Өнөөдөр Р.Чойном төржээ

Монголын алдарт яруу найрагч Ренчиний Чойном нь 1963 оны хоёрдугаар сарын 10 буюу энэ өдөр төржээ.
Тэрбээр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн. "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээл туурвижээ. 1990 онд Монгол Улсын төрийн шагналыг нэхэн олгосон байдаг.
Р.Чойномын шүлгүүд:
Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,
Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй
Алтан дэлхийн диваажин гэж
Аргагvй vнэхээр байдаг бол
Амралтын "путевк" олоод
Арын хаалгаар нь очих юмсан
Очихгvй ч гэсэн яахав
Орноосоо нэг хармаар байна
Ондоо хvнд ацаглах гэлгvй
Орж нэг vзмээр байна
Хүн
Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна
Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн
Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
Охиндоо илгээх захидал
Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.
Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.
Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1936 on shuu
Цаг үeэсээ түрүүлж төрчихсөн суутан даа. Ямар сайндаа л тэнэгүүд дунд амьдрах яасан уйтай гэж байхав