УЛС ТӨР

Өнөөдрийн мухардал руу улсаа хөтлөгч Зайсан дахь саарал байшингийнхан

Өнөөдөр нийгэмд баян, ядуугийн ялгаа хэт ихэсч, энэ хэрээр нэгээхэн хэсэгт зэрлэг капилизм цэцэглэж, нөгөө талд идэх талхгүй өлчир үрс гэр хороололд өдөр хоног өнгөрүүлж буй нь буруутан хэн бэ. Яагаад хувьчилсан үзүүлэлтээр үнэмлэхүй олонхийн санал авч чаддаггүй мөртлөө нэг нам тогтвортойгоор сонгуульд ялсаар ирэв. Байгалийн асар их баялагтай гуравхан сая хүн ам Хөгжиж буй орнуудын сүүл мушгиж яваа нь ямар учиртай вэ. Үндсэн хуульт төртэй атлаа яагаад ингэтлээ улс төрчдийнхөө балагт нийтээрээ өртсөөр байдаг вэ?

Эдгээр асуултуудын буруутнаар ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ-ийг нэрлэж байна.


-ҮХЦ НИЙГМИЙН ЗАВХРАЛЫГ ИНГЭЖ ҮҮСГЭСЭЭР ИРЭВ-

Кэйс 1. ҮХЦ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН РЕФОРМЫГ ЗОГСООСОН ТҮҮХ

2016.04.22: УИХ-ын сонгууль товлогдсон өдрөөс 67 хоногийн өмнө ҮХЦ “Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэв. Ингэснээр Монгол Улс 1992 оноос хойших мажоритар тогтолцооны сонгуулийн хэлбэр лүүгээ дахин орсон билээ. Нэг ёсондоо арайхийж бий болгосон Сонгуулийн хуулийн реформыг ҮХЦ “нураасан” юм.

Үр дүн: Сонгуулийн тогтолцооноос үүдэж, улс төрийн жижиг намуудын авсан санал маш их гээгдэн, нэг нам давамгайллыг бий болгосон. Улмаар сонгогчдын итгэл буурч, УИХ-ын гишүүд улс орны том агуулгад анхаарахаас илүүтэйгээр тойргийн сонгогчдын ахуйн асуудалд төвлөрч, клубын дээвэр засуулах ажил төдийхнийг хөөцөлддөг хэлбэр улам лавшрав.

Тухайн үед захиалгыг ҮХЦ-д хэн өгөв: Намынх нь нэр хүнд саармаг, сөрөг хүчин болох МАН-ын шүүмжлэл өндөр, ХҮН-ынхан богино хугацаанд хүчээ авсан үед З.Энхболд нам бус хүн дугуйлдаг жижиг мажиротар тогтолцоогоор сонгууль явуулахыг илүүд үзэж, ҮХЦ-д “захиалга” өгч байв. Гэвч түүний тооцоолол эргээд ХҮН, АН-ыг тэр чигт нь хөмөрч, МАН дангаар засаглах боломжийг бүрдүүлсэн юм. 2020 онд эрх баригчид том мажиротар болгон, өөрсдөдөө ашигтай болгон сонгуульдав.

Кэйс 2. ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛГИЙН АГУУЛГАА ҮХЦ САХИН, ХАМГААЛААГҮЙ

ҮХ-ийн 6.2-р заалт: Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

  • ...Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Гажуудал: Өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын тухай хууль Үндэсний их баяр наадам, шинэ жилийн баяр зэрэг олон нийтийн анхаарал ихээр сарнисан үеэр өөрчлөгддөг байдал дээр ҮХЦ ус балгасан мэт чимээгүй байж ирэв. Бүр “Эрдэнэт”, “Цагаан суварга”, “Оюутолгой”, “Мардай”,“Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Асгат”, “Төмөртэй”, “Төмөртийн овоо”, “Бүрэнхаан”, “Дорнод”, “Гурванбулаг” зэрэг Монгол Улс стратегийн ордуудын ихэнх дээр төр нийтийн өмчийн эрх хангагдаагүй явсаар буй.

