УЛС ТӨРЯрилцлага

“Намайг нэр дэвшихээ болиосой гэж байгаа нь МАН, АН-ын бичээч нар, харин ард түмэн тэгж бодохгүй байгаа”

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ШИНЭ НАМЫГ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ ХҮМҮҮС ГЭЖ ХАРСАН УЧРААС ЭВССЭН-

-“ШИНЭ” нам, “Үнэн ба зөв” нам, “БНН” тэргүүтэй 11 нам нийлээд “ШИНЭ” эвсэл байгуулчихлаа. Та чухам яагаад тэдэнтэй эвсэх болов. Гайхаж байгаа хүн цөөнгүй байгаа нь анзаарагдлаа.

-“ШИНЭ” намыг шударга ёсны төлөө тууштай явж чадах хүмүүсийн нэгдэл гэж харсан. Иймээс эвссэн гэж ойлгож болно. Харин МАН ямар ч намтай эвсдэггүй, АН нэг удаа эвсэл байгуулаад авлига, албан тушаалаас болоод салцгаасан. Н.Энхбаярын намтай эвсэх хэцүү. Дэндүү хуучинсаг, хоцрогдсон хүмүүстэй шинэ юмны төлөө яаж хамтрах вэ дээ.

-МАХН үнэгүй байр амласан, түүний араас МАН нийгмийн даатгал төлдөг хүн бүрт байр амлалаа, АН гурван сая төгрөгийн цалин амлачихлаа. Танай эвслийн мөрийн хөтөлбөрт иймэрхүү амлалтын шинж чанартай зүйл тусгагдсан уу. Танай намын мөрийн хөтөлбөрийн онцлог?

-МАН, АН, МАХН-ын нөхөд мөрийн хөтөлбөрөө гаргасны дараа бид хамгийн сүүлд мөрийн хөтөлбөрөө гаргаж танилцуулна. Мөрийн хөтөлбөрийг санаатайгаар харлуулах, мушгин гуйвуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийгээд байгаа учир бид тэгж шийдсэн.

-Та миний асуултад хариулсангүй. Танай эвслийнхэн мөрийн хөтөлбөртөө иймэрхүү амлалтын шинж чанартай зүйл тусгасан уу?

-Сонгогчдыг хууран мэхэлж санал авах ажлыг бид хийдэггүй. Үүнийг МАН, АН, МАХН л хийж ирсэн. Хууран мэхлэх ажиллагаа хийсэн хүмүүстэй л хариуцлага ярих хэрэгтэй. Манай мөрийн хөтөлбөрт улс, эх орноо хэрхэн яаж эрс шинэчлэх вэ зэрэг асар олон зүйл тусгагдсан. Хамгийн гол нь амьдрал дээр бодит ажил болон хэрэгжих зүйлсийг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Айл өрх бүрийн хаалга, тооноор орох, иргэн бүрийн энгэрийн халаасанд орох хүн төвтэй хөтөлбөр гаргачихсан байгаа.  Шударга ёсон дээр тулгуурласан хүн төвтэй хөтөлбөрийг бид санал болгоно.  

-Ж.БАТЗАНДАНГ ЭЛДЭВ ХУУЛЬ БУС ЮМАНД ОРОЛЦОЖ БАЙГААГҮЙГЭЭР НЬ ҮНЭЛЖ БАЙНА, ХАРИН А.ОТГОНБААТАР ТӨРД ХЭРЭГ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ ЗАЛУУ-

-Танай эвсэл 30 гэр бүл болон тэдний хамаатан садан тавьсан 30 тэрбум ам.долларын өрийг өөрсдөөр нь төлүүлэх арга хэмжээ авна гэж байгаа. Энэ амлалтандаа хүрэх тодорхой гаргалгаа бий юү?

-Яах вэ, судлах ёстой болох байх. 30 тэрбум дотор үнэ тогтворжуулсан, зам тавьсан, цахилгаан станцууд шинэчилсэн өрүүд гээд олон өр хамаарна. Үүнийг бүгдийг нь тэр 30 гэр бүлд тохож болохгүй байх л даа. Хооронд нь ялгаж салгаж байж л төлүүлнэ, өөр арга байхгүй. Хийгээгүй хэргийнх нь төлөө ял өгч болохгүй биз дээ. Үүнтэй л адилхан.

