УЛС ТӨР

Ж.Энхбаяр: Миний өргөн барьсан хуулийн утгыг алдагдууллаа

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ. Байнгын хорооны танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хийсэн юм.

Цар тахлын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болох цар тахлын голомтод эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх гэсэн байнгын хорооны дэмжээгүй санал УИХ-ын чуулганаар дэмжигдэв.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дээрх саналыг дэмжихгүй байхыг хүссэн юм. Учир нь түүний санаачилсан энэхүү хууль нь цар тахалтай, тэмцэх сэргийлэх тухай хуулийн төсөл учир цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээг тусад нь УИХ-ын тогтоолоор шийдэх ёстой” гэсэн юм.

Тэрээр, “Манай залуу гишүүд мэдэхгүй. Сайхан санаа гаргаж байна.Үүнийг баавгайн тус гэдэг юм. “Эзнийхээ толгой дээр суусан ялааг цохиж өгөх гэж байгаад амь насанд нь хүрдэг” үлгэр шиг асуудалд хандаж байна. Эдийн засагт нүүрлэж байсан өмнөх сургамжуудаа бид авч чадахгүй байна. Бид бүтээгч биш, хөдөлмөрлөгч биш, үйлдвэрлэгч биш хэрэглэгч ард түмэн. Ийм үед үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Барилгын салбарын борлуулалтыг нэмэгдүүлэх зүйлийг төрийн албан хаагчдын нэрээр халхавчилж хийж байгаа. Энэ бүхнийг би хэлэхийг хүсч байна, удахгүй нөхцөл байдал хүндэрнэ. Дэлхий даяар санхүүгийн хямралд орж бидэнд туслах нөөц байхгүй. Гэтэл бид байгаа жоохон нөөцөө буруу зүйлд үрэх гэж байгаад харамсаж байна. Түүнээс биш байшин барилга барих санал 10, 20 дахь асуудал. Лобби хүчтэй байна. Харамсалтай нь Миний өргөн барьсан хуульд наах байх. Миний өргөн барьсан хуулийн утгыг алдагдууллаа хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button