Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжлээ

Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжлээ. Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж ер нь бараг устаад байсан.
2017 оноос хойш ганц нэг үзэгдэх болж 2018 онд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Тарваганы тооллого явуулж тодорхой тооны тарвага нутагшиж байгаа нь тус төслийг эхлүүлэх урам зориг өгсөн юм. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм. /Тарвага нутагшуулсан газартаа харуул хамгаалалтыг сайжруулж байгаль хамгаалагч 2, идэвхтэн байгаль хамгаалагч 3 хүнийг цалинжуулан ажиллуулж, хөдөлгөөн мэдрэгч камеруудыг байршуулснаар хууль бус агналт гарах нөхцөл гарахгүй/ Тарвагыг хууль бусаар агнахад эр тарваганы 170000 төгрөг, эм тарвага 210000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж дээр нь Зөрчлийн тухай хуулиар 500000-3000000 төгрөгийн торгууль төлнө.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.