Түүнчлэн танил тал, ар өврийн хаалгатай бүхэн нэгэн үес цүнх дүүрэн лиценз үүрч, дуртай байдлаараа зарж үрж явдаг түүх өнөөдөр ч байсаар байна. Гэтэл ҮХЦ-ээс гаргасан дүгнэлтүүд дунд “Ашигт малтмал” гэсэн илрэцээр ердөө таван маргааны түүх гарч байна. Үүний хоёр нь АМНАТ дээр ААН-үүдэд давуу байдал олгож, төсвийн орлого тасалдах эрсдэл бий болгохоор яригдаж байсан маргаан байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх хоёрхон кэйсээс харахад өнөөгийн бидний өмнө тулчхаад буй мухардлуудын иш үндэс явсаар, Үндсэн хуультайгаа холбогдож буй. Яг ийм эрсдэл үүсгэхгүй гэж УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс төлөөлөл оролцуулж, Зайсанд тусад нь байр бариад 9-хэн хүнээр Үндсэн хуулиа сахин хамгаалуулсан. Гэтэл...


ЦЭЦ ХАМАГ ТОМ ДАРГА НАРАА ХЯНАХ ҮҮРГЭЭ ТЭДЭНД ҮЙЛЧЛЭХ БОЛГОЖ ХУВИРГАЖЭЭ

Цэц ямар онцгой эрхтэй вэ?

Маш товчхоноор ҮХЦ-ийн үүргийг тайлбарлахад, Үндсэн хуульд захирагдах, үүнд хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байдлаар Үндсэн хуулиа сахин хамгаалах.

Цэц УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн институцийн гаргасан хууль, шийдвэр болоод эдгээр бүтцүүд дээрх албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг гаргах ОНЦГОЙ эрхтэй субьект юм. Бүр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуророо ч Үндсэн хууль зөрчвөл шууд дүгнэлтээ гаргах СУПЕР эрхтэй.

Махчилж тайлбарлавал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нь Үндсэн хууль зөрчвөөс ҮХЦ л шууд утгаар хязгаарлалт тавих эрхтэй цор ганц нэгж нь гэсэн үг.

Тиймээс ч эрх биш Тусгаар улсын зангараг зааж, энэ хязгаарлалт тавих ёстой нэгжүүдээс нь холоо аваачин, тусад нь байр бариад, "Та бүхэн эндээ Үндсэн хуулиа сахин засагла" хэмээж, Зайсанд залжээ. Гэвч өнөөдүүл нь томилсон субьектүүдээсээ бүрэн хамааралтай байж, томчууд ч тэднийг үгэндээ ордог хүүхэлдэй байлгах хүслээ ер тавьсангүй.

Энэ эрхээ улс төрийн процессууд дээр хэрхэн ашиглав?

Бүр УИХ, Засгийн газар хоёр зарим засаглах эрхээ булаацалдахдаа ҮХЦ-ийн даргыг Лексус 570 автомашинаар "авлигадаж", Ж.Амарсанаа "Би Улсынхаа дөрөв дэх чухал хүн. Жижиг тэргээр ажилдаа явах уу" гэж улаан цагаан уурласан кэйс ч бий. Мөнхүү УИХ-ын нэгж гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхийг О.Баасанхүүд зориулж, ҮХЦ шуудхан хорьчихсон инээдтэй жишээ байна. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ҮХЦ-ийн байшинг эрх баригчид цагдаа, тагнуулаар хамгаалуулж байгаад, улаан цагаанаар Х.Баттулгын нэр дэвших эрхийг хаав.

ҮХЦ ингэж ялзарч явсаар, эдүгээ хэн нэг эрх ашигтай этгээдийн гаргасан хүсэлтийг захиалагчийн хүсэлд нийцүүлж шийдчхээд сууж байдаг газар болж хувирсан. Үүнийг Х.Баттулгад зориулсан Т.Доржханд нарын эрх баригч намын захиалгатай гомдлыг хэлэлцэх үеэр хаалга савж гарч одсон ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтоо "Оросоос ичих хэрэгтэй. Хятадаас ичих хэрэгтэй. Цэц шударга ёсыг өмнөө туг болгон барьж, шийдэж чадахгүй бол нийгэмд шударга ёс хохирно. Шударга ёс хохирох юм бол нийтээрээ хохирно" гэж тэсэхгүй дуугарсан кэйс гэрчилнэ.

Саяхан юу хийж, ямар ухралт руу хөтлөхөөр завдав?

