УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл хийж, ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон журмыг танилцууллаа.
Тэрээр "ХЭҮК-ын тухай хуулийг намрын чуулганаар баталсан. ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг өчигдөр /2020.04.15/ Хууль зүйн байнгын хороо баталсан. Өөрөөр хэлбэл, анх удаагаа УИХ-аар байгуулагддаг байгууллагын албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулах шинэ жишгийг тогтоохоор болж байна. ХЭҮК-ын тав, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 30 хоногийн дотор дээрх албан тушаалд нэр дэвшигчдийг бүртгэх ажил өчигдрөөс эхэлсэн. Ажлын хэсэг шат дараатайгаар нэр дэвшигчийг судалж, сонгон шалгаруулж, УИХ-д оруулна. Улмаар Их хурал батлах юм.
Өнөөдөр ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон журмыг тусад нь танилцуулж байгаа нь онцлогтой. Бид сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг парламент болон байнгын хороодын гишүүдийн олонхийн саналаар батламжилж байх зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд цаашид бид ШЕЗ, шүүгчийн сахилгын хороо гэх мэт хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүдийг анх удаа нээлттэйгээр, нэр цэвэр гэсэн хүмүүсээр бүрдүүлэх алхмыг ХЭҮК-оос эхэлж бүрдүүлж байгааг та бүхэндээ хэлье” гэлээ.
Мөн тэрээр, Намайг л Зөрчлийн тухай хуулийг санаачилсан. Ард түмнийг шулдаг гээд сөрөг мэдээлэл байдаг. Энэ бол 2015 онд намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө батлагдсан. Хожим нь би нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш үйлчилж байна. Жилд 1.2 сая хүн уг хуулиар торгууль, шийтгэл эдэлж байна. Хуулийн мөн чанар, агуулгыг ойлгоогүй шүүмжүүд байдаг. Хуульд засаж сайжруулах ч зүйлүүд бий. Зөрчлийн тухай хуулийг адлаж, шүүмжлэхээс илүүтэй нийтийн сайн сайхны төлөө албадлага хэрэгжүүлдэг хууль шүү гэдгийг ойлгохыг хүсэж байна хэмээв.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын насанд хүрсэн хүн амын бараг ихэнхи хувь нь торгуулдаг хууль гэхээр бас нэг юм байна аа. Амьдр�##�аас хол. Торгуулаагүй хүмүүс нь голдуу хуулийнхан,том �##�бан туша�##�танууд байгаа даа.
Тэр ХХК баигуулаад үил ажиллагаа яавуулаагүи, Х таилан өгдаг хүмүүс гадаадад баидаг энэ тэр гээд яанз бүриин ш�##�тгаанаар таилангаа огохоо мартсан,хүмүүсииг шууд аж ахуин нэгж гээд 3.000.000 торгохоо болиочээ .ямар ч юманд сануулга энэ тэр б