Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, тулгамдаж буй асуудлын талаар тус банкны захирал Н.Мандуултай ярилцлаа.
-ТӨҮГ-УУДААР ЗЭЭЛ ТӨЛҮҮЛЭХ ГАРГАЛГААГ ЗАСГИЙН ГАЗРААС УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА-
-Өнөөдрийн байдлаар 1.8 их наядын зээлээс 244 тэрбумыг нь барагдуулсан юм байна. Гэхдээ хувийн хэвшлийнхэн ихэнхийг нь төлжээ. Төлөхгүй байгаа нь төрийн өмчит компаниуд байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн нийт эргэн төлөлт 244 тэрбум төгрөг хүрээд байна. Үүнээс ихэнх нь анхаарал хандуулах болон чанаргүй гэсэн ангилалтай зээлүүд. Хувийн хэвшлийн зээлүүд нь дажгүй төлөгдөөд явж байгаа. Хувийн хэвшил гэлтгүй чанаргүй зээлийн нэлээд хувийг эзэлж байгаа төрийн өмчит аж ахуй нэгжүүд болон төр өөрөө үүнд анхаарал тавьж, эргэн төлөлтөө хийх нь зүйтэй байна. Засгийн газраар энэ асуудлыг бас хэлэлцсэн. Удахгүй албажсан шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
-ТӨҮГ-уудаар зээл төлүүлэх тал дээр танай банкны зүгээс тодорхой саналууд Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан. Яг ямар саналууд оруулав?
-Нэлээд ярвигтай асуудал. Төрийн өмчит компани болгоноор зээл төлүүлэх гаргалаа нь ялгаатай. Бид тухай бүрчлэн, нөхцөлд нь тохируулсан шийдлүүдийг Сангийн яамтай хамтарч гаргаад, Засгийн газарт танилцуулсан. Тун удахгүй шийдвэрүүд нь албажихаар олон нийтэд ил болно. Тэр үед нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна.
Шүүхийн шатанд зээлээ төлүүлэхээр хандсан хэчнээн компани байгаа вэ?
-Одоогийн байдлаар 25 орчим зээлдэгч шүүхийн процесоор явж байна. Эргэн төлөлтөө хийгээгүй зээлдэгч нар байна. Зарим нь ШШГЕГ-т очсон. Банкны зүгээс иргэний журмаар зээлийн эргэн төлөлтөө хангуулахын тулд шүүхэд ханддаг. Шүүх дээр шийдвэр гарсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжээд явдаг. Нөгөө талдаа эрүүгийн шугамаар зарим хэрэг шийдэгпэхээр болсон. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас нууцын зэрэгтэй. Түр хороонд зарим хууль хяналтынхныг дуудаж, мэдээлэл авах тухай ярьж байна. Хариуцсан албан тушаалтнуудаас нь энэ талаар мэдээлэл авах нь зүйтэй байх.
-“Эрдэнэс монгол” компанийн авсан зээлийг ногдол ашгаар нь төлүүлэх санал оруулсан юм уу?
-Яг тодорхой мэдээллийг Засгийн газрын шийдвэр албажихаар өгсөн зүйтэй байх. Ерөнхий санаа нь “Эрдэнэс монгол” компанийн охин компани нь “Эрдэнэс Тавантолгой” байгаа. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан ногдол ашгууд бий. Түүгээрээ манай банканд үүсээд байгаа зээлийн өр төлбөрийг барагдуулах боломжийг ярилцсан.

-“БЭРЭН” ГРУПП ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД ДАХИН ЗЭЭЛ ОЛГОНО-
-Түүнчлэн бас нэг асуух ёстой зүйл нь “Бэрэн” групп Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбумын өрөө төлөөгүй байж дахин 15 сая ам.долларын зээл өгөх хүсэлт гаргасан гэсэн. Үүнийг шийдвэрлэчихсэн үү?
