Ярилцлага

Д.Ундрах: Бидэнд хятадууд шиг үзэл санааны хувьд нэгдэх нэгэнлэг концепц алга

МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн дэд Профессор, Хятад судлаач Д.Ундрахтай ярилцлаа.


-Монголчуудын дийлэнх нь нэг хэсэг хятадын ард түмнийг үзэн ядах хандлагатай байлаа. Харин сүүлийн үед тийм ч их муучлахаа больсон шиг анзаарагдсан. Судлаачийн хувьд энэ үйл явцыг яаж харж байна вэ?

-1960-аад онд ЗХУ, БНХАУ гэдэг хоёр их гүрний харилцаа муудсан.Түүхэн үүднээсээ энэ үеэс л монголчууд үзэл суртлын нөлөөгөөр урд хөршийнхөө тухайд таагүй ойлголт тээж, хөршийнхөө тухай мэдэхгүй болж эхэлсэн харагддаг. Жишээ авахад, Энэтхэг, Хятад хоёр улстай хиллэдэг Бангладеш улсын иргэдийн хувьд хятадууд шиг сайн хүмүүс байхгүй. Үүнээс үзэхэд  тухайн улсын ард түмэнд, системээс зориуд өгсөн ойлголт, мэдээлэл болон түүхэн нөхцөл байдал нөлөөлдөг байна.

Үүний дээр 1990 оноос Замын-Үүдээр гарч, арилжаа наймаа хийх болсон тэр жилүүдэд бид мөн хятад хүмүүстэй сайн, муу утгаар танилцсан. Тухайн үед Хятад улс дотроо ч зах зээл эдийн засаг хөгжиж, хүмүүс хөлжих гэж бужигнаж байсан үе байлаа,  ашиг олох гэсэн зальхай наймаачид Эрээн дээр цөөнгүй байж л дээ. Энэ цаг үест монголчуудын авсан хятад хүний тухай сөрөг ойлголт өнөөдрийг хүртэл их, бага хэмжээгээр хадгалагдаж байна. Харин 1990 оноос хойш Эрээн хот яаж өөрчлөгдсөнийг монголчууд хараад дор бүрнээ нэгийг тунгааж байна.

Судлаачийн нүдээр харахад ер нь ард түмэн яг үнэн зөв мэдээллийг төдийлөн авч чаддаггүй. Энэ ч үүднээсээ хятадуудын эсрэг чиглэсэн, зориудын шинжтэй, сошиал орчинд тулгуурласан мэдээлэл тарахад түүнд илүүтэй автдаг. Дагаад л шуурчихдаг. Түүнээс жинхэнээсээ, үнэн голоосоо хятад хүнийг үзэн яддаг монгол 10 хүн тутмын хоёрт нь л таарах байх. Өнөөдрийн байдлаар хятадуудтай сайтар гүн түншилж, хамтарч ажилладаг монголчууд маш олон бий. Тэгэхээр өдгөө бид  хятадуудыг муучилсан агуулга бүхий захиалгат кампанит ажлын нөлөөнд л автаж байгаа болов уу л гэж хардаг.  

Түүнчлэн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж хүн ийм хандлага гаргадаг. Мэдэхгүй зүйлийнхээ дайсан нь болдог шүү дээ, хүн гэдэг амьтан. Монголчууд огт танихгүй, мэдэхгүй хүнээ дам сургаар муулж суух нь цөөнгүй. Тэгэхээр судлаач бидний хувьд олон нийтэд яг бодит байдлыг таниулж, ойлгуулах чухал үүрэг ноогдож байна л даа.

-Та түүхийн ухааны доктор хүн шүү дээ. Хожим хоёр улсын ард түмэн харилцан нэгэндээ дургүй болох хэмжээний гүн хагаралдаан, зөрчил түүхийн явцад гарч байсан нь хэр олон бэ. Зарим хүн манж үндэстнийг хятадуутай нэг утгаар ойлгох нь бий шүү?

