Сөрөх хүчгүй сөрөг хүчин

Ардчилал амьд ч, ардчиллын автор болсон нам амьд уу. Парламентийг засаглаж буй олонхын өөдөөс сөрөх хүчгүй сөрөг хүчинтэй болчихсонд эл асуулт гарч ирэхэд хүрэв. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах, эрх баригчдыг ажил хийлгэх ташуур нь байх үүрэг сөрөг хүчнийх. Одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ сайжруулахын төлөө зүтгэх ёстой нам нь Ардчилсан нам. Гэвч сөрөг хүчин байх учиртай энэ нам эрх баригчдын бурууг сөрөх нь битгий хэл өөр хоорондоо сөргөлдсөөр бүтэн жилийн нүүрийг үзлээ. Намын тамга тэмдгээ булаацалдаж, нэгнээ үгүйсгэж, үндсэн өрсөлдөгчийнхөө тоглоом болсоор хоёр ч сонгууль өнгөрөв.
-СӨРӨХ ХҮЧЭЭ Х.БАТТУЛГАД БУЛААЛГАСАН СӨРӨГ ХҮЧИН-
Товчоор бол парламентын гадна ч, дотно ч МАНАН-гийн эсрэг дуугарах хүчтэй сөрөг хүчин алга. Орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ыг халаасалснаар АН “үлбийсэн”. Дөнгүүр хэдийгээ “аав”-ын хаалга татуулж, дөргүй хэдийгээ худалдагдаж, дөмөггүй хэдийгээ МАН-ын өөдөөс нохой шиг тавьсаар дуусгав. Эцэст нь АН сонгуулийн дараа ХҮН, МАХН-тай зэрэгцэх хэмжээний бүтцийн жижигхэн нам болж, лидергүй, тактикгүй, дэмжигчдийнхээ урмыг хугалсан бөөн хүмүүсийн нэгдэл болтлоо буурсан юм.
Одоо АН-ын бүлэг, сөрөг хүчин гэх нэр төдийхөн хэдэн хүн суух болсон. Тэд зөвхөн Х.Баттулгын эрх ашгийг зөрчсөн хуулиуд дээр завсарлага авч байх жишээтэй. Эрх баригч МАН хүч түрэн хууль тогтоол баталж, төсөв тодотгож ахуйд бүлх залгисан мэт дуугүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төлөө талбай дээр өлссөнөөс өөр нэрлэчихээр олигтой хурц тэмцэл хийсэнгүй. Тэд Х.Баттулгын билүүдсэн хутга болсон ч эрх баригчдын айлгах хэмжээний хурц болж чадаагүй.
-СӨРӨГ ХҮЧНИЙГ СӨРГӨӨР ЗУРАГЛАВАЛ-
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Түүнийг АН-ын бүлгийн дарга болоход олон хүн гайхсхийж байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөмөр, нөөлөгт багтсаар өдгөө бүлэг толгойлтлоо томорсон гэгддэг. Тиймдээ ч Х.Баттулгыг хамгаалахаар бүлгээ авё, тэргүүн фронтож зүтгэсэн. Д.Ганбатын хувьд улс төрчийн байр суурь нь шинжлэх ухаанч биш, хэт субьектив байдлаар асуудалд ханддаг, хоногших боломжгүй дүрээр намынхан дундаа нэрлэгддэг. Тиймдээ ч чуулганы хуралдаанд сайн ч бай, муу ч бай асуудлыг муулж л байх ёстой юм шиг элий, балай үг хэлж суух болов. Асуудлыг муу хэлэхээсээ цааш хэтрэхгүй нэгэн болж хувирсан.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Тэрбээр нэгэн үес Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай сайд, дэд сайдын үүргээр хамтран ажилласан түүхтэй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгад хүчин зүтгэсэн. С.Эрдэнэ түүнийг бэлгэдлийн генсек байлгаж, хажуудаа Хэрэг эрхлэх газар байгуулсан ч өөрийгөө мэдэрч, генсек байх хугацаандаа Төв аймгийг усалсан. С.Эрдэнэ алдаа хийж, түүнийг гомдоохгүйн тулд намынхаа дэд даргын суудлыг тавиад өгчихсөн нь тамгаа гардуулах гол үндэслэл болжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сөрөг хүчнээс хамгийн их үймээн таригч нь. Чуулганы дэг зөрчсөн гэж бангадуулж хүртэл байв. Энэ утгаараа нэг л их сүр болоод үг хэлдэг, цааш нь лавлахаар хэлж өгдөггүй, “шантаажлах” зорилготой гэмээр сэдвүүд олон шиддэг хэмээн үнэлэгдэхдээ хүрсэн.