-“ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг сүүлийн үед олон нийт “попрогч” гэж хардаг, үнэлдэг болчих шиг. Та түүнийг яаж үнэлдэг вэ?

-ШИНЭ” намын дарга Ж.Батзандан улс төрд орж ирээд арав гаруй жил болчихлоо. Хөдөлгөөн байгуулахаас эхлээд маш их тэмцэж ирсэн. Өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Хоёрдугаарт, тэр элдэв эрүүгийн гэмт хэрэг, хууль бус юманд оролцож байсангүй. Үүгээр нь хүндэлж, үнэлж байгаа хэрэг л дээ.

-Тэгвэл “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг?

-А.Отгонбаатар бол одоо гарч ирж байгаа залуу үеийн нэг яах аргагүй мөн. Энэ залуу хэнд ямар муу зүйл хийчихсэн юм бэ. Чи залуу байна, хэн ч биш байна гээд доромжлоод байх ямар шаардлагатай юм бэ. Бид залуу халаагаа бэлтгэх ёстой шүү дээ, улс төрд дагуулж яваад. А.Отгонбаатар бол сайн залуу. Залуу хүн гэхэд нийгмийн идэвхтэй, дандаа бусдын төлөө үг дуугардаг. Цаагуур чинь ард түмний төлөө дуугардаггүй, сэтгэл зүрхээ хөдөлгөдөггүй өчнөөн мянган хүн байна. Би л болж байвал болоо гэсэн юм шиг сууцгаадаг биз дээ. Бусдыг шүүмжилж, доромжлохоос өөр юу ч хийдэггүй болж. Тэднийг бодвол А.Отгонбаатар төрд хэрэгтэй хүн болох магадлал өндөртэй залуу. Мэдээж суралцах зүйл олон байлгүй яахав.

-НАМАЙГ НЭР ДЭВШИХЭЭ БОЛИОСОЙ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ МАН, АН-ЫН БИЧЭЭЧ НАР, АРД ТҮМЭН ХАРИН НЭР ДЭВШЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

-АН сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан. МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, ёс зүйг нь харна гэж байгаа. Танай намын хувьд сонгуулийн мөнгөө яаж босгох вэ?

-Улс орныг удирдан жолоодох, УИХ-ын гишүүн болох хүн хулгай дээрэм хийдэггүй, ёс зүйтэй, эх оронч, сэхээтэн, оюунлаг хүн байх ёстой. Сонгууль эхлээгүй байхад мөнгөний цоорхойгоор харж байгаа хүмүүс УИХ-ын гишүүн болоод авлига, дээрэм, хулгайг цэцэглүүлнэ. Тиймээс шударга бус асуудал намуудын  сонгуульд оролцох санхүүжилтээс эхэлдэг. Энд тэнд, мөнгө тараагаад эхэлснийг сонссон. Мэдэж байгаа. Удахгүй тэдэнтэй хариуцлага ярина. Ил зарлана. Арван мянган төгрөг тараагаад сонгуульд гарчихна гэж бодоод байна. Монгол хүний эрх чөлөө, тусгаар тогтнолыг аравхан мянган төгрөгөөр худалдаж авч болдог юм уу, ер нь. Үнэлшгүй зүйл.

-Та УИХ-ын сонгуульд хэд дэх удаагаа нэр дэвших гэж байна вэ. Нэр дэвшихээс залхахгүй байна уу. Ингэж бодох хүмүүс ч бий байх?  

-Намайг нэр дэвшихээ болиосой гэж харж байгаа хүмүүс нь МАН болон АН-ын бичээч нар. Тэд л фейсбүүк, твиттерээр бичээд сууж байгаа. Харин ард түмэн тэгж бодохгүй байгаа. За яахав, миний гарах гарахгүй нь чухал биш. Шударга ёс ялаасай, ард түмний төр бий болоосой. Олигархууд болиосой. Ард түмнийг төлөөлж чаддаг төртэй болох юмсан. Тэрнээс хувь хүн Б.Жаргалсайхан сонгуульд орох, гарах нь нэг их чухал биш.