-Монгол, Хятадын харилцааны тухайд хамгийн багадаа 3000 жилийн түүх яригдана. Энэ урт хугацаанд том, жижиг мөргөлдөөн тоймгүй олон гарч байсан нь мэдээж. Миний судалгаа голчлон “Монгол, Мингийн  харилцаа” сэдэвт чиглэдэг л дээ. Энэ 200 гаруй жилийн хугацаанд л гэхэд 10-аад удаагийн томоохон дайн, 200 удаагийн хилийн мөргөлдөөн гарсан байдаг. Эдгээр нь голдуу эдийн засгийн асуудлаас үүдэлтэй байсан. Цаг үеийг нь үүнээс урагшлуулаад авч үзвэл - Хятан улсын үед Хятадын олон улс найрамдал гуйж, алба барьдаг байжээ. Нэг үгээр хэлэхэд хөрш улсууд мандаж, буурах нь ээлжлээд л яваад байсан түүхтэй юм билээ. Харин өнөөдрийн байр сууринаас харахад эд бүгд төдийлөн чухал ач холбогдолгүй, улирч өнгөрсөн түүх төдий л юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хажуу хөрштэйгөө муудалцаж, сайдалцаад л олон жил амьдарсан айлтай агаар нэг.

-Бид пропагандагийн тухай сэдвийг хөндлөө. Байсхийгээд л “Хятадууд биднийг уусгаж авах, газар нутгийг маань эзлэх туйлын зорилготой” гэсэн агуулга бүхий мэдээлэл сошиал орчинд цацагддаг. Гэхдээ энэ нь хэнд ашигтай байж болох нь анхаарал татаж байна л даа?

-Олны анхаарлыг татах зорилго агуулсан хүмүүс тухайн нийгмийнхээ эмзэг сэдэв дээр тоглолт хийж, гарч ирдэг. Ийм зорилго ч байж болох талтай. Түүнчлэн улс төрийн томоохон сенсацтай хэрэг явдал гарахад хүмүүсийн анхаарлыг өөр тийш чиглүүлэх ажил байж болох юм. БНХАУ бусад улс оронд найрсаг хандах, хамтдаа хөгжих бодлогоо аль хэдийн олон удаа илэрхийлсэн байдаг.

Мао Зэдуны хэлсэн “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч бичиж болно” хэмээх үг байдаг. Ард түмэн үнэхээр цагаас цаас юм гэдэг нь сошиал ертөнцөөс харагдаж байна.

Монгол улс нь өмнөд хөрш болох БНХАУ-д цар тахалтай тэмцэж байх хүнд хэцүү цаг үед нь 30 000 хонь бэлэглэсний дараа сошиал дахь хоёр орны ард түмний сэтгэгдэл ямар байгааг бид судалж үзсэн юм. Ингэхэд монголчуудын үзэл бодол харьцангуй савлагаатай, тогтсон үзэл бодолгүй хүмүүс их байдаг нь харагдаж байсан. Гэтэл  хятадуудын хувьд тийм байгаагүй. Яах вэ, тэднийг хэвлэл мэдээллийн цензуртэй, эсвэл өвөр монгол хүмүүсийн сэтгэгдэл их багтсан байх гэх мэтээр бодож магадгүй. Яг хятадын ард түмний сэтгэл зүйг энэ кейс дээр судлахад, сэтгэл зүйн боловсрол өндөртэй, нэг үзэл бодолдоо тогтвортой зогсдог нь харагдсан. Тэгэхээр бидний ийм тогтворгүй үзэл бодол, нийгмийн сэтгэл зүй дээр хэн ч тоглолт хийх боломжтой болчихсон.

Хатуухан хэлэхэд монголчуудын ихэнх нь ном уншдаггүй болсон. Бусад улсын ард иргэдтэй харьцуулахад бага уншдаг тул цуу яриа, нягтлагдаагүй мэдээ, мэдээллийг их сонирхдог болсон нь харагдаж байна. Түүнээс гадна монголчуудад “Critical Thinking” буюу шүүмжлэлт сэтгэлгээ, алив зүйлийн зөв бурууг нягталж, дэнсэлж, анализ хийх чадвар дутмаг байдаг. Харин сошиал орчныг харахад залуу үеийхэн аливаа мэдээлэлд шууд итгэж, эмоцолж коммент бичихгүй байгаа нь сайшаалтай юм. Дунд үеийнхэн мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгүй ханддаг, туйлширдаг талтай. Тэр дундаа эмэгтэйчүүд дийлэнх байна. Тэгэхээр бидний бас нэгэн чухал судлагдахуун бол сошиалын сэтгэл зүй болоод байна.

