 тэрбум доллар болон эдийн засгийн цочролд илүү эмзэг бичил болоод жижиг, дунд бизнесийг хаалгаа барихаас сэргийлэхэд туслах ОУСК-ын 6 тэрбум долларын санхүүжилтийн багц дээр нэмэлт санхүүжилт болон очих юм.

Уг цар тахал амь насанд халтайгаас гадна онцгой байдлыг давснаас хойш эдийн засаг болон хүмүүсийн амьдралын чанарт түүний үзүүлэх нөлөө илүү удаан үргэлжлэхээр байна.

“Уг цар тахал амь насанд халтайгаас гадна онцгой байдлыг давснаас хойш эдийн засаг болон хүмүүсийн амьдралын чанарт түүний үзүүлэх нөлөө илүү удаан үргэлжлэхээр байна. Энэ үед манай харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг алдагдуулалгүй дэмжсэнээр хөгжиж буй орнуудын хувийн хэвшил эдийн засгаа илүү хурдан сэргээх чадалтай болно хэмээн найдаж байна” гэж ОУСК-ийн Гүйцэтгэх захирал Филипп Ле Хоүрү өгүүлэв. “Ингэснээр нийгмийн эмзэг бүлэг өөрсдийн амьжиргааг илүү богино хугацаанд сэргээж, ирээдүйдээ дахин хөрөнгө оруулж эхлэхэд тустай юм” гэж тэрээр мөн тодотгов.

2008 оны олон улсын санхүүгийн хямрал, Баруун Африкийн эбола вирусийн тахлын үеэр ОУСК яаралтай арга хэмжээ авч чадсан нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн идэвхжлийг саринуулахад хүргэх дэлхийн болон бүс нутгийн шинжтэй хямралд амжилттай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн түүхтэй юм.

ОУСК-ийн уг дэмжлэг нь дараах 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж буй юм. Үүнд:

  • Бодит салбаруудын хямралын хариу ажиллагааны хөтөлбөрөөс олгох 2 тэрбум ам.доллар. Үүнд дэд бүтэц, үйлдвэр, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд дахь одоогийн харилцагч нар хамрагдах бөгөөд үүний хүрээнд ОУСК-иас санхүүжилт хэрэгтэй компаниудад зээл олгож, шаардлагатай бол хувьцааны хөрөнгө оруулалт хийнэ. Эрэлт нэмэгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний компаниудад мөн энэхүү хэрэгслээр дамжуулан дэмжлэг үзүүлнэ.  
  • Даян дэлхийн худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Энэ нь санхүүгийн байгууллагуудын төлбөрийн эрсдэлийг шийдвэрлэхэд чиглэгдэх бөгөөд ингэснээр импорт, экспортын худалдаа эрхэлдэг компаниуд тэднээс санхүүжилт авах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд нийлүүлэлтийн шат дамжлага дахь жижиг, дунд бизнес эрхлэгчид үр шим хүртэнэ гэж ОУСК үзэж буй юм.
  • Эргэлтийн хөрөнгө шийдвэрлэх хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Үүний хүрээнд хурдацтай хөгжиж буй орнуудын банкнууд санхүүжилтийн эх үүсвэрээр хангагдах ба ингэснээр тус банкнууд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөө зузаатгаж, төлбөрөө төлж, ажилчдадаа цалин тавихад ашиглах зээл олгох боломж бүрдэх юм.
  • Харилцагчдын хүсэлтээр санаачилж, 3-р сарын 17-нд батлагдсан шинэ бүрэлдэхүүн хэсэг. Даян дэлхийн худалдааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр болон Гол түүхий эд бүтээгдэхүүний санхүүжилтийн хөтөлбөрийн хамтарсан эх үүсвэрээс үүнд зориулж нийт 2 тэрбум долларыг санхүүжүүлнэ. Тус хоёр хөтөлбөр нь дотоодын банкнуудад эрсдэл хуваах дэмжлэг үзүүлж, улмаар хурдацтай өсөж буй орнуудын компаниудад санхүүжилт тасалдахаас сэргийлнэ. 

ОУСК-ын удирдлага өмнөх хямралын үеэр үзүүлсэн дэмжлэгийн нэгэн адилаар аливаа төслийг санхүүжүүлэхдээ зээл, байгаль орчин болоод нийгмийн хүрээнд тавигдах шалгуурт тулгуурлан батална.

ОУСК нь уг санхүүжилтийг яаралтай дайчлах ажлыг эхлүүлээд буй юм. Үүний нэг жишээ нь бид саяхан Вьетнамын дөрвөн банкны худалдааны санхүүжилтийн дээд хязгаарыг 294 сая доллараар нэмэгдүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус банкнууд санхүүжилтийн хэрэгцээтэй байгаа компаниуд, нэн ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тасралтгүй санхүүжилт олгох боломж бүрдсэн. 

ОУСК нь өөрийн хариуцлагын өндөр хэм хэмжээг сахихын зэрэгцээ компаниудад аль болох түргэн шуурхай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцгой анхаарч ажиллах болно. ОУСК-ын удирдлага өмнөх хямралын үеэр үзүүлсэн дэмжлэгийн нэгэн адилаар аливаа төслийг санхүүжүүлэхдээ зээл, байгаль орчин болоод нийгмийн хүрээнд тавигдах шалгуурт тулгуурлан батална.

ОУСК-ын тухай:

ОУСК нь Дэлхийн Банкны нэгэн адил Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага бөгөөд хурдацтай хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.  Бид өөрсдийн хөрөнгө нөөц, мэдлэг чадвар болоод хүч нөлөөг ашиглан хамгийн хэрэгцээ шаардлагатай байгаа газар зах зээл, шинэ боломжуудыг бүрдүүлэхээр дэлхий даяар нийт 2000 гаруй аж ахуй нэгжтэй ажиллаж байна. Нэн ядуурлыг эцэслэж, хамтын хөгжил дэвшлийг бий болгох зорилгынхоо хүрээнд бид хувийн хэвшлийн хүчийг дөрөөлж 2019 оны санхүүжилтийн жилд нийт 19 тэрбум долларын урт хугацааны санхүүжилтийг хөгжиж буй улс орнуудад олгосон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org вэб хуудсаас авна уу.

Нийгмийн сүлжээ дэх хаяг: 

Эх сурвалж:  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button