МАН-ын Их хурлын дараа ҮХЦ-ийн дунд суудлаараа Н.Ганибал, Ш.Адьшаа, Т.Доржханд нар эрх баригчдын захилгаар хүргүүлсэн гомдлыг хэлэлцэх товоо зарласан. Хаа очиж, төрийн тэргүүний хувиар зангараг зааж, У.Хүрэлсүх хаалт тавив. Хэрвээ ҮХЦ шуудхан МАН-ын даргын заавраар гомдлоо хэлэлцсэн бол давхар дээлний агуулга тэнд унах тохироо хийгдсэн байв. Ингэснээр хоёр жилийн өмнө соёрхогдсон ҮХНӨ-ийг Цэц үгүйсгэчих байв. Гэтэл ҮХНӨ нь тэдний сахин хамгаалах учиртай ҮХ-ийн нэгэн хэсэг болж явдаг билээ.

Энэ бүхнийг энгийншүүлж харахад, төрд буй хэн хүчтэй улс төрчдийн захиалгаар цэцэд гомдол очдог. Түүнийг захиалагчийнх нь хүсэлтээр ҮХЦ шийдээд явчихдаг хэлбэр. Гэвч ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтоогийн хэлсэнчлэн, Зайсан дахь саарал байшингийн есөн хүн улс төрчдөд үйлчлэх тоолонд бид нийгмээрээ хохироод байгаа юм. Дээрх кэйсээр тайлбарлахад л, УИХ-ын гишүүдийн тоог нэмэлгүйгээр давхар дээлтэй сайд нар нэмж томилвол өнөөх хөгжүүлэх гээд сонгодог парламент нь лоббины бүрдүүлбэр л болно.

Үүнээс тойрохын тулд ҮХНӨ-д дөрвөн сайд УИХ-аас томилох агуулгыг оруулсан мөртлөө цэц үүнийг улс төрчдийн захиалгаар нулимахад бэлэн байгаа нь жинхэнэ аюулын харанга юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: "Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм"-ийг цогцлоон хөгжүүлэх зорилгоор, төрт улсын хувиар 1992 онд Үндсэн хуулиа баталж, сахин хамгаалагчдыг нь ЦЭЦ хэмээн нэрийдснээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Дата мэдээллээс харахад, тэд энэ хугацаанд 295 гомдол хэлэлцэж. Тэгэхээр жилд дунджаар 10 орчим гомдол хэлэлцдэг агаад сүүлийн жилүүдэд тогтмол 2.6 тэрбумаас дээш зардлыг улсын төсөвт суулгуулж иржээ.

Ийм өндөр зардлаар ердөө есхөн хүнд туйлгүй өндөр итгэл хүлээлгэж, төрт ёсныхоо баталгаа болсон Үндсэн хуулиа сахиулсан боловч өнөөдөр бид ийм нийгэмд сууцгааж байна. Цэц үнэхээр Үндсэн хуулийнхаа манаач нь байсан бол, хууль эрх зүйн хүрээнд илүү өргөн хүрээнд ажиллах санаачилгыг гаргаж байсан бол төрийн ийм олон завхрал үүсэх байсан уу гэдгийг бид өнөөдөр тэднээс асуух эрхтэй. Төв талбай дахь саарал байшингийнханд хууль завхруулах эрхийг үнэндээ Зайсан дахь ҮХЦ-ийн гишүүд өгч, нийгмийнхээ системийг гэмтээсээр байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:34

Үндсэн хуулин цэцээ цаашдаа ер нь яах ёстой юм бол

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:41

Өглөө эрт сайхан нийтлэл уншлаа

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:46

Тэтгэвэрт гарсан эмээ өвөө нарыг дэвшүүлэн заылуулдаг газар болсон шүү дээ

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:47

Үндсэн хуулийн цэц бол хамаг л асуудлыг замруулагчид. Хэдэн ичихээ байсан хүмүүс цугларсан

Иргэн
Иргэн
2 сар 14, 2022 09:18

Илүү эрхтэнийг мэс зас�##� хийж авдаг. Хэрэггүй байгууллагыг татан буулгаад байрыг нь цэцэрлэг болго.

Үнэн
Үнэн
2 сар 14, 2022 09:33

Яг үнэндээ бол манай Үндсэн хууль чинь ардчилсан үндсэн хууль биш шүү дээ. Сонгуулийнг тогтолцоог хичнээн өөрчлөөд, пропроционаоль, мажоритар болгоод, хоёр танхимтай болгоод ч энэ авилг�##�, улс төрийн нөлөөг өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийг шинэчлэхгүй бол одоогийн хууль 1960 оны Үндсэн хуулийн косметик өөрчлөлт л болсон. Тэгэхээр соц Үндсэн хууль ардчилсан нийгэмд таарахгүй байгаа юм. Үндсэн хуулийг 92 онд хийсэн нөхдүүд өнөөдрийн энэ авилг�##�, ядуур�##�, намуудын ялзр�##�, улс орны доройтолд буруутай. Тэднийг �######�уулж хариуцлага тооцохоос эхэлнэ. Муу Үндсэн хуулиас муу цэц гарна. Хүүхний �######� илдэг хүмүүс тэнд очно.