-Хятадын ард түмнийг уйгагүй хөдөлмөрч учраас өдий зэрэгтэй хөгжсөн гэж үзэх нь дийлэнх. Харин тэд оюуны боловсролыг хэр чухалчилж үздэг хүмүүс юм бэ. БНХАУ-ын номын худалдааны зах зээл маш идэвхтэй гэж дуулсан?

-Ерөөсөө БНХАУ-ын хөгжлийн гол түлхүүрийн нэг нь ард нийтийн боловсролын түвшинг чухалчилж авч үзсэнийх. Харин ямар нэг марксизм, коммунизмдаа байгаад байгаа юм биш гэж би судлаачийнхаа хувьд үздэг. Хятадын ард түмэн 1978 онд өөрчлөлт шинэчлэлтийн бодлогоо тодорхойлсон. Ингэхдээ “Дөрвөн одоочлол”-ыг томъёолохдоо, боловсролыг шат шатандаа хөгжүүлж, дэлхийн түвшинд гаргана гэж зорьсон. Хоёрт, тэд угаас эрдэм мэдлэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлдэг. “Эрдэмтэй хүн эрхэм хүмүүн” гэсэн Күнзийн сургаал нь байна. Тийм учраас эрдэм ном үзэж, эрхэм хүмүүн болох туйлын зорилготой хүн Хятадад асар олон. Мэдээж боловсролтой хүний байнгын хэрэглээ бол ном шүү дээ.

Түүнчлэн төр нь оюутан, сурагчдыг маш их дэмждэг. Азийн бусад орнуудад ч ийм байдаг шүү дээ. Их сургуульд тэнцэж, элсэн орсон хүнийг жирийн нэгэн биш гэж хүндэтгэж үздэг. Хятадын ард түмэн эрдэм мэдлэгтэн, ахмадууд, өвөг дээдсээ хүндэтгэн дээдэлдэг. Ном эрдэмд ихэд шамддаг хүн даруу төлөв хүмүүжилтэй болдог. Нөгөө талаас, Хятадад ном, бүтээл өндөр шалгуураар шүүгдэж, боловсорч хэвлэгддэг. Харин манайд ном туурвилын салбар шүүлтүүр багатай, хэт бизнесийн тал руугаа болоод байх шиг санагддаг.

-Гэхдээ коммунист системийг нь хөгжлийн гол суурь гэж ойлгох тал бий. Бид цөөхөн хүн амтай, чөлөөт зах зээлд шилжсэн улс хэр нь ээ нэг л болж өгөхгүй байна?

-Ер нь очоод амьдраад үзвэл БНХАУ бол “хөрөнгөт нийгэмтэй” орон шүү дээ.  Үзэл суртлын хувьд л халдаж болохгүй хүрээ, хязгаар тогтоосон байдаг болохоос хувийн хөрөнгө дээр тулгуурласан, хөрөнгөжье, чинээлэг ард иргэдтэй болъё гэсэн концепц дээр явдаг улс.  Үүнийгээ хятадын онцлогтой социализм гэж томьёолсон байдаг. Нэг үгээр, үзэл баримтлалын хувьд ард олноо нэг чиг рүү харуулах гэсэн удирдах арга барил гэж үзэж байгаа юм. Тэгэхгүй л бол асар том газар нутаг, маш олон хүн амтай тул барьж, удирдахад хэцүү. 1949 он хүртэл энэ ард түмэн ямар их зовж, дотроо олон задарч явсныг түүх нь гэрчилнэ. Улс орон нь харийнханд эзлэгдчихсэн, эдийн засаг нь уначихсан байхад, улсаа чөлөөлж, босгож авч чадсан коммунистууд мөн үү, мөн. Тэд хөдөлмөрч, үүний дээр нэгэнлэг үзэл санаатай, асар сайн зохион байгуулалттай улс. “Бид хөгжлийн ямар замаар явах вэ?” гэдгээ тодорхойлж, түүндээ хүрчихсэн, хийх ёстой ажлаа өдөр бүр, хүн бүр хамгийн сайнаараа хийдэг учраас л өнөөдөр хөгжиж чадсан, хөгжсөөр ч байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсноор харагдаж байна.