Ажнайгаар овоглодог Д.Бат-Эрдэнэ, авлигатай нэр холбогдогч А.Адьяасүрэн, ардын эмч Д.Бейсен, Н.Ганибал тэргүүтнүүд чимээгүй бүлэгч хамаарна. Эдний амнаас барагтаа л үг үү унана. Осолдохгүй л бүлэгтээ багтацгаасаар нэг жилийг ардаа хийчихсэн, яажшуухан үлдсэн гурван жилээ аргацаацгаах юм.
Арай дөнгүүрээр Ж.Батсуурь, С.Одонтуяа нарын гишүүд нэрлэгддэг. Тэд хааяа нэг шинжлэх ухаанч дуугарч, сөрөг хүчний бүлэг бүр унтчихаагүйг сануулдаг. УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн хувьд бүлгийн эрх ашиг, сөрөг хүчний байр суурь гэхээсээ илүүтэй хувь улстөрчийн амбицаа тэргүүнд тавих нь илүүтэй ажиглагддаг. Харин олон нийтийн Ж.Батсуурийг сөрөг хүчний даргад илүү тохиромжтой, хурц яриа хэллэгтэй, улс төрийн тоглолтуудад илүү зохимжтой гэх өнцгөөр дүгнэдэг.
Дээр нь МАН, МАХН-д “өширхөж” Х.Баттулгын гараас барьж, бараадахаас өөр гарцгүй болсон С.Ганбаатар. Намдаа гомдож туньсан ч, улстөрчийн карьераа дахин эхлүүлэх шаардлагатайгаар аргагүйн эргэн ирсэн Н.Алтанхуяг. Тэднээр бүл нэмээд ч сэхэл аваагүй бүлэг.
АН-ын бүлгийнхний байгаа төрх нь л энэ. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан намынхан одоогийнх шиг ийм сул дорой ч байсангүй. Тэд МАН-ын акулуудад үнэхээр жулдаж байна. Угтаа бол сөрөг хүчин байна гэдэг нь өөрөө улс төрийн том соёлын илэрхийлэл билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ дахь АН-ын бүлэг,за нэг ийм нэртэй л юмнаас цаашгүй хэдэн амьсгаа л байна. Өмнөх их хур�##�д, хур�##�даа суудаггүй Наранхүү гэж нэг гар байсан бол одоо ажнай хэмээх нэг эр УИХ-ын танхимд бас л огт үзэгдэхгүй байсаар бүтэн жилийг өнгөрөөлөө. Цаашид иймэрхүү хүмүүс ард түмнийг төлөөлсөн нэртэй гарч ирээд 4 жил болоод арилдаг явдлыг таслан зогсоох юмсан. Дундговь, Өмнөговийнхон ганц нэгхэн баян хүмүүсийнхээ мөнгөнд нь болоод л сонгоод байдгаа болимоор юм даа. Тэд сонгогдоод ард иргэдэд тустай хийж гийгүүлж байгаа юм юучгүй л хугацаагаа дуусахаар зулраад арилж байгааг харж байгаа биз дээ.
Манай Монголд баян хүмүүс нь УИХ-д гараад юу ч хийхгүй. Харин өндөр �##�бан туша�##�аа хувийн зорилгодоо ашиглаад яаж улам баяжих вэ гэдгээс өөр юм бодохгүй. Европ Америкийн баячууд шиг өндөр ухамсар, ёс суртахуун байхгүй.