Үнэн
Үнэн
2 сар 14, 2022 09:35

Яг үнэндээ бол манай Үндсэн хууль чинь ардчилсан үндсэн хууль биш шүү дээ. Сонгуулийнг тогтолцоог хичнээн өөрчлөөд, пропроционаоль, мажоритар болгоод, хоёр танхимтай болгоод ч энэ авилгaл, улс төрийн нөлөөг өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийг шинэчлэхгүй бол одоогийн хууль 1960 оны Үндсэн хуулийн косметик өөрчлөлт л болсон. Тэгэхээр соц Үндсэн хууль ардчилсан нийгэмд таарахгүй байгаа юм. Үндсэн хуулийг 92 онд хийсэн нөхдүүд өнөөдрийн энэ авилгaл, ядуурaл, намуудын ялзрaл, улс орны доройтолд буруутай. Тэднийг зaйлуулж хариуцлага тооцохоос эхэлнэ. Муу Үндсэн хуулиас муу цэц гарна. Хүүхний бөгc илдэг хүмүүс тэнд очно.

baatar
baatar
2 сар 14, 2022 09:51

gandand suuval taaran ednar

Irgen.
Irgen.
2 сар 14, 2022 10:54

Sain medeelel bna..DATA setguul zui iim baidlaar xugjij niigmiin buzar bulhaig olon tumend il tod gargaj tabih estoi......sain setguulch bna.....Oroo busgaa odoo tsagt iimsetguulch daanch xobordson bna...Amjilt...niitiin tuluu...niigmiin shudraga esnii tuluu uil xereg ni suun zamtai baig..

Irgen.
Irgen.
2 сар 14, 2022 10:56

Iim shudraga niitlel bichsen setguulchdee dargadaa tal zassan xuuliinhan daramtalj mohooj bolohgui..shuu.....NIITIIN ERX ASHIG..shuu...setguulchid duugarahgui bol niigem ulam boxirdono.

Зочин
Зочин
2 сар 14, 2022 11:48

Сайн нийтлэл бичжээ

Зочин
Зочин
2 сар 14, 2022 11:49

Хэн хэн цэцээр тоглосныг нь бич

Зочин
Зочин
2 сар 14, 2022 11:50

Сугар очиж цэцийг хэсэг хорогдох байр болгосон. Эбигийн үед хууль тайлбарлах эрхээ эд нар аваа биз дээ

Зочин
Зочин
2 сар 14, 2022 11:59

Бүгд хөлдүү толгойнууд байгаа ш дээ. МАН -н гар хөлнүүд.

Зочин
Зочин
2 сар 14, 2022 14:58

Баттулга, Хүрэлсүхийн асууд�##� дээр бол илт заваарсан. Баттулгаа л дэвшүүлэхгүйн төлөө Үндсэн хуулийг ч гишгэлсэн. Цэцэд цагтаа хамгийн сайн хуульчид байсан цаг бий, одоо бол улс төрчдийн нохойд барьдаг мод болсон

Баасансүрэн
Баасансүрэн
2 сар 14, 2022 15:32

Сугар гэдэг гэмт хэрэгтэн хоргодоод байж болдог газар гэж бодохоор нэг их олигтой газар биш байхшүү

Зочин
Зочин
2 сар 14, 2022 18:48

Цэц гэж дампуурсан газар

Зочин
Зочин
2 сар 14, 2022 18:49

Одооо нэмж аэдэн өвгөн очно

Иргэн
Иргэн
2 сар 14, 2022 19:35

Нийгмийн бүх буруугийн эзэн цэц гэдэг нь өрөөсгөл юм даа.жинхэнэ буруутанг зөв олж бичих хэрэгтэй.Байгаа олоогүй шүүмжлэл байна.хэвлэлийхний гаргаж байгаа �##�даа дутагдлын гол бүх буруутөн,эзэн нь eguur. гэж бичихтэй адил.

