ЭДИЙН ЗАСАГ

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН БАЙР СУУРЬ: НӨАТ-ыг босгогүй болгох хэрэгтэй

НӨАТ-ын талаарх гурван байр суурь буюу иргэдийн үзэл бодол

НӨАТ-ын сугалааг болиулсан нь иргэдийн баримт цуглуулж бүртгүүлэх эрмэлзлийг унтрааж байгаа билээ. Нөгөө талаар, буцаан олголтын хэмжээ бага /үнийн дүнгийн хоёр хувь/ учир ААН-үүд багахан хэмжээний буюу таван хувийн хямдрал санал болгох замаар НӨАТ-аас бултах байдал хавтгайрч буй. Eguur.mn сайт НӨАТ-ын талаарх иргэдийн байр суурийг тандлаа.

НӨАТ бол “Хэрэгтэй” эсвэл “Хэрэггүй” гэдэг дээр дэлхийн том эдийн засагчид санал зөрдөг хүнд сэдэв. Гэсэн ч энэ асуудал дээр татвар төлөгчдийн байр суурийг сонсох нь зөв гэж бодоод бизнесийн салбар, эргэлтийн хөрөнгө нь ялгаатай олон хүнтэй уулзсан юм.

Татвар төлөгч бол аль болох татвар төлөхгүй байхыг хичээдэг, тиймээс “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэсэн хариулт жин дарна гэж бодож байснаа нуугаад яахав. Гэтэл төлөхгүй гэсэн хүн бараг байхгүйтэй адил байсан нь эерэг сэтгэгдэл төрүүлснийг энд онцлох нь зүйтэй болов уу. Гэхдээ багагүй хэсэг нь "Нэг бол бүгд төлье, үгүй бол бүгд больё" гэдэг байдлаар, шударга ёс эрэлхийлэн хариулж байгаа байдал ажиглагдсан.

Харин сөрөг тал нь гэвэл татвар төлөгч эзэд, тэр ч байтугай байгууллагын нягтлангууд хүртэл НӨАТ-ынхаа учрыг сайн ойлгоогүй байдаг юм байна.

Энэ асуудлаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ерөнхийд нь гурав ангилж болмоор санагдлаа.

Нэгдүгээрт, “Босгогүй болгох хэрэгтэй” гэсэн хүн ихэнх нь байна. Тэд бол НӨАТ-ыг яг л анх гарч ирсэн үндсэн зорилгоор нь төлж, буцааж авах эрмэлзэлтэй шударга нөхдүүд байсан.

Хоёрдугаарт, босго тогтоох хэрэгтэй гэж үзэгсэд буюу “100 сая, 250... сая болгох хэрэгтэй” гэж хариулсан хүмүүс цөөнгүй байлаа. Тэд ихэвчлэн өөрсдийн аж ахуйн нэгжээ НӨАТ-ын гадна үлдээх санаа агуулж байв.

Гурав дахь нь буюу хамгийн цөөн нь “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэж үзэгсэд байлаа. Босго тогтоочихвол том аж ахуйн нэгж нь хохироод жижигүүд нь далд эдийн засгийг бий болгоно, мөн өсч яваа ААН-үүд холдинг болж задардаг сөрөг хандлага улам ихэснэ гэдгээр өөрсдийнхөө саналыг зөвтгөж байсан.   

“Жижиг аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээндээ НӨАТ-аа шингээж чаддаггүй. Үйлчлүүлэгч, худалдан авагчдын амьдралын түвшин харьцангуй доогуур учир НӨАТ-ын 10 хувь нэмэхэд борлуулалтад нөлөөлөх жишээтэй. Гэтэл НӨАТ-ыг иргэдийн ихэнх нь авч чаддаггүй учир тэр мөнгө улсын орлого болдог, аль эсвэл орлогоо нууж чадсан ААН-ийн орлого болдог.

Тиймээс иргэдийг ингэж шулж байснаас бүр үгүй болгоод 10 хувийн татвараа яс авъя" гэсэн санаатай хүмүүс мөн НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна.

НӨАТ илүү төлөлттэй бол улс буцааж барагтай бол өгдөггүй мөртлөө дутуу төлөлттэй байхад алданги тооцож төлүүлдэг нь таалагдахгүй байгаа учраас байхгүй болгоно гэх хүн байсан. Энэ хүн нь багавтархан байгууллагын нягтлангуудын төлөөлөл байсан юм.

НӨАТ-ын талаар иргэд ийнхүү гурван янзын  байр суурийг илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Татвар төлөгч
Татвар төлөгч
8 сар 4, 2022 15:58

НӨАТ-г 5% болгоод бүгд төлдөг болцгооё. Том жижиг гэлтгүй бүгд төлье.

Зочин
Зочин
8 сар 4, 2022 22:38

НӨАТ-ын буцаан олголтыг 5-6 % болгоод бүгд төлдөг болчихвол хаа хаанаа х�##� б�##�гүй болно.Хүмүүсийн идэвх ч сайжирч баримтаа нэхэж авч 100 % бүртгүүлдэг болно тэр хирээр татварын орлого нэмэгдэнэ.

Зочин
Зочин
8 сар 5, 2022 00:52
Reply to  Зочин

Яагаад иймхэн юмаа сэтгээд хэрэгжүүлж болдоггүй юм бол

Хүннү
Хүннү
8 сар 5, 2022 09:12

НӨАТ жигдхэн 5 хувь байхад болно. Харин буцаан олгот,суг�##�аа элдэв хөнгөлт хэрэггүй.

Bidon
Bidon
8 сар 5, 2022 14:36

Ene olon atsnii tatvar irged tuldguu bolioch erguu atsnuud

Холбоотой мэдээ

Back to top button