Ж.Энхбаяр: Маск зүүгээгүй иргэнийг торгож, баривчлахаар хуульчилна

МАН-ын бүлгээс өнөөдөр /2020.04.20/ мэдээлэл хийлээ. Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэв.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай асуудлууд талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн. Коронавирустай холбоотой хууль батлахтай холбоотой асуудлаар санал солилцсон” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. ДЭМБ-аас дэлхий нийтээр цар тахал дууссаныг зарласан өдрийн 00.00 цагт нэг удаагийн хуулийн төслийг хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусна. Хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг чангатгаж байна. Санаатайгаар халдвар тараах, оргон зугтах, шаардлагыг зөрчих, хүнийг арьс өнгө, халдвар авснаар ялгаварлан гадуурхахнөхцөл үүсэхгүй байх зохицуулалтыг тусгасан. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд өнөөг хүртэл өндөр ачаалалтай ажиллаж байна. Тиймээс илүү цагийн цалин хөлсийг хуульчлах, орон сууцны зээлийг онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зохицуулалт орсон. Торгуулийн арга хэмжээ нэлээд өндөр тогтоож хуульчилсан, мөн Эрүүгийн хуулиар баривчлах, ял оноох хэмжээний чанга заалттай байна. Манай хоёр хөршид халдварын тархалт өндөр хэвээр байна. Болзошгүй аюулыг хохирол багатай давах, дотооддоо халдвар тархаахгүйн тулд тусгай хууль батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зззааааасссссс өөрийгөө хичээ
Эхлээд нөхцөлийг нь бүрдүүлчих дараа нь
ЖДҮ авсан нөхөдийг яахав гишүүн гуай нэг юм хэлээч
Засс чамайгаа ч нэг муу мэдээд бдг болсон шүү
ene neg hchin yumiig hrahaar zevuu hureed bh yum.ehleed uuruu maskaa zuuchih sehuun bandia
JDU gee yaahuu bas barivchlahuu...hoshin shogiin zohiol boljeee
Хоногийн хоолоо яаая гэж байхад сарын хоолоор торгох гээд байхын.ямар ухаанд нь ухна ишиг үхсэн тэрбумтангууд вэ
ЖДҮчний нийгэм эдийн засагт учруулах хохирол маск зүүгээгүй хүнийхээс их гарна.
ard irgediig hodoodoor ni barij chadahgui bolson chine odoo maskaar ni barih nee muusain tom g###gnuudiig buulga ard tumeen
Гайгүй юмуу гэж үнэлдэг байсан хүнийг ЖДҮ авч мөнгө хүүлсэнийг сонсоод гонсойсон! Одоо итгэхээ ч больсон! Зүгээр л ард түмнээ басамжлан доромжлогчийн нэг нь л юм бна лээ!