-Иргэд нь үзэл санааны хувьд нэгэнлэг чиг шугамтай болох гэдэг улсын хөгжилд их чухал санагддаг. Жишээ нь Европын орнууд шашнаараа нэгдчихдэг шүү дээ. Монголчуудын хувьд өнөөдөр ийм зүйлгүй, нэгдэх цэггүй болчихсон гэлтэй?

-Тийм шүү. Бидэнд нэгэнлэг үзэл баримтлал хэрэгтэй байгаа юм. Өмнө нь Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан маань байсан. Дараа нь буддын шашинтай болсон. Хожим нь хорьдугаар зууны эхнээс коммунизмд итгэж, социалист үзэл баримтлалаар нэлээд хэдэн жил явлаа. Гэхдээ үүнийг буруутгах ч хэцүү, түүхэн хөгжил талаасаа бид ийм зүйлсийг дайраад гарсан ч нэгэнлэг үзэл баримтлал бол тодорхой хэмжээний хөгжил дэвшил авчирдгийг харлаа. Тэгэхээр хятад хүмүүс яаж нэгдмэл үзэл санаатай болсон бэ гэдгийг бид судлах хэрэгтэй болж байна. Саяхан бид “Хятад мөрөөдөл, хятадын замнал” гэдэг номыг орчуулж дуусаад байна. Энэ номонд ерөөс хятадын ард түмэн нэгдмэл нэг үндэстэн болъё тэгээд хөгжлийн замаар явъя л гэж зорьсон тухай өгүүлсэн байгаа.

Монголчуудын хувьд түүх ярих гэдэг өөрөө их эмзэг сэдэв л дээ. Яг хэрсүү нүдээр харахад сонин нюансууд олон. Өмнө нь нэг тийм тархи угаасан маягийн түүхүүд цөөнгүй яригдаж, бичигдэж ирсэн. Тэгэхээр түүхийн сурвалжуудад тулгуурласан үнэнд дөхүү түүхийг одоогийн түүхчид бичих хэрэгтэй болж байгаа юм.  

Хоёрдугаарт, манай аль ч салбарт онол сайн хөгжөөгүй байна. Ингэхээр дагаад арга зүй нь эвээ олохгүй байна. Түүнчлэн залуучууд практикт суурилсан мэргэжлийг ихээр сонгож байна. Дагаад суурь судалгаа хөгжиж, онолчид, стратегчид гарч ирэхгүй байна. Гэтэл  олон орны түүхээс үзэхэд нийгмийг эрдэмтэд, сэтгэгчид, соён гэгээрүүлэгчид авч явсаар ирсэн байдаг. Эцсийн эцэст баян хүн улс орныг авч явдаггүй. Өөрөөр хэлбэл зөвхөн эд баялагт түшиглэх бус оюун мэдлэгт түшиглэсэн нь хөгжилд хүрч байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын удирдагчид олонх нь эрдмийн хүмүүс, эсвэл ардаа том эрдэмтдийн багтай байсан нь амжилт, өндөр хөгжилд хүрэхэд нөлөөлсөн болов уу.  Иймд мэдлэг, шинжлэх ухааны онолоор батлагдсан хөгжлийн арга замаар л улс орныг хөгжүүлдэг гэж би судлаачийн хувьд боддог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ayaya
Ayaya
8 сар 28, 2021 09:08

Яг үнэн, хувь хувьдаа л томроод байна. Цуу яриа, бөөн маазр�##�, нэгнээ яааж хулхидах уу гэсэн аминч онол. Бичээд байв�##� бичээл байна.

