Ч.Өнөржаргал: Эрх баригчид ЗГ, УИХ-ыг тэнцвэржүүлэх гэж оролдсоноо буцаагаад нурааж байна

Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ҮХНӨ-ийн талаар ярилцлаа.
ОДООГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖООР ҮХНӨ ӨРНҮҮЛЭХ ХУУЛИЙН "ЦООРХОЙ" БАЙХГҮЙ
-Эрх баригч нам 2019 онд ҮХНӨ хийсэн. Одоо дахиад гар хүрэхээр шуударчихлаа. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болох уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх, зарчмын дагуу явагдах ёстой гэж заасан. Гэтэл Цэц нь Үндсэн хуулийг сахиулах үүргээсээ хазайж, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар маргаан үүсгэж, улмаар эрх баригчдын өмнө “Долдойж” хуулийн засаглалын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаад хуульчид төдийгүй иргэд бухимдалтай байна.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн бол түүнийг зохих хууль тогтоомжийн дагуу л хийх ёстой. Энэ нь нийт ард түмний эрх ашигт нийцнэ. Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааг зохицуулсан нийгмийн гэрээ учраас нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд нэлээд цаг хугацаа зарцуулагддаг, олон хүний нөр их ажил байдаг. Гэтэл 2019 оны ҮХНӨ-ийг ямар ч судалгаагүй хийчихсэн юм шиг, нөгөө талаас иргэд, олон нийтийн зүгээс ҮХНӨ оруулах хэрэгцээ шаардлага үүссэн эсэх талаар “А” үсэг ч дуугараагүй байхад л эрх баригч нам 2022.06.09-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Тунхаг бичиг гэх зүйлийг санаачилсан бөгөөд түүнд ҮХНӨ-ийн хамрах дөрвөн хүрээг заасан байсан. За, тэгээд тухайн асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хуулийн дагуу процесс явагдах ёстой. Гэтэл энэ асуудал дундуур Цэц “шуугьж” орж ирээд байхаар үнэндээ гайхаж байна.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулийн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль хэлбэртэй байна” гэх заалт л ойр ойрхон цоорхой болоод байгаа бололтой?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасан.
Гэхдээ Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4-д ”Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан.
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-д Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээг заасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн хяналт нь Монгол Улсын хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг хянахаас эхэлнэ гэж тодорхой заасан байгаа.
ҮХНӨ оруулах журмын тухай хуулийн дээрх заалт нь хуулийн цоорхойтой байсан учир Цэц аргагүйн эрхэнд ҮХНӨ бүрийг тусдаа “хууль” гэж үзэн маргаан үүсгэчихлээ гэж үзэж болохгүй.
Цэц нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4-д “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэсэн заалтаа л баримтлан, түүнийг хамгаалах, сахиулах баталгааг хангах үүрэгтэй. Түүнээс ердийн хуулийн заалт бариад, Үндсэн хуулиа хянана гээд маргаан үүсгээд, шийдвэрлэнэ гэдэг бол байж болохгүй асуудал.
Угаас Цэц нь ҮХНӨ-ийг хянаж хэлэлцэх, дүгнэлт гаргах эрхгүй этгээд. Энд одоогийн хууль тогтоомжийн хүрээнд “хуулийн цоорхой” гэж үзэх ойлголт байхгүй.

ҮНДСЭН ХУУЛИА ОЙР ОЙРХОН ӨӨРЧЛӨХ НЬ НИЙГМИЙН БҮХИЙ Л ХЭСЭГТ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭН АЮУЛТАЙ
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр бүр шинэ Үндсэн хууль боловсруулах судалгааг Н.Энхбаяр тэргүүтэй олон намын төлөөлөл хийгээд эхэлчихсэн байгаа юм билээ. Ийм хэрэгцээ шаардлага одоогоор манайд байгаа юу?
-Тэр талын мэдээлэл алга байна. 1992 онд Үндсэн хуулийг баталж мөрдсөнөөс хойш 1999, 2000 онд нэмэлт, өөрчлөлт орж байсан бөгөөд үүнээс хойш УИХ-ын гишүүд бараг дөрвөн удаа ҮХНӨ оруулах төслийг өргөн мэдүүлж байсан гэдэг. 2019 оны ҮХНӨ нь өмнө нь хийгдэж байсан нэмэлт, өөрчлөлттэй харьцуулахад харьцангуй олон нийтийн тодорхой оролцоог хангаж хийгдсэн. 2019 оны ҮХНӨ-ийг мөрдөж эхэлснээс хойш 2000 онд оруулсан “Дордуулсан долоон заалт гэдэг шиг” эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэсэн бодит зүйл байхгүй буюу шинэ Үндсэн хууль боловсруулахад хүргэсэн асуудал байхгүй гэж бодож байна. Эрх зүйг хөгжүүлэхийн төлөө ажлын хэсэг байгуулагдаад байна уу эрх мэдлийг барьж байхын төлөө байгуулагдсан ажлын хэсэг үү гэдгийг мэдэх юм алга даа.
-Үндсэн хуулиа өөрчилнө гээд хоёрхон жилийн дараа өөрчилчхөж болдог эд үү. Улс төрчид хүслээ гүйцэлдүүлэхийн тулд дараагийн ээлжийнхнээ хооллохын тулд эцэг хуулиараа оролдож байгаа нь хууль дээдлэх талаасаа харамсалтай ч гэмээр. Олон улсын жишиг чухам ямар байдаг юм бэ?