-ДОКТОР, ПРОФЕССОР, СЭХЭЭТНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН 180 ХҮН МАНАЙХААС НЭР ДЭВШИХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА-

-Шударга ёс ялаасай гэснээс та хэр шударга хүн бэ?

-За мэдэхгүй ээ. Өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг зан бол агуу тэнэг хүний л зан. Хүний үнэн худлыг амьдрал, цаг хугацаа харуулдаг юм.

-БНН сонгуулийн өмнөхөн идэвхжээд бусад үед нь таг чимээгүй болчихдог гэх шүүмжлэлд байнга өртдөг. Ер нь танай намд танаас өөр улстөрч байна уу, ганц хүний нам ч гэгддэг шүү дээ?

-Чимээгүй байгаагүй ээ. Ингээд л буруу яриад байх юм. Би намын даргын хувьд, улстөрч хүний хувьд зөндөө л нэвтрүүлэг хийж байгаа шүү дээ. Нийгмийн болох болохгүй асуудлуудыг хөндсөн. Манай намаас 180 хүн сонгуульд орох гээд бэлдээд байж байна. Доктор, профессор, сэхээтэн хүмүүсийн төлөөлөл манай намд бий.

-Намаа шинэчлэх, залуу үеэр сэлгэх цаг нь ирсэн гэж боддог уу?  

-Нам шинэчлэгдэхгүй. Нам өөрийн зорилго зорилтоо биелүүлэх гээд л явж байгаа.  Тэрнээс биш хуучинсаг үзэл бодолтой хүмүүс биш. Хөгжил дэвшлийн зуунд хөгжлийн төлөө л явах нь бидний зорилго.

 -АН СОНГУУЛЬ ДАЛИМДУУЛАН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХУЛГАЙЛЖ БАЙСНЫГ МАН АРД ТҮМЭНД ЭРГҮҮЛЖ ӨГСӨН-

-Эрх баригч намд оногдсон дөрвөн жил дууслаа, тэдэнд та ямар дүн тавих вэ?

-Эрх баригчдад би гурав гэдэг дүн тавина. Саалийн үнээтэй, олон нялх хүүхэдтэй айл байжээ. Үнээгээ саагаад цагаан идээ боловсруулж идээд байж байтал хөрш айлын хүн ирээд хулгайлчхаж гэнэ л дээ. Үүнтэй яг адил АН сонгууль далимдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ээс хулгай хийх гэж байсныг МАН ард түмэнд эргүүлэн өгсөн. Тийм биз. Төрийн өмч гэдэг чинь ард түмний өмч. Мөн МАН нам дотроо зөв зүйлсийг хийж байна. Нам доторх хуучин олигархуудтайгаа хатуу тэмцээд эхэлчихлээ. Ардчилсан нам харин тэгж тэмцэхгүй байгаа. Ардчилсан намын тавьсан өрийг МАН цэгцлээд энэ хүнд хэцүү цагт унах гэж байсан эдийн засгийг тогтоогоод бариад л байна. Сая ямар ч байсан ахмадуудын тэтгэврийг тэглэчихлээ.

Харин “Май энэ байна” гээд хэлчих зүйл Ардчилсан намд бий юү. Дээр нь АН утааны асуудлыг шийднэ, шийдэхгүй гэж өчнөөн мөнгө, зарж эцэст нь шорон оронд орсон. Тэгээ биз дээ. Хоёр ч дарга нь гадаад руу зугтаад гарчихсан байж байна. Хэрэв МАН олонх суудал аваагүй бол бид хамаг юмаа хулгайч нарт алдах байсан.

Ардын намынхан гарч ирсэн. Утааны асуудлаа шийдсэн. Энэ жил бие биенээ харахтайгаа өвөлжөө биз. Ирэх жил Дархан, Эрдэнэт, Налайх болон бусад аймгуудыг утаагүйжүүлмээр байна. Шахмал түлшийг улам сайжруулж, хот хөдөөгүй түгээлт хийх тогтолцоо бий болгох хэрэгтэй.