Zochin
Zochin
8 сар 28, 2021 09:41

Udirdagch nar n erdemted,esvel ardaa emdemtediin tom bagtai bsan n hogjidog gedeg unen

Затэгвэл
Затэгвэл
8 сар 28, 2021 12:43

Соёлын хубисг�##�Ын уеийн ундэстэн цеелех бодлого нэг ундэстэн болох соёл устг�##� зэргийг нь судлаад тайлбарлаад егееч

Зочин
Зочин
8 сар 28, 2021 19:27

Нүүдэлчин бд�##�аас улбаатай ч юмуу ж�##�га довны үзлээр хоорондоо ханддаг байд�##� их шүү дээ. Уул нь Монгол гэсэн нэг нэгдмэл улс л юмсан.

Ф
Ф
8 сар 28, 2021 21:32

Ф

Irgen
Irgen
8 сар 29, 2021 00:12

Yag yamar sedveer yariltsah gej uulzsan yum be. Hyatadiig magtah gej uu uls ornii hugjliin talaar yumuu. Yariltslagad chin yamarch logik avtsaldaa alga. Yag yug oilguulah gej yarivaa zigeer l buu halaa yu

Irgen
Irgen
8 сар 29, 2021 00:19

Yadaj bhad hyatad sudlaach gehiin hyatadiig haanaas sudalsan yamar hun be. Hen ch medehgui huntei taniltsuulga ch bhgui shuud l hyatadiig yariad ehleh yumaa JINHEN P###A aguulga ch bhgui. Taarsan survaljlagch bn daa.

Өвгөн дипломатч
Өвгөн дипломатч
8 сар 29, 2021 07:22

Дотор хүнии санаа аюултай. Одоо Өвөрмонголыг хар. Соёлыг нь хүчээр устган их үндэстэнд уусгаж эхэлж бна. Манай төриин том толгойтнууд даана ч боловсрол нимгэн бна. Яж улсаа цөлмөж.баяжихаа бдохоос цаашгүй. Ард түмэн нь нэгдмэл санаа.нэг зорилгогүй..зүгээр л д�##�айд савлах эзэнгүй завь шг бхад бид 1000 хөгжил яриад нэмэргүй. Бидэнд хөгжлиин концепц �##�га. Яриад л бдаг..яриад л бдаг. Өнөөдр хииснээ маргааш нь устгана.

Зочин
Зочин
8 сар 29, 2021 09:55

Хятадыг магтан дуулагчид олширсон. Зарим нь ХКН-аас санхүүждэг гэсэн. Үнэндээ бол хятадуудыг хүчээр нэг чигт барьж байгаа юм шүү дээ. Тэрнээс тэрбум хүн үзэл санаагаар нэг байна гэж байхгүй. Буруу зүйл ярьв�##� шоронд эсвэл цаазлуулна. Хятадууд одоо Тайванийг авах гээд үзээд АНУ саад болж байгаа. ӨМнө нь Түвдийг хүчээр эзэлсэн. Дaлaй лам зугтсан. Монголд энэ давтагдахгүй гэсэн батaлгаа үгүй. Судлаач нэртэнгүүд авилгaл авч, дундад хүнийг магтдаг болжээ.

Zochin
Zochin
8 сар 29, 2021 11:17

Ymar ich medlertei sudlaach be!, yg l uneniig chellee. Tsaaschdaa nudee neej tusgaj avaj ajillaachee ene tor zasagiinchan.

Архангайхүү
Архангайхүү
8 сар 29, 2021 11:57

Бодитой, том асууд�##� дэвшүүлсэн нийтлэл . Нэгэнлэг үзэл санаатай байж бид урагшлах боломжтой ! Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байхын мууг үзсээр...

зочин
зочин
8 сар 29, 2021 12:43

зүгээр нэг ярилцлагыг сэтгүүлчий нь хүртэл муугаар хэлэх гээд байх юм, нилээн нухацтай монголчууд минь ном унш, хөгж ядахдаа өөрийнхөө төлөө хөдөлмөрлө гээд байна гэж ойлголоо, харин буруугаар мушгидаг нь багш хүнийг зүгээр ойлгох хэрэгтэй, хэлэх үг олдохгүй байна

Зочиn
Зочиn
8 сар 29, 2021 15:21

Yag unen ardcjolsl gesneer amia bodson uzrl gazar avsan zuv tur zasgiin xyanalt xetegtei

Хариу
Хариу
8 сар 29, 2021 17:13

Хужаа нарт сайн байх ёстой гэж бодохгүй байна. Монголын түүхэнд байнга гай болж байсан учир үзэн ядах нь зөв. Би ч гэсэн үзэн яддаг. Харин суд�##�ж, хуулбарлах, нутагшуулах зүйл их байгаа. Жишээлбэл ковидтой тэмцэж байгаа нь гайхамшиг.

