Нийгмийн

Б.Амарсайханы продакшн НГБХЗХГ-аас 266.3 сая төгрөгийг хүчирхийллийн эсрэг кино хийхээр авчээ

Жүжигчин Б.Амарсайханы хувь эзэмшдэг “Ай Фай Продакшн” ХХК НГБХЗХГ /Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар/-ын тендэрт шалгарсан баримт шилэн дансны нээлттэй мэдээллийн санд байна.

Тодруулбал, тус агентлагийн 2019 оны арванхоёрдугаар сард хийгдсэн цалингийн зардлаас бусад таван саяас дээш төгрөгийн орлого, зарлагын гүйлгээнд уг агуулга дурдагджээ.

“Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд зориулсан бүрэн хэмжээний киноны зардалд” гэсэн утгатай, 266.300.000 төгрөгийн тус гүйлгээг хийх тушаал өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-нд хийгдсэн байна.

Харин “Ай Фай Продакшн” ХХК-ийг улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл хоёр хувь эзэмшигчийн нэг нь Балжинням овогтой Амарсайхан байна. Ташрамд дурдахад жүжигчин Б.Амарсайхан нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы дүү юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 27, 2020 20:27

Chanartai kino hiihed ugiin ih tsag hugatsaa zartsuulagdana jil bol enuuhend neg ih udahgui amaraagiin shine kino garaad ireh baih oo. Gadaad dotoodoor ih ywj ynz buriin ym hiij uzsen hun arai ch luiwar hiihgui bhaa

аан
аан
10 сар 28, 2020 08:44

би юу хийчихэв ээ, чүдэнз ээ?

Холбоотой мэдээ

Back to top button