
Коронавирусийн шинэ хувилбар дахин нэгээр нэмэгдлээ. Тэр бол “Мю”. Шинжээчид шинэ хувилбарыг “мутацийн цуглуулга” ч гэж нэрлэх боллоо. “Мю” хувилбар нь Өмнөд Африкийн “Бета” хувилбар шиг вакцинд тэсвэртэй аж.
ДЭМБ өнөөг хүртэл коронавирусийн дөрвөн хувилбарыг “санаа зовоосон хэлбэр” хэмээн ангилсаар ирсэн. Тэдгээр нь “Альфа”, “Бета”, “Лямбда”, “Дельта” юм. ДЭМБ коронавирусийн мутацид орсон хувилбарын жагсаалтад Колумбид анх мутацид орсон “Мю” буюу В.1.621 гэх шинэ хувилбарыг ийнхүү нэмлээ.
Коронавирусийн “Мю” гэх хувилбарыг “мутацийн цуглуулга” хэмээн нэрлэх болсон ба өмнөх судалгаагаар тус хувилбар нь Өмнөд Африкаас гаралтай “Бета” хувилбар шиг вакцинд тэсвэртэй болохыг нотолсон” хэмээн Их Британийн хэвлэлүүд онцолсон байна.
Мутацид орсон “Мю” хувилбарыг хамгийн анх 2021 оны нэгдүгээр сард олж илрүүлсэн. Түүнээс хойш энэ хувилбар Өмнөд Америкт үе үе илрэх болсон гэж ДЭМБ мэдэгдлээ.
Харин хэсэг хугацааны дараа “Мю” хувилбар Европ даяар “аялж” эхэлсэн гэв. Жишээлбэл, Их Британид одоогоор “Мю” хувилбарын 55 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын тоо аажмаар, тогтвортой өсч байгаа аж. “Мю” хувилбар нь Өмнөд Америкаас Дэлхийн 39 оронд тархсан ба АНУ ч багтаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар үүнээс үүдэлтэй халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм.
“Мю” хувилбар нь вакцины үр нөлөөг бууруулж болзошгүй хэмээн эрдэмтэд болгоомжилж эхэллээ.
ДЭМБ-аас бүх вирусууд цаг хугацааны явцад мутацид орж хувьсан өөрчлөгдөж байгааг сануулсаар ирсэн ч тэдгээр мутацийн ихэнх нь вирус халдварлах хурданд бараг нөлөөлдөггүй ч вакцинд тэсвэртэй аж. Үүний зэрэгцээ, коронавирусийн зарим нэг мутацийн хувилбартай хамааралгүй байгааг практик харуулсан гэлээ. Ялангуяа, хамгийн хурдан халдварладаг хувилбарын нэг болох “Дельта” хувилбар нь вирусийн тархалтыг эрт үе дээр нь арга хэмжээ авснаар дарах боломжтой байсан.
“Мю” хувилбар нь одоогоор “Дельта” хувилбараас илүү ноцтой, түрэмгий эсэхийг хэлэхэд арай эрт байгаа юм. Гэсэн ч, ДЭМБ-аас Колумби, Эквадор улсад “Мю” хувилбарын тархалт их байгаа хэмээн анхааруулж байгаа нь эрхгүй түгшүүр төрүүлж эхэлсэн. Тиймээс, ийм тийм, хор хөнөөлтэй хэмээн нотолгоогүй хий хоосон таамаг дэвшүүлж байхаар илүү их судалгаа хийх хэрэгтэй юм.
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд нас баралтын хувь хэмжээ өндөр байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.
(Эх сурвалж: medicforum)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө эцэст нь дүгнээд хэлсэн байна. Олон юм донгосох хэрэггүй ээ гэж.