Ч.Хүрэлбаатар: Валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, “Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр дутуу ороод байна. Өнөөдөр танилцуулсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 5 их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийдээд явна. Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наядыг буулгаж, өрийн дарамтуудыг буулгаж чадсан. Ийм учраас одоо байгаа мөнгөн хөрөнгийг ямар нэгэн саадгүй бүрэн шийдэх боломжтой. Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшид огцом хөдөлгөөн орохгүй. БНХАУ-ын эдийн засаг яаж хөгжих үү гэдгийг харж бодлогын арга хэмжээнүүдийг авдаг. Бодлогын арга хэмжээгээ гаргахдаа олон улсын туршлагаас харж шийдвэрээ гаргадаг. Эдийн засгийн бодлогод өмнөх шиг алдаа гаргах эрхгүй. Ийм хямралтай үед урьд өмнөх шигээ алдаа гаргах эрх байхгүй. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар ажиллаж байж үүнийг танилцуулж байгаа юм” гэдгийг хэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
В�##�ютын ханш өдөр бүр өсч байна даа. Өрөө яаж төлөх бэ. Дандаа в�##�ютаар төлөх байх.Иен бүр өссөн. Самурай вонд. Хятадад өгөх споп бэлэн мөнгөний өр байна.