УЛС ТӨР

Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон асуудлууд тулгамдаж байна

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.04.09/ болж “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” санхүүжилтийн төслийг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Улаанбаатар хотын дэд бүтэц тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа нь 20-30 жилд дууссан. Үүнтэй холбоотой байнгын саатал, гэмтэл гарч, дулаан хангамж, найдвартай байдал алдагдаж байгаа.  Дулаан хангамжийн асуудлаас гадна эрчим хүчний, усны хангамжийн, цэвэрлэх байгууламжийн гээд олон асуудлууд байна” гэдгийг онцолсон юм.

Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл барилга байгууламж барих төдийхөн зүйл биш. Агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл ба зогсоолын асуудал, хүн амын нягтшил, гэр хороолол ба шилжилт хөдөлгөөн, нийтийн тээвэр, хог, ногоон байгууламж, цахилгаан ба дулааны хүрэлцээ зэрэг хотын бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button