ДЭЛХИЙ

Хоёрхон үлдсэн цагаан хирсийг хувилах генийн материал авчээ

Дэлхий дээр хоёрхон үлдсэн умардын эм цагаан хирсийн өндгөн эсийг эрдэмтэд авч чаджээ.

Кени улсын "Ол Пежета” дархан цаазат газарт хамгаалалтад байгаа Нажин, Фату гэх нэртэй эм хирсүүдээс авсан генийн материалыг Италийн “Авантеа” шинжлэх ухааны төв рүү илгээсэн байна. Эрдэмтэд энэ төв дээр умардын цагаан хирсийг лабораторийн нөхцөлд хувилахыг оролдоно гэв.

“Олон улсын эрдэмтдийн багийн энэхүү амжилт нь устаж үгүй болж байгаа амьтдыг хамгаалахад чухал алхам боллоо” гэж Кени улсын Аялал жуулчлал, байгаль орчны сайд Нажиб Балала мэдэгджээ.

Нажин, Фату хоёр Чехийн Градец-Кралове хотоос 30 км зайтай газар оршдог "Двур-Кралове” амьтны хүрээлэнд төржээ. Тэднээс үр төл авна гэж найдан Кени рүү шилжүүлэхээр шийдсэн байна. 2009 онд “Ол Пежета” дархан цаазат газарт ирснээсээ хойш Нажин, Фату хоёр 24 цагийн ажиглалтанд байгаа аж.

Судан нэртэй, дэлхийн хамгийн сүүлчийн эр цагаан хирс өнгөрсөн оны хавар “Ол Пежета” дархан цаазат газар 45 настайдаа үхсэн юм. Эрдэмтдийн мэдэгдсэнээр, хирс үхэх үед биологийн нас нь хүний 100 настай тэнцүү байжээ. Суданаас генийн шаардлагатай материалыг авсан бөгөөд эрдэмтэд Нажин, Фату хоёроос авсан өндгөн эстэй нийлүүлж, үр тогтооход ашиглахаар төлөвлөсөн байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button