Ний нуугүй ярихад ийм байна. Би ардын намд долигонож байгаа юм биш шүү. Бодит үнэнийг л ярьж байна. Сонгуулиар эдэнтэй би өрсөлдөнө. Адилхан өрсөлдөгч.

-МАН-ын ахмад гишүүдийн цаашдын карьерийг та өөрийн цахим хуудаснаа тодорхойлсон. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрыг Хойд Солонгос руу явуул, амьдрал үзэг гэсэн байдаг. Үүнээс үүдэж таныг чухам сонгуулийн өрсөлдөгчөө өөрөөсөө холдуулж байна гэж ч байсан?

-Би тэнд өрсөлдөгчөө байхгүй болгох тухай юу ч дурьдаагүй. Тэтгэвэртээ гарах болчихсон нь үнэн л биз дээ. Тэдэнтэй юунд нь өрсөлдөх юм бэ. Надад тэдэнтэй өрсөлдөх шаардлага байхгүй. Ц.Нямдорж, Ч.Улаан, Лүндээжанцан гэсэн ахмадуудыг зүгээр л элчингийн зөвлөхөөр явуулчхаач дээ. Тэд 70 хүрчихлээ. Одоо дараачийн үе нь гарч ирэг л дээ. Энэ үүднээс л тэгээд биччихсэн.

-ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛД ОРООД БАЙХАД Ч.УЛААН САЙД НООЛУУРЫН ҮНИЙГ 100 МЯНГАД ХҮРГЭНЭ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ-

-Үндэсний үйлдвэрүүдэд дэмжлэг болгож 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Тэгээд малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр үйлдвэрлэгчид авна гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдсэн. Энэ салбарт ажилладаг хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ноолуурын үнийг 100 мянгад хүргэнэ гээд тэр Ч.Улаан сайд одоо юу яриад байгаа юм бэ. Ч.Улаан өөрөө ямар ноолуурын үйлдвэртэй юм. Өнгөрсөн жил ноолуур 60-70 мянган төгрөгний ханштай байсан шүү дээ. Дэлхийн эдийн засаг хямарчхаад байхад яагаад заавал 100 мянган төгрөгөөр авна, авахгүй гэж яриад байгаа юм бэ. Хөдөө аж ахуйн салбараа ерөөсөө ярихгүй зөвхөн малчны тухай яриад байх юм. Үйлдвэрлэгчид бид нар хүн биш юм уу. Тэгвэл хөрөнгө оруулахаа больчихъё л доо. Үйлдвэрлэгч бид өрөнд орон байж яаж 100 мянган төгрөгөөр ноолуур авах юм бэ. Энэ жил ноолуурын ханш 20-30 мянган төгрөг байх төлөвтэй байна. 70 мянган төгрөгний зөрүүтэй ноолуур аваад бид нар яах юм бэ. Бид зээл аваад 100 мянгаар ноолуур авлаа гэхэд тэр өрийг хэн төлөх юм. Ийм хариуцлагагүй юм ярьж болохгүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд улс төрийн сэдвээс жаахан хазайя. Цахим хуудсаараа дамжуулсан таны хурц шүүмжлэлүүд бусдад хүрдэг. Сошиалд хичнээн цагийг зарцуулж байна?

-Цахимд нэг их цаг зарцуулаад байдаггүй. Шаардлагатай зүйлсийг бичээд л орхидог. Миний бичсэн зүйл таалагдвал тэр л биз. Таалагдахгүй бол битгий унш. Үүнд чинь уурлаад боож үхэх гээд байх шалтгаан юу байгаа юм бэ. Би ч бусдын адил таалагдсанаа уншиж, таалагдаагүйг нь зүгээр л хаядаг. Зарим хүмүүсийг хараад байхад дургүйцэж үхэх гэж байж л бусдын хаяг руу орж уншаад боож үхэх гээд байдаг юм. Тэгж өөрийнхөө насыг хороох ямар хэрэгтэй юм.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Xaxa
Xaxa
4 сар 3, 2020 09:01