-Хууль санаачлах эрх бүхий этгээд ҮХНӨ-ийг санаачлах эрх нь нээлттэй л дээ. Гэхдээ аливаа орны Үндсэн хууль гэдэг бол нийгмийн гэрээ гэдэг утгаараа ердийн хуулийн адил хурдан нэмэлт, өөрчлөлт оруулаад байх боломжийг хуулиар хязгаарласан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заасан л бол засгийн эрхийг хэн барьж байгаагаас үл хамааран бүгд л энэ хуулийг дагаж мөрдөн учиртай. Найман жил гэдэг зохицуулалтыг зүгээр ч нэг тавьчхаагүй, хууль тогтоогчид, судлаачдын саналыг авч тавьсан тоо шүү дээ.
Ер нь аливаа ердийн хуулийг шинээр санаачлах, нэмэлт, өөрчлөх оруулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу явагддаг бөгөөд нэлээд хугацаа ордог ажил. Жишээ нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дагаварт үнэлгээ хийх ажил явагддаг. Үүний дараа мөн л Хууль тогтоомжийн тухай хуулинд заасны дагуу тодорхой хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хүртэл тооцож байж хууль батлагддаг.
Үндсэн хууль бол дээрх судалгаануудыг хийхээс гадна, ҮХНӨ оруулах үйл ажиллагааны үе шат бүхэн нь Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалах, олон нийтийн оролцоо хангагдсан , мөн улс төрийн намуудын зөвшилцөл дунд бодитой, ил тод байх зармчын хүрээнд хийгдэх ёстой нэлээдгүй цаг хугацааны зарцуулагдах нийгмийн гэрээ.
Хурдан өөрчлөөд байх нь гадаад бодлого, эдийн засаг гээд нийгмийн бүхий л хүрээнд тогтворгүй байдлыг үүсгэх аюултай. Тиймээс дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа ойрхон гар хүрээнд байх нь ховор.
-Энэ удаад "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх", "давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх", "сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиндаа үгчлэн тусгах", "Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох" гэсэн дөрвөн өөрчлөлтийг оруулахыг голчлон чухалчилж байгаа. Энэ дөрвөн өөрчлөлтийг хийхэд хууль зүйн хувьд маргаан, зөрчилдөх асуудал бий юу?
-Эрх баригч намын санаачилсан ҮХНӨ оруулах тухай тунхаг бичигт таны асуултын агуулга бүгд л багтаж байна л даа.
Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заасан учир Тунхаг бичигийн хүрээнд хамрах асуудлыг сайтар судлаад энэ хугацаа дуусахад тухайн үеийн парламент нь хэлэлцэх асуудал байж болно.
Эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хугацаа заасан зохицуулалтдаа зохих өөрчлөлт оруулах эрх нь энэ парламентад байна.
Гол нь энэ асуудлыг эрх баригч нам нь хууль санаачлах байдлаар хийх ёстой байтал эрх баригч нам нь “Цэц”-д нөлөөлж, Тунхаг бичигт хамраах асуудлыг нэг нэгээр шийдвэрлүүлээд байна гэж хардахад хүргэж байна. Цэцийг тэгж хардах үндэстэй. Учир нь Цэцийн үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимтайгаа харшилдаад байгаа юм. Ямар ч сайн үр дүнд хүрэхийн тулд хууль бус аргыг ашиглаж болохгүй. Хуулийг мөрдөж, биелүүлэхийг хуульчийн хувьд шаардах үүрэгтэй гэж үзэж байна.
Давхар дээлтэй парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр УИХ ба ЗГ-ын хяналт тэнцэл алдагдаж ирсэнийг бүгд мэднэ. Үүнийг засах гээд үндсэн хуульдаа өөрчлөлт хийсэн. Одоо шинээр ҮХНӨ-ийг мөрдөж эхэлсэн цаг хугацаанаас ямар давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх бодит хэрэгцээ, шаардлага, суурь асуудал нь юу вэ гэдгийг судлаад зохих журмаар нь оруулж ирэх ёстой.
Ер нь манай улсад хуулийн засаглал бус дур зоргоор төрийн үйл ажиллагааг явуулах нь илэрхий боллоо. Цэц, УДШ хуулийн засаглал хүчтэй байхад манлайлал үзүүлэх ёстой байдал бүхий л улс төрчийн олз ашгийг гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болсоор ирлээ. Үүний жишээ кейс бол сонгуулийн тогтолцооны асуудлаар цэц хоёр өөр шийдвэр гаргаж байсан. Сүүлд өмнө гаргасан алдаагаа зөвтгөсөн агуулгатай байх боловч тухайн үеийн Цэцийн шийдвэр нь тухайн үеийн нийгмийн харилцаанд муутай, сайнтайгаа зохих байдлаар нөлөөлсөн л байдаг байхгүй юу.
Тийм болохоор Цэц аль ч цаг хугацаанд “муу, буруу жишиг” тогтохоос сэргийлэх ёстой болохоос Үндсэн хуулиа хэн нэгний дураар савчуулаад байх ёсгүй л гэж хэлэх