-Хувийн хэвшлийн, ялангуяа улсад хэрэгтэй төслүүдийг аль болох гацаанаас гаргах, амилуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх гэсэн зорилтуудыг судалж байгаа юм. “Бэрэн” группын хувьд арматурын үйлдвэр байгуулах төсөл эхлүүлээд явж байгаа. Одоогоор үйлдвэр нь бүрэн ажиллагаанд ороогүй байгаа гэж ойлгосон. Зээлдэгч бүртэй янз бүрийн хэлэлцээр хийж байгаа. “Бэрэн” группын зүгээс дахин зээл авах санал тавьсан. Гэхдээ банкны зүгээс магалдан шинжилгээ хийнэ. Мэдээж цаашдаа тэр төсөл нь үнэхээр ажиллах тохиолдолд бид дараагийн хувилбаруудыг авч үзнэ гэсэн бодолтой байгаа.
-Энэ зээлийг олгохыг ажлын хэсгийн гишүүд эсэргүүцсэн юм шиг байсан. Зээл олгохгүй өрөө төлүүлэх өөр шийдэл байхгүй юу?
-“Бэрэн” группын хувьд хувьцаа эзэмшигчидтэй нь маш сайн тохиролцох ёстой. Эрүүгийн хэрэг нь бас шүүхийн шатанд яваа юм байна гэж ойлгосон. Мэдээж аливаа нэг компанитай хэлцэлд ороод асуудлыг шийдэхийн тулд манай банкны магадлан шинжлэлийг давах ёстой. Санхүүгийн үйл ажиллагаа нь цэвэрхэн, цаашдаа төслөө хэрэгжүүлэх боломжтой юу гэдэг дээр нь дүгнэлт хийх ёстой. Тэр процесс дуусаагүй байна. Тэгэхээр эцэслэн шийдвэр гаргаагүй гэж ойлгож болно.
-“ТЭЦ-4” бас зээл хүссэн юм уу. Мөн л Хөгжлийн банкнаас 239 тэрбумыг зээлсэн ч төлөөгүй байгаа шүү дээ?
-“ТЭЦ-4” манайхаас зээл аваад ажил нь хэрэгжээд бараг дууссан. Тэдний зүгээс зээлийн хугацаагаа сунгах хүсэлт ирүүлсэн байгаа юм. Бид эцэслэн ТУЗ дээрээ шийдээгүй байна.
-ЗАРИМ ЗЭЭЛҮҮДИЙГ ТӨР ТӨЛНӨ ГЭЖ ТОГТООЛ, ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙСАН Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ-
-Төрийн өмчит компаниудын зээлийг улс төлөхгүй гээд Сангийн сайд мэдээлсэн. Харин танайхаас Засгийн газар заавал оролцох ёстой гэсэн. Танайхаас оруулсан гаргалгаануудад Засгийн газар шууд оролцохоор худвилбар нь хэд байгаа юм бэ?
-ТӨҮГ-уудын хувьцаа эзэмшигч нар нь Засгийн газар учраас ямарваа томоохон шийдвэр гаргахын тулд Засгийн газрын оролцоо зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. тэр утгаараа Засгийн газарт шийдлийн хувилбарууд оруулсан. Гэхдээ мэдээж өмнө ярьсан нэг зарчим дээрээ зогсож байна. Төрийн өмчит компаниуд аливаа нэг төсөл хэрэгжүүлж, зээл авсан. Тэр зээлүүд нь эргэн төлөгдөхгүй бол улсын төсөв рүү шилжүүлнэ гэдэг асуудал байхгүй. Гэхдээ Зарим төрийн өмчит компаниудын төслийн хувьд өмнө нь улсын төсвөөс энэ хэсгийг нь даах ёстой гэх мэт шийдвэрүүд зөндөө олон гаргаж байсан юм билээ. -Тэгчихээд Засгийн газар шийдвэрээ хэрэгжүүлээгүй. Тиймээс Хөгжлийн банк ийм хүндрэлд орох хүчин зүйл болсон.