Unen zuil l bichij dee

AnnaSmirnova
AnnaSmirnova
4 сар 3, 2020 09:11

Наша фирма предлагает действенный метод для ликвидации веб-ресурса вашего конкурента.
Используем суперэффективные технологии, только проверенные временем:
- Уничтожаем сайты по любым ключам.
- Делаем огромное число спамных беклинко

Зочин
Зочин
4 сар 3, 2020 09:18

Нэр дэвшээ дэвш, бид таныг сонгоод өгөe.

BAT-ORKHON
BAT-ORKHON
4 сар 3, 2020 09:29

ene yariag sonsmoor bna. Video bhgui yum bh daa

Зочин
Зочин
4 сар 3, 2020 09:35

Эрх мэдэлд байгаа намыг дагаад намирдаг зантай хүн. Элбэгээ, Энхболд хоёрын өмнө сүүлээ ёстой нэг шарв�##�зуулж билээ. Нямдоржтой адилхан шударга юм ярина, жинхэнэ дээ хэрүүл л ярьдаг. Би дэмжихгүй ээ.

Зочин
Зочин
4 сар 3, 2020 10:14

Soliotoi etgeediig buu songo

Ганаа
Ганаа
4 сар 3, 2020 10:23

Гар өргөн дэмжиж байгаа ард түмэн Жарг�##�сайхан ахыг....Сонгуулиар бол Жарг�##�сайхан ах бол өөрөө бол гарах нь бол тодорхой.Хүн бүхэн Жагаа ахын намыг дэмжиж байгаа...

Irgen
Irgen
4 сар 3, 2020 11:26

Jagaag demjij bainaaa.yneniig heldeg tyrshlagatai hyn zaluuchuudad tyshug bol no.nyamdorj enhtyvshin Lyndee met iig odoo z##luulah cag bolsoon.

Зочин
Зочин
4 сар 3, 2020 11:37

Улсыг өрөнд оруулан байж Японы компаниаас мөнгө хулгайлчихаад Олон улсын шүүх дээр очиж байснаа мартсан юм байх даа

Зочин
Зочин
4 сар 3, 2020 11:45

дэмждэг шүү

Иргэн
Иргэн
4 сар 3, 2020 11:48

Бид таныг дэмжих болно.

Иргэн
Иргэн
4 сар 3, 2020 11:49

Бид таныг сонгоно

Зочин
Зочин
4 сар 3, 2020 11:53

Жагай өөрөө төрд байх ёстой хүн Олон олон Жагай байв�##� улс хөгжинөөө

Хэрэггүй ээ!
Хэрэггүй ээ!
4 сар 3, 2020 12:20

Хэрэггүй ээ! Хувийн том бизнэстэй хүмүүс төр удирдана гэж байхгүй. Хувийн ашиг сонирхол, давуу боломж өөртөа олгох хүсэл шун�##�аа хэзээ ч хаяхгүй.Төр самуурсан түүх угаас бизнэсийн ашиг сонирхолтой нөхдөөс үүдэлтэй!

Иргэн
Иргэн
4 сар 3, 2020 13:05

Буруу бүхэн бусдын буруу... Нэг үйлдвэр мүйлдвэо хариуцсан сайд болоод мөд огцорсон. Болоогүй ч биш болсон л юм. Амьдр�##� дээр ажил хийж хариуцлага үүрэх чинь амаар �##�ж суухаас арай өөр шүү.

Зочин
Зочин
4 сар 3, 2020 13:33

Нэр дэвшээд гарч чадв�##� их хур�##�д өөрийн санаа бодол, зөв бурууг хэлчихдэг ийм хүн ганц нэгийн зэрэг хэрэгтэй гэж бодож байна.

Зочин
Зочин
4 сар 3, 2020 13:44

Jargalsaikhan ahiig demjinee demjine. Daan ch ene muuhai Batzandangaar yah gesiin be.

зОЧИН
зОЧИН
4 сар 3, 2020 15:30

Жагаа байхад илүүдэхгүй.

