УЛС ТӨР

У.Хүрэлсүх: НДШ, ААНОАТ, ХХАОТ-уудыг ЗУРГААН САР чөлөөлж, 5 их наядын санхүүжилт бүхий арга хэмжээ авна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо Төрийн ордонд аж ахуй нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна. Тодруулбал, тэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярьж буй юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд коронавирус тархаад байна. Манай улсын хэмжээнд 11 тохиолдол бүртгэгдээд байна. Биеийн байдал тогтвортой байна. Ерөнхий сайдаас барьж буй хоёр чиглэл баримталж байна. Нэгдүгээрт, Монгол хүний амь насыг энэ тэргүүнд тавина. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг нь бүгд хяналтад байна. Улсын онцгой комисс 14 удаа хуралдлаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байгаа учир өнөөдөр амгалан тайван байна. Коронавирус гараагүй цөөхөн хэдхэн улсын нэг нь Монгол. Цаашид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлага бий. Цаашид дэлгэрүүлэхгүй барина. Нөхцөл байдалд хяналтад байна. гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байж нийт ард иргэдээ хамгаалах ёстойг Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улсын засгийн газраас Эрүүл мэндийн салбарт улсын нөөцөөс 17 тэрбум төгрөг гаргасан. Халдваргүйжүүлэлтийн ажлыг бүх шатанд хийж байна. Нэмж 20,6 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг холбогдох байгууллагуудад өгнө. Эм тариа, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцсыг шийдвэрлэнэ. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах эдийн засгийн шийдвэрүүдийг гаргаж байгаагаа дуулгалаа.

  • Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо.
  • Хоёрдугаарт: Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
  • Гуравдугаарт, 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
  • Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт ГУРВАН сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгохоор боллоо.
  • Тавдугаарт, Малчдаас ноолуур авахад зориулж, 300 тэрбум төгрөгийн зээл олгоно.
  • Зургадугаарт, 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно.
  • Долдугаарт, дөрөвдүгээр сарын 15-наас литр тутам 300-400 төгрөгөөр бууруулах ажлыг зохион байгуулна.

Эдгээр ажлуудад ТАВАН их наяд төгрөгийн багц санхүүжилт гаргахаар боллоо. Айлд нөөц хөрөнгө гэж байдаг. Түүн шиг Монгол Улсын нөөц хөрөнгөөс энэ мөнгийг гаргаж байна. Төсөвт тодотгол хийхгүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Erenhkii said mash zeb shiidberuud gargalaa . Ene mundag hkuulichdaa bas tuhseerei ed nar chini zarim ni mash zeb hkuulichid baidag shuu Erenhkii saidiin gargasn shiidberuud mash zeb

монголчууд
монголчууд

Энэ өдөр сүүлийн гучин жил дуулаагүй оновчтой шударга шийдвэрийг гаргаж эх орон ард түмэн,улс үндэстнээ аврах бодит зүйл хийсэн гүйцэтгэх засгийн тэргүүн хурандаа Хүрэлсүх түүний баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

зочин
зочин

хүрэлсүх хэлсийн үнэн болуу гэж найдаж байна, Бас дотор нь нуг�##�аа хийгээд байхгүй бол, Баярл�##�а

Зочин
Зочин

Банкны өндөр хүүтэй зээлээр бизнес эрхэлдэг, өндөр хүүнд нь байнгын дарамттай байдаг жирийн ажил олгогчид болон хувь хүмүүс Улс эх орондоо өч төчнөөнөөр нь хандив тусламж өгөөд байхад энэ даварсан, мөнгөндөө хахах шахсан Арилжааны банкууд,

Зочин
Зочин

Баярл�##�аа. Гэхдээ ирэх жилээс нөгөө баахан гадаад өрүүдээ төлж эхэлнэ биз дээ. Түүнийгээ давхар бодож л байхгүй бол. Хирээ мэдэж яв, бяраа мэдэж барилд гэсэн үгтэй. За яахав, эрүүл гарч байт�##� учиртай даа.

Зочин
Зочин

Зиа Төсвийн яар�##�тай бус онцын шаардлагагүй зардлуудыг танаж зогсоож эрүүлийг хамга�##�ахад иргэдийн аж амьдр�##�ыг тогтоож барих�##� зарцуулах нь я�##�т ч үгүй цаг үeийн шаардлага . Төсвийг шинэчмлж даруй батлах ёстой Сонгуулийг хойшлуулах ёстой

Зочин
Зочин

Долоон молиго үмхүүлсээн . Ажилгүй орлогогүй сул зогссон иргэд ААН үүд ямар татвар шимтгэл хаанаасаа төлөхийн угаасаа . 20 000 аас гадуурхагдсан хүүхдүүдэд 30мянгыг өглөөюу. Ажлаасаа цомхотголд орж ажилгүй болсон хүнд 200 мянга өгөх үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

М�##�чдад өгөх мөнгө чинь хэт ихдээд, хүүхдэд өгөх мөнгө чинь хэт багадсан байна. НӨАТ-ын буца�##�тыг 10% болго.

Холбоотой мэдээ

Back to top button