Орос-Монгол-Хятад: Оросууд “Союз-Восток” хийн хоолойгоор далимдуулан Монгол Улсыг ашиглахаар зэхэж байна

Германы Берлин хотод төв редакц нь байрладаг “bne IntelliNews” мэдээллийн агентлагийн “Russia poised to exploit Mongolia on Soyuz–Vostok pipeline” гэх нэртэй нийтлэлийг та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна.
- “bne IntelliNews” агентлаг бол дэлхийн зах зээлийн талаарх бизнес мэдээ, мэдээллийг түлхүү хүргэдэг. Агентлагийн гол зорилго нь олон улсын хөрөнгө оруулагчид болон компаниудад бодитой мэдээлэл өгөх. Зүүн Европ, Төв Ази, Африк, Ойрхи Дорнодын гээд дэлхийн 72 өөр улс орон, 400 гаруй аж ахуйн нэгж, компаниудад хамаарах мэдээ нийтэлдэг. Редакцын салбарууд нь дээрх улс орон болгонд байрладаг.
Володимир Зеленский Украины Ерөнхийлөгч болоогүй дөнгөж сонгуульд нэрээ дэвшүүлж байхад түүнээс Монголын уул уурхайн хот гэгддэг Эрдэнэтэд өнгөрүүлсэн хүүхэд ахуй насных нь талаар асуухад “Би ганцхан л үгийг маш тод санадаг. Тэр бол “байхгүй” гэдэг үг” хэмээн хариулж байсан удаатай. Энэ үг бол “бидэнд юу ч байхгүй” гэсэн утга бөгөөд тухайн үеийн Монголын гачигдалтай дүр байдлыг илтгэсэн үг, санаа. Тэр үед Монгол Улс ЗХУ-аас салан тусгаарласан тусгаар тогтносон улс гэдэг нь зөвхөн нэр төдий зүйл байв. Бас дэлгүүр хоршоодынх нь лангуу хоосон байсан үе.
Өнөөдөр В.Зеленский Оросын түрэмгийллийн эсрэг ард түмнээ удирдан чиглүүлж байх зуур Москва Хятад руу чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий шинэ хийн хоолой тавихын тулд Монгол Улсыг өөрийн “бага дүү” шигээ үзэж хамгаалахаар ажиллаж эхэллээ.
Монголын газар нутгаар дамжин өнгөрөх хийн хоолой барих санаа бол огт шинэ зүйл биш, түүнийг 2018 онд болсон Дорнын Эдийн Засгийн Чуулга уулзалтын үеэр Оросын талыг дэмжигч Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан.
2019 онд Бээжин, “Газпром” хоёрын зөвшөөрлөөр Монголын Төрийн Өмчит “Эрдэнэс Монгол” компани “Союз-Восток” гэгддэг “Сибирийн хүч-2” хийн хоолойн Монголын талын барих ТЭЗҮ-ийг эхлүүлсэн.
“Bne IntelliNews” агентлагийн мэдээлснээр, Орос газрын тосныхоо 60 хувь, байгалийн хийн 70 хувийг Европ руу нийлүүлэхийн тулд газрын тос, байгалийн хийн хоолойн дэд бүтцийн ихэнх хэсгээ баруун тийш чиглүүлж байгаа аж.
Гэсэн ч, ОХУ-д эрчим хүчний хориг тогтоосон энэ цаг үед Москва илүү олон найз нөхөд, хүсэл эрмэлзэлтэй үйлчлүүлэгчидтэй Ази тив рүү тэмүүлэх болж, олон олон хий болон газрын тос дамжуулах хоолойн төслүүдээ хөгжүүлэхээр улайрч байна.
Одоогийн байдлаар зөвхөн “Сибирийн хүч-1” хийн хоолой, Зүүн Номхон далай-Сибирийн далайн газрын тосны хоолой зүүн тийш Азийн зах зээл рүү урсдаг агаад хоёулаа сүүлийн арван жилийн дотор баригдсан.
2022 оны эхээр Монголын эрх баригчид болон Оросын “Газпром” компани “Сибирийн хүч-2”-ын ТЭЗҮ-ийн боловсруулалт дуусаагүй байтал түүнийг /ТЭЗҮ/ баталсан юм. Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани 2024 онд барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор эл хоолойн инженерийн болон зураг төслийн ажлын гэрээнд шуурхайлан гарын үсэг зурав.
Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д Өвлийн олимпын наадамд оролцох үеэрээ “Сибирийн хүч-1”-ийг Алс Дорнодын Сахалин-Владивосток хоолойтой холбох гэрээнд гарын үсэг зурж, талууд “Союз-Восток” төслийн ахиц дэвшлийн талаар цаашид хамтран ажиллахад хүчин чармайлтаа ч нэгтгэв.
“Сибирийн хүч-2” болон өргөтгөлөөр хийгдэх “Союз-Восток” дамжуулах хоолойн төсөл нь дундаасаа зогссон “Хойд урсгал-2” төслийнхтэй дүйцэхүйц хэмжээний хүчин чадалтай юм. Өөрөөр хэлбэл, анх Ямалын хойгт олборлолт хийж, жилд 50 тэрбум шоо метр хийг Хятад руу нийлүүлснээр Европын зах зээл рүү гаргахаар төлөвлөж байсан. Ингэснээрээ Оросын хий дамжуулах сүлжээг нэгтгэх ажлыг дуусгах аж.
Хэдийгээр, байгалийн хийн хоолой барих тал дээр ямар ч туршлагагүй ч өдийг хүртэл Улаанбаатар “Союз-Восток” төслийн техникийн болон санхүүгийн үнэлгээнд хөндлөнгийн зөвлөхүүдийг оролцуулаагүй байсаар. Үүний сацуу, Монголын улс төрийн удирдлагууд болон “Газпром” компани ил тод байдлыг нэмэгдүүлж, нэмэлт хөрөнгө гаргаж, санхүү, инженерчлэл, байгаль орчныг илүү нарийвчлан судлах боломжтой төсөлд гуравдагч этгээдийг татан оролцуулах сонирхолгүй байгаа бололтой.
Үүний үр дүнд, “Газпром” компани урьдчилан тодорхойлсон техникийн болон санхүүгийн үзүүлэлтүүдийн дагуу “Эрдэнэс Монгол” компани дээр гацаж орхив. Энэ нь эцэстээ, төслийн нийт зардлын тодорхойгүй хэсгийг “Союз-Восток” буюу “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн төсөл рүү шилжүүлэх боломжийг олгож, төсөлд асар их хэмжээний цэвэр ашгийг үлдээх юм.
Төслийг зөв үнэллэхгүйгээр, басхүү гуравдагч этгээдийн оролцоогүйгээр Монгол Улс ОХУ-аас ихээхэн хэмжээний зээл авч, магадгүй бүр “хуулиас гаднах нөхцөл”-тэйгөөр зардлынхаа тодорхой хэсгийг санхүүжүүлэхийн зэрэгцээ, байгалийн хийг транзит тээврийн төлбөрөөсөө үүнийгээ төлөхийг зөвшөөрч ч магадгүй юм. Энэ сценариар бол Монгол Улс яг л хуучны ЗХУ-ын үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн уурхайн бүтээн байгуулалт шиг хүнд, бүр магадгүй үндэслэлгүй зардлын дарамтад орно.
Гэсэн ч, алдагдал хүлээхгүй төвшний ашиг олох болно. Хэдий тийм ч гэлээ, өргөтгөх боломжтой хийн хангамжийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх урт хугацааны үр өгөөжийг өгч чадахгүй юм. Иймээс, транзит тээврийн хураамж, шатахууны үнэ хөлс, төслийн санхүүжилтийг мэдээллийн тэгш бус байдлаар ярилцах нь Улаанбаатар хотын эрх ашигт сөргөөр нөлөөлнө.
Түүгээр ч зогсохгүй, байгалийн хийн дамжуулалтыг зогсоосноор бэлэн мөнгөний урсгал ч саатаж, Улаанбаатарын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, өрөнд оруулах эрсдэлтэй. Мөн “Союз-Восток” төслийн улс төр, геотехникийн эрсдэлээс Монгол өөрийгөө хамгаалж чадна гэж үзэх үндэслэл тун бага.