Зочин
Зочин
4 сар 3, 2020 15:46

Ah ta bas l ih hulgaich, hudalch hun shuu dee. Devshih hereggui garahgui baih

Зочин
Зочин
4 сар 3, 2020 16:41

УИХ ын гишүүн байсан чихэр байхуу уухаас өөр юу хийж гийгүүлсэн билээ санадагүй хамаа нэг сэтгэлд ортол х�##�аач хамаа эсвэл одоо юм хийнэ гэж шаах гэж байна уу

Иргэн
Иргэн
4 сар 3, 2020 17:03

Ясан толгойт ч гараад ирэхээрээ хүнээ байдаг хүн дээ. Хоёр том намыг муулж байгаад дундуур нь гүйх санаатай

Зочин
Зочин
4 сар 3, 2020 17:03

UNEN DEE.YAG L HELSEN BNA.

Зочин
Зочин
4 сар 3, 2020 17:17

Demjine

уншигч
уншигч
4 сар 3, 2020 17:39

Жагаа чи нэр дэвших ёстой хүн шүү. Чамайг нэрээ дэвшүүлвэл би чамайг сонгоно. Амжилт хүсэе.

Хотгойд
Хотгойд
4 сар 3, 2020 19:06

Хамтарж сонгуульд оролцохдоо ийм шоуддаг попордог хумуустэй 1 булэглэлд орох тун буруу даа.

Zochin
Zochin
4 сар 3, 2020 22:50

Urid ni garaad yu hiisen ym odoo garchihwal hiimeer sanagdaad bna uu tern shig hudlaa ym bhgui

Зочин
Зочин
4 сар 3, 2020 23:24

dangaaraa namaaraa uzee busad bugs doloogch ul medehuud tsaashaa shuu. balainuudtai niilj reitengee unagaad baiv

Зочин
Зочин
4 сар 3, 2020 23:48

Энэ одоо болимоор юм. Хамгийн том хулгайчдын нэг. Хулгайлснаа чамлаад байгаа юм. Тэр жил нэг хэсэг төрд ороод яаж хулгайлж хумс�##�ж байсныг бид мартаагүй.

dash
dash
4 сар 3, 2020 23:59

Jagaa bolj bna aa demjine Ter Otgonbaatar gej hatig yrandaa barigdsan nuurtei shoron yriatai pathaan thaashaa z##l Jagaa naad pathaanaasaa bolood unavaa

Зочин
Зочин
4 сар 4, 2020 01:08

одоо МАНАН 30 жил засагл�##�аа. Улс орон хүн ардын амьд�##� сайжирсан бол МАНАНг дэмжмээр л бн. Харамс�##�тай нь улам л дордож бн. тиймээс Шинэ эвсслийг дэмихээс өөр сонголт �##�га

Иргэн
Иргэн
4 сар 4, 2020 01:13

Марубенигаас мөнгийг завшиж, өрийг нь татвар төлөгчдөөр төлүүлсэн. Одоо хаанаас хэдийг хулгайлж биднээр төлүүлэх ээ шууд шударгаар хэлчихвэл зүгээр дээ

Цагаанаа
Цагаанаа
4 сар 4, 2020 01:47

Заа даа амаараа л юм хийнэ үү гэхээс ачир дээрээ юу ч хийхгүй хүн шдээ. Өмнө нь ард түмэн сонгоод л гаргаа биз дээ. Баахан идэж аваад л буусан шдээ. Дэмий биз дээ би л лав сонгохгүй.

Зочин
Зочин
4 сар 4, 2020 10:29

БНН гэдэг чинь ганцхан Жарг�##�сайхантаныг хэлдэг.Элбэгдорж Жарг�##�сайхан хоёр нэг тэргэний хоёр дугуй "пан�##�ууд" 2008 оны үймээний гол эзний нэг чи шүү. Намайг сонгохыг ард түмэн хүсэж байгаа гэнэ шүү. Мөн горьдвоо.

