НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Улс тѳрчид Тавантолгойгоос "савраа тат"

УУХҮЯ-наас  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлаа ѳнѳѳдѳр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, "Эрдэнэс Монгол" компанийн захирал П.Ганхүү. "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт  нарын албаны хүмүүс оролцлоо.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг ѳглѳѳ. 

-Түүхий нүүрсийг хот руу оруулж ирэхийг хорьсон. Хориотой холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Тавантолгой түлш 125 мянган тонн түүхий эдийг хот руу оруулж ирсэн байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтмол явж байна. Нийтдээ 85 сая тонн орчим боловсруулсан түлш үйлдвэрлэсэн байгаа. Цэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, нийт 107 цэг ажиллаж байгаа. Цаашид энэ тоог нэмнэ. 

-Оюутолгойн хувьцаа эзэмшигчдийн хурал Торонто хотод нэлээд ширүүн болсон. Засгийн газар үүн дээр яг ямар байр суурь барих юм бэ?

Д.СУМЬЯАБАЗАР: Дубайн гэрээг хѳндѳж ярих боломж бол бидэнд бий. Дубайн гэрээг цуцална гэхээр эдийн засагт хэт халгаатай. Хамгийн чухал нь ажлын байр. Гэрээг цуцлах маягтай зүйл дээр ухаантай хандах хэрэгтэй байна. Далд уурхайн бүтээн байгуулалтаа гэрээний дагуу эхлүүлэх ёстой. Ѳгѳѳж нэмэгдүүлэх шаардлага ч бий. 

Ц.ТҮМЭНЦОГТ: Оюутолгойг "Эрдэнэт" үйлдвэртэй адилтгадаг. Тус үйлдвэр 26 жилийн дараанаас ашгаа ѳгч эхэлсэн. Одоо бид зэс хайлуулах үйлдвэрээ барих, эрчим хүчээ дотоодоос авдаг болох, монгол ажилчдыг чадхвхжуулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгосон. Энэ бол Монголын нэрийн хуудас болсон тѳсѳл юм. 

-Эрдэнэс Тавантолгой компанийг 30 хувийг олон улсын зах зээлд гаргах асуудлын талаар мэдээлэл ѳгнѳ үү?

-Эрдэнэс Тавантолгой компанийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Компанийн ТУЗ-д гадны ѳндѳр мэргэшсэн боловсон хүчнийг ч оруулах шаардлага байгаа. Ер нь улс тѳрчид Тавантолгойгоос савраа тат гэж хэлмээр байна. Засгийн газрын хуралдаанаар удахгүй зарим асуудлыг хэлэлцүүлнэ. Олон улсын түвшинд ѳрнѳж байгаа хэлэлцээрүүд ч нэлээд бий.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button