Энэ тохиолдолд Монголын уугуул усан цахилгаан станцын хүчин чадлыг бий болгох оролдлогыг зогсоосоор ирсэн Оросын талаас төдийгүй, Монголын Буддын шашинтнуудын урилга заллагаар айлчлах Далай Ламыг ирэх болгонд нь хил гаалиа хааж, Монгол Улсад дипломат аргаар шахалт үзүүлдэг “зуршилтай” Хятад улсаас ч улс төрийн дарамт ирэх эрсдэл бас бий.
Барууны орнууд дахь эрчим хүчний экспорт буурах хандлага руугаа аль хэдийн орсон учир В.Путин зүүний зах зээл рүү түлхүү анхаарч, дэд бүтцээ ч зүүнтэй холбох явцыг түргэтгэхийг хүсэж, зорьсноороо Ши Жиньпин тэргүүтэй Хятадад хийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх хэлэлцээр хийх “туз хөзөр”-ийг олгож байгаа хэрэг. Энэ мэт геополитикийн шинэ бодит байдал нь “Газпром” компанийг “Союз-Восток” хийн хоолойноос аль болохоор хамгийн их хэмжээгээр хий гаргахад шахалт үзүүлж, Монголын талыг “эвгүй байдалд” оруулах болно. Дунд нь Монгол Улс наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хавчуулагдаж, ацан шалаанд орно гэсэн үг юм.
Өнөөгийн нөхцөлд “Газпром” компанитай тохиролцох эрсдэл нь Монгол Улсын хувьд Орос, Хятад гэсэн хоёр гүрний дунд эдийн засгийн үр ашиггүй, хараат байдлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс төрийн эрсдэл рүү хөтөлж, хөрш орнуудын зүгээс дотоодынх нь бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд нь дарамт шахалт үзүүлэх дагавартай билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАШ САЙХАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ БАЙНА. ДЭМЖИНЭ. МОНГОЛ УЛСЫН ДОТООР ХЭРЭГТ ОРОЛЦОХ ХЭРЭГГҮЙ.
Энэ ажилд оролцож байгаа компаниудыг сайн анзаарах хэрэгтэй.
Harin iim l yum boloh geed bhad guigaad hiih geed bhiin. Er ni boliul yasiin. Orosuud buduuleg deerengui dee. Bid her udaad tevchih bol…
Сэм авга болон барууныхны хаясан булуунь ясаа гэж
Сосорбарам Бат- үүл Элбэгдорж нар амeрикийн янкуудтай нийлээд энэ хоолойг бариулахгүй байхоо.
Хогийн хоолой монголд дарамт болох нь тодорхой
Энэ хоолой хэрэггүй ээ,тэрэнтэй тэрэнгүй бид амьдарна,хожмын уршиг нь их шүү,
МОНГОЛД АВСТРАЛИ МОНГОЛЫН ХАМТАРСАН КОМПАНИ НҮҮРСНИЙ ДАВХАРГААС 1700 ЖИЛ МОНГОЛЫГ ХАНГАЧИХ ХИЙ ОЛДСОН ТУХАЙ ЯРИГДААД БАЙСАН ДАА.ТЭР ХИЙ ҮНЭХЭЭР БАЙГАА БОЛ ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ХЭРЭГГҮЙ БАЙХАА ДАА.ХЭРЭВ ГАРЦААГҮЙ ДАМЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ЯМАРЧ ШААРДЛАГА БОЛЗОЛГҮЙГЭЭР СЭЛЭНГЭ МӨРӨН ДЭЭР УЦС БАРИУЛАХЫГ ЗӨВШӨӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Энэ хоолой Монголд ашиг өгөх үү,хамга�##��##�тыг орос цэрэг хариуцах уу
sain tusuld mongol uls oroltsohiig dotoodod ni bujignuulah geed yas hayaj yatgaj baigaa yum, ehluulsnee duusgaj hurshuudteigee ashgaa hurtenem
Энэ хоолойг бариад, улсыг маань 2 хуваана, оросууд өөрсдөө хамга�##��##�танд авна гэсэн, хоолой тавиад бага зэрэг төлбөр авна. Эцэст нь Оросуудын хараат болно, хятадууд өвөл дула�##�гаа хийгээр хангана, манай нүүрс зарагдахаа болино, мөнгөгүй болно.