Зочин
Зочин
4 сар 4, 2020 12:27

БИ АРД ТҮМНИЙ НЭГ БАЙНА. ЭРХЭМ "ЖАГАА" Та бол хэрэггүй дээ... ХООСОН ПОП...

Зочин
Зочин
4 сар 4, 2020 22:50

Анх гарсан шигээ таг чимээгүй болчихгүй бол ч яахав сүржин ярьж сэлэм суг�##�ж байгаад суунгуутаа ичээнд орсон юм шиг Болдог явд�##� бий шүү амжилт

Зочин
Зочин
4 сар 5, 2020 00:42

Отгонбаатар аас бусад нь бүтэхгүй улсууд.эрхбиш хэн нь хэн билээ гэдгийг санах байлгүйдээ.

Зочин
Зочин
4 сар 5, 2020 11:23

Mon

хөдөөний ард олныг хангалттай м
хөдөөний ард олныг хангалттай м
4 сар 5, 2020 11:26

йййй

Зочин
Зочин
4 сар 5, 2020 12:21

Жагаа шиг шударга үнэнийг шууд хэлчихдэг. Хэнд ч долигондоггүй дайчин Эх оронч үзэлтэй Монгол улсын сайн сайханы төлөө дуугарч явдаг

zochin
zochin
4 сар 6, 2020 14:19

Zuv shbv

zochin
zochin
4 сар 6, 2020 14:20

Zub shvv zaaval devsheerei ta shvv

mdendev
mdendev
4 сар 6, 2020 17:13

za ta bol ue multarsandaa uls toroos bol

Уугий
Уугий
4 сар 8, 2020 23:01

Манай гишүүд тэдний бодож байгаа нтр бол амьдр�##�аас тасарсан байгаа юм шүү яаж ч энэ улс орныг удирдаж байдаг юм бэрх юмаадаа

Цог
Цог
4 сар 8, 2020 23:02

Таныг дэмждэг шүү 2005 оноос хойш юу ярихыг чинь сонсож ирсээн.

Хүний дотоод сэтгэлийг хувиараа судлагч
Хүний дотоод сэтгэлийг хувиараа судлагч
4 сар 12, 2020 12:02

Нэр дэвшээсэй гэж маш их бодож хүлээж байлаа. Их юх хийх хүн гэж харж хүлээдэг шүү. Боломж л олгохгүй бна

TatyanaVlasova
TatyanaVlasova
8 сар 11, 2020 07:50

Доброе утро!
Можем предложить лучшие прогоны "убийцы" для онлайн-сайтов конкурентов. Стоимость: всего от 2 тыс р.
- Стопроцентный результат. Веб-сайты точно "упадут".
- Максим�##�ьное количество негативных фитбеков.
- Собрана специ

AlenkaVlasova
AlenkaVlasova
8 сар 22, 2020 08:18

Всегда готовы предложить акту�##�ьные услуги на сегодняшнем рынке:
"Устранение онлайн-сайтов вашего конкурента!"
Разве это возможно?!
- Опыт наших специ�##�истов - 10 лет.
- Уник�##�ьная разработка.
- Наращивание ссылочной массы при пом

TatyanaLstikova
TatyanaLstikova
8 сар 24, 2020 15:30

Are you looking for personal protection equipment and can't find a reliable source? Look no further the number one person protection market places here
 Www.legalppe.com/?ref=MTE%3D 
For, gloves,masks, gowns, eye protection and all else

MIrraVlasova
MIrraVlasova
8 сар 25, 2020 05:04

Здравствуйте!

Предлагаем размещение объявлений, товаров и услуг на Авито и Юле. Эта услуга подходит для продвижения любого вида товаров и услуг.

Авито сегодня — это крупнейшая торговая площадка (маркетплейс), с посещаемостью более

MirraVlasova
MirraVlasova
8 сар 27, 2020 06:08

Всегда готовы предложить свои лучшие услуги:
"Быстрое устранение веб-сайтов конкурентов!"
Как мы это выполняем?!
- Практический опыт нашей компании - более десяти лет.
- Применяем секретные методы.
- Наращиваем огромную ссылочную

Холбоотой мэдээ

Back to top button