НийгмийнУРЛАГ

Яаралтай эмчилгээ хийх шаардлагатай болсон Ж.Сүххуяг гавьяатад тусалъя

Батмөнх даян хаан, Чилүгэний дүрээр монгол түмнийхээ хайрыг татаж, хүндлэлийг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг артерын судасны бөглөрөл гэсэн оноштойгоор яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Мөн тэрбээр 2008 оноос сахар туссан гэнэ. Ж.Сүххуяг гавьяат эмчилгээ хийлгэн, мэс засал хийлгэхэд 30 гаруй сая төгрөг шаардлагатай болжээ.  Хэрвээ яаралтай мэс засалд орохгүй бол хөлөө тайруулж ч мэдэх аюул тулгарсан гэнэ. Ж.Сүххуяг гавьяат хоёрдугаар эмнэлэгт ирэх долоо хоногт хэвтэхээр төлөвлөсөн, хугацаа нэлээд давчуу байгааг хэлэв.

Тэрбээр 1987 онд “Хайрыг хайрла” жүжигт тоглож байхад нь тайз нурсны улмаас хүнд гэмтжээ. Тухайн үед 45 хоног гурван удаа мэс засал хийлгээд, бүтэн нэг жил хэвтэн эмчлүүлжээ. Тэр гэмтэл нь сэдэрч, их зовиурлах болсон гэнэ. Монгол түмний хайртай жүжигчин Ж.Сүххуяг гавьяатад туслах, сэтгэлийнхээ хандивыг өргөхийг монгол түмэндээ уриалъя.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гэж.Ц
Гэж.Ц

Сүххуяг жүжигчиндээ тус�##�цгаая,

Холбоотой мэдээ

Back to top button