ZocinИргэн
ZocinИргэн
2 сар 14, 2022 19:39

Taaruuhan medee baina.iim erunhii uym bichij bidnii anhaarliig jinhene esdees holduulah heregui

Mongol hun
Mongol hun
2 сар 14, 2022 19:50

Yah gej yamar zorilgoor iim yum bichdig uym bol.tugjreed yavj baihdaa hed unslaa oilgosongui.iin balai uym bicihee bolimoor .hurz asuudal devsuulsen,shiidliin olson esdiin olson medee bicheecee.setguulc daaztaii bicmeer

Иргэг
Иргэг
2 сар 14, 2022 20:14

М.Энхболдыг �######�уулчихв�##� бух юм сайхан болно гэсэнтэй адил цэцийг буулначихв�##� сайхан болох юм байхдаа. Мөн ч амархан асууд�##� шийдэгдэх нь дээ.хахаха

Зочин
Зочин
2 сар 14, 2022 20:18

Gol buruutang ih amarhan olchihloi.odoo zeziig tatan buulgaval bid jargah n zez

Zezen hun
Zezen hun
2 сар 14, 2022 20:23

Ene zunug zogoo zezdee odoo hurtel baigaa uymuu.ene balai shuunaltai uvgun z##laagui hural dargalaad suj baigaa zagt yaj bid saihan amdrah uu ene zunugiig hurdan z##luulaach

Зочин
Зочин
2 сар 15, 2022 10:10
Reply to  Zezen hun

Энэ улс яг шилжилт нь үргэлжлээд, нийгэм нь огт төлөвшихгүй байна шүү дээ! Ийм байд�##� нь улс орны хөгжлийг чөдөрлөөд байгаа юм. Тэр цэцэд сонгогдсон хүмүүсээ солиоч!

Зочин
Зочин
2 сар 14, 2022 21:12

Сан�##� нэг. 76 хүний зөв бурууг 9 хүн шүүнэ. Ядаж байхад улс төрчид голдуу... Яав ч эрүүл тогтолцоо биш. Хамгийн зөв гарц бол 2 танхимтай Их хур�##�тай болоод Үндсэн хуулийг Дээд хур�##� нь манах. Мөн Шүүх, АТГ, Прокурорын томилгоог Дээд хур�##� хийдэг байх

Иргэн
Иргэн
2 сар 15, 2022 06:00

Мухард�##� руу хөтлөгч бол ман шүү дээ.УИХ-ын 76 гишүүн гэж хувийн шун�##�йн туламууд байна.дээр нь чадваргүй сайд нар гээд гол буруутан эздийг нь гаргаад бичэх зориггүй муу сэтгүүлч байна.эрх мэдэлгүй цэц юугаа мэдэж бусдыг хөтөлж чаддөг юм.ийм дэмий юм бичиж бидний толгой эргүүлэх хэрэггүй.жинхэнэ буруутан эздийг гарг�##�даа

Зочин
Зочин
2 сар 15, 2022 13:34

Одоо татан буулгах цаг болсон. Тэгэхгүй бол Улс төрчдийн захи�##�гын газар болж хувирна.

7777777
7777777
2 сар 15, 2022 17:52

Энэ бичигч САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ... " кейс " гэж бичсэнээрээ гадаад хэлтэн болчихгүй шүүдээ ....

Арп
Арп
2 сар 15, 2022 17:54

Сугар гуай очирбат гуай нар бас одбаяр гээд ёс зүйгүй нөхдүүд сууж зүгээр л нэг хэлбэрдсэн нөлөөтэй бүлэглэлийн т�##�д шийдвэр гаргадаг хэрэггүй татан буулгах ёстой газар ш дээ.
УИХ-н дээр үхц. Цагдаа шүүхийн дээр атг төр засгийн дээр нам ёс зүй хууль журмын дээр хүний нэр хүнд гавъяа байна гэж утгагүй шүү дээ.
Үндсэн хууль чинь Хууль эрх зүй нийгэмийн харилцаа цаг үе нөхцөл байд�##�аа ойлгож ойшоож дүгнэлгүй боловсрол төлөвшил өөр өөр хүмүүс ардчил�##�ын с�##�хиар хөдөө хотоос нийлсэн ажилчин м�##�чин бөх дужчин зохиолч хороо хорины ажилтан гээд мэргэжил бүрийн 450 орчим тийм хууль дүрэм ном сонсч байгаагүй нэг нэгнийхээ амыг харсан нөхдүүд 90 гаруй хоног хур�##�даж з�##�хаж хам хум гаргачихсан урдахаасаа дордсон хууль.
Үндсэн хууль сайжруулж бат�##�уулчихаар ч олигтой чадвартай гэгээлэг сэхээлэгчүүд нь гарын таван хуруунд л багтахаар байсан үе юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button