НИЙГЭМ

ЭЕШ-ийн хариу нэг цагийн дараа гарна

Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу  ЕБС-ийн XII ангийг 16 мянган сурагч төгсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 09-00 цагт “Монголын түүх”, “Физик”-ийн шалгалтаар эхэлж зургаадугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд  шалгалт өгөх анги, танхимди 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай.

Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглох аж.

Шалгалтад ашиглах харандаа, баллуур,  үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө.

Шалгалтад ашиглах харандаа, баллуур,  үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхааруулжээ

 Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь 

4. Бүртгэлийн хуудас 

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button