-“ТОСК”-ийг тухайлбал түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээс болж зээлээ төлөх ямар ч боломжгүй төсөл болгочихсон нь Засгийн газрын өөрсдийнх нь буруу гэж та хэлсэн. Энэ алдагдлыг төр даана, Засгийн газраас шийдвэрлэнэ гэсэн тогтоол ,шийдвэрүүд ч гарч байсан юм байна. Гэтэл хэрэгжээгүй. Энэ өр төлбөрийг төлүүлэх гарц нь юу байна вэ. Энэ 313 тэрбум төгрөгийг төр төлөхөөс өөр ямар ч гарцгүй зээл юм биш үү?
-“ТОСК”-ийн Буянт-Ухаа 1, 2 гээд төслүүд хөгжлийн банкнаас санхүүжилт аваад хөнгөлөлттэй үнээр ард иргэдэд зарж борлуулна гэсэн төлөвлөгөөтэй явж байсан юм билээ. Тухайн үед хөнгөлөлттэй үнээр борлуулна, ямар нэг зөрүү гарвал улсын төсвөөс Хөгжлийн банканд төлөөд хохирол учруулж болохгүй гэсэн утгатай шийдвэрүүд гарч байсан юм билээ. Гэвч хэрэгжээгүй. Нөгөө талдаа зарж борлуулах гэсэн шийдвэрээ өөрчлөөд түрээсийн хэлбэр рүү шилжүүлсэн. Түүнээсээ болоод манай зээлийн эргэн төлөлт хүндрэлд орчихсон асуудал юм. Арилжааны шинж чанартай төслийг нийгмийн шинж чанартай болгосон бол тэр гаргасан шийдвэрээ Засгийн газар эзэн байх ёстой. Том зургаараа хоёр л сонголттой тулж ирээд байна. Энэ зардлаа Хөгжлийн банканд үүрүүлж явсаар байгаад дампууруулаад, гаднах өр төрбөрүүдээ Засаг дээрээ авах. Эсвэл өмнө гаргасан Засгийн газрын шийдвэрүүдээ биелүүлээд банкны зээлийнх нь эргэн төлөлтөд туслах юм уу гэдэг сонголт л байгаа.
-Засгийн газар тэгвэл төрөөс төлөх хувилбарыг сонгож байгаа юм байна тийм үү?
-Ерөнхий байдлаар шийдвэр гарсан. Удахгүй албажих байх. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх.
-“Кью Эс Си” компанийн зээлийг яагаад Худалдаа хөгжлийн банкаар төлүүлж болохгүй байгаа юм гэсэн санал ажлын хэсгийн гишүүдээс гарч байх шиг байна?
-Худалдаа хөгжлийн банкнаас ажлын хэсэг дээр ярилцъя, зээлийг нь төлөлцье гэсэн санал гарсан юм билээ. Манай банканд бол тийм хүсэлт, санал ирээгүй. Гэхдээ тодорхой бус шалтгааны улмаас тэр хэлэлцээр нь нөгөө талаа шалтгаалаад гацчихаад байгаа юм уу л гэж би ойлгосон. Засагтай шууд ярилцаад байгаа учраас бидэнд мэдээлэл хомс байна.

-Ер нь цаашдаа энэ банк дампуурах уу, улс төрөөс хараат байдлаар ажиллах уу?
-Одоо энэ банкыг дампууруулж болохгүй. Тэгвэл нөгөө зээл аваад төлөхгүй байгаа этгээдүүд завшаад үлдэнэ. Хоёрдугаарт одоо дампуурчих юм бол ирэх жил Хөгжлийн банкны төлөх ёстой өр төлбөрийг өмнөөс нь улс төлөх ёстой болно. Одоогийн манай менежментийн багийн зорилго бол энэ ондоо багтаад эргэн төлөлтүүдийг сайн хийлгээд, банкны балансыг эрүүл саруул болгох. Зорьсондоо хүрч чадвал дараа нь Хөгжлийн банкыг хэрхэн ажиллуулах, яаж ажиллуулах асуудал яригдах ёстой. Засаглалын хувьд шинэчлэл хийж, хуулиа өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Алдсан, оносоноо түр хороонд яваандаа тайлагнах юм байна гэж ойлгосон. Зарим гадаадын байгууллагууд бидэнд туслая гэсэн саналууд ирж байна. Нэлээд нухацтай шийдэх нь зүйтэй.
-Зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа юм бэ. Энэ он дуустал дахиж хэдэн тэрбумаар төлөлт нэмэгдэх тооцоолол байна вэ?
-Он дуустал нэг их наядын зээлийг шийдвэрлүүлнэ гэж тооцож байна. Ингэж чадвал Хөгжлийн банк санхүүгийн хувьд сэргэж чадна гэж төсөөлж байна. 240 гаруй тэрбум төгрөгийн зээлийн ихэнх төлөлт нь хувийн хэвшлээс байна. Гэтэл төрийн өмчит компаниудын зээлийг шийдвэрлэхгүй бол манай банкны асуудал шийдэгдэхгүй. Нөгөө талдаа Засгийн газрын зүгээс Хөтөл болон Кью Эс Си компанийн хувьцаа эзэмшигчидтэй хэлэлцээ хийгээд явж байгаа юм билээ. Тус компаниудын 500 тэрубумын зээлийн асуудал шийдэгдэж, Хөгжлийн банк үлдсэн хувийн хэвшлүүдтэйгээ ажиллаад дахиад 200-300 тэрбумын эргэн төлөлт хийлгэхэд оны эцэс гэхэд манай банк үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
Та бүхэнд төсвийн мөнгөнөөс төлж болзошгүй болсон ТӨҮГ-уудын авсан зээллийг танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ з�##�уу сайн муу нэр зүүж, түүхэндээ байгаагүй л үүрэг гүйцэтгэлээ. Өмнөх захирлууд нь дандаа улс төрчдийн зээл бүтээж өгөөд гардаг байсан бол энэ з�##�уу эргүүлж авах ажлыг нь хийж байна. з�##�уу хүмүүс уг нь им сайн байгаа
Хөгжлийн банк эргэн төлөлөтөөрөө гэрэг бондын өрийг хааж байгаа нь сайн
Их юм туулж байгааа даа хөөрхий. З�##�уу хүн хүчтэй байж ухаанаарааа даваад л гараарай
Ёстой нэг элдвээрэээ сайн муу зүйлээр хэлүүлж хэцүүхэн шуурган дундуур яваа з�##�уу гэхдээ өөрийнхөөө эрх ашгийг бус бусдын эрх ашгийн төлөөө ажиллаж байгааад, зүтгэж байгааад зөндөө хүн мэдэж байгаа шүү з�##�уу минь
Зөв зөв, маш их хэл ам дагууллаа ш дээ
Анхнаасаа анхаарахгүй, одоо л эхлэх гэж
Мандуул овоо баачка юм да
З�##�уу хүн байна даа, хиймортойхон ажиллаарай
Зөаааа з�##�уууу минь эрчтэй хүчтэй байж нугарч л болдоггүй юм шүүү. Их юм хүоээж бгаа шүү
Тэмц з�##�ууу минь
МАН ын нөхдүүдийн аваад идчихсэн мөнгийг энэ з�##�уу ЁСТОЙ цээжээрээ хааж байна даа..Монголынхоо төлөө зүтгээрэй.АМЖИЛТ.Нөгөө хэд попорохоос ондоо юм �##�га
Нэхэл хатуу дарга байгаасай улс төрийн нөлөөлөлд оруулж байгаад хэрэгт хутгана шүү наад мафууд чинь ганц хүн ч гэсэн нэр цэвэр байгаасай ард түмэн энийг л хүсэж бна
ТОСК ёстой худ�##�ч Хэдэн ахмадуудад түрээс байр өгнө гээд ,5 -6 жил худ�##�аа яртж ;Одоо болохоор Хот өгнө гээд л баахан бүриэгсэн одоо яасан вэ? 2021 онд 603 д байсан одоо хэдэд очсон ьн НОСК - оо ????????
ТОСК ийн зээлийг яахаараа улс төлөх ёстойн Улсын мөнгө гэж юу байдым бээ ээ Тэр дотор чинь хувь орлогоосоо татвар төлж бгаа өчнөөн хүний мөнгө яваа ийм новшийн юманд зараарай гэж татвар төлөөгүй шүү