Дорж
Дорж
8 сар 29, 2021 18:40

Хятадууд манай Монгол нутгийг та�####�ж авсныг яагаад ярихгүй байнаа? Энэ нутаг �##�т эрдэнэс , адуу м�##�, ард түмэнтэйгээ хятадын мэдэлд байна. Саяхан манайхаас с�##�гаж булаасан шүү дээ. 1950 онд булаасан.Саяханы явд�##�. Яагаад энэ т�##�аар ярихгүй тойруулаад эргүүтээд байнаа? Үхсэн хатсаны чинь эрдэмтэн? Наад захын ийм юм мэдэхгүй байж битгий том баа! Энэ газар нутгийг булааж монголчуудыг жижигхэн байлгах гэсэн хятад санаанд нь Монголчууд ясны дургүй байдаг юм. Өөр юу ч биш!

Зочин
Зочин
8 сар 29, 2021 21:37

Сайхан ярилцлага байна, үнэнийг бичжээ.

Bat
Bat
8 сар 29, 2021 22:06

Baga angi tsetserlegees ni suulgaj ogdiimoo

Дэл
Дэл
8 сар 29, 2021 22:10

Хятадын эсрэг байх үзэл хэдэн мянган жил монгол хүний яс маханд шингээстэй генд нь байгаа юм наад судлаачин гэсэн юм муу суд�##�сан байна тэглээ гээд үргэлж мууд�##�цаад байна гэсэн үг биш тэгэхдээ үргэлж болгоомжтой харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй байна гэсэн үг

Зочин
Зочин
8 сар 30, 2021 00:24

uhsen muu hujaag harin ch neg uzen yadna shuu....uchir ni ted bidnii munhiin daisan

Иргэн
Иргэн
8 сар 30, 2021 09:10

Энэ юун захи�##�гат ухуулга вэ. Энэ дэлхий дээр ганцхан хятад улс Монгол улсын тусгаар тогтнолыг хэзээ ч зөвшөөрдөггүй юм шүү. Өнгө мөнгөнд хууртагдахаасаа өмнө өвгөд ихэс дээдсийнхээ үгийг санаж яваарай м�##� минь. Өглөө болгон Тангууд улс урд т�##�д байгааг сануулж бай гэж эзэн хааны маань хэлсэн үг байгаа шүү. Энэ Төрийн �##�бан хаагч ярилцлага мэдээлэл өгөхдөө яагаад дээд шатны �##�бан туша�##�тнаас зөвшөөрөл авахгүйгээр дураараа бурдаг юм бэ хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин
8 сар 30, 2021 10:42

Худ2 наад чинь одоо цэцэрхэж л сууна. Яг үнэндээ хичээлээ ч заахгүй орж ирээл ярих юм нь олддоггүй юм уу хайшаан өөрийнхөө машин тэргийг гайхуула�##�, хамаатан саднаа муулаад л суудаг шд. Нэмж хэлэхэл ааш гэж адсага, коридорт таараад мэндлэхээр дугардаг ч үгүй их зантай, хатан хаан юм шиг л хамраа сөхсөн авгай шд. Муис- ийн хятад судл�##�ын оюутнууд энэ багш дээр л хичээь үзэхгүй юм шүү гэж зугтааж явдаг ийн. Ёстой муис- ийн шившиг шдээ наа чинь. Ямар татаасаар орж ирсэн юм бгаан.

Ганбаа
Ганбаа
8 сар 30, 2021 18:41

Хүүхэд хөгшин, баян ядуу хамаагүй ХҮНИЙГ ХҮНДЭЛ-ИНЭЭМСЭГЛЭ. Та эрүүл байх болно.

Зочин
Зочин
9 сар 1, 2021 01:18

Яг зөв хэлжээ. Багшийн хувьд сайн багш шүү харин ч...

Холбоотой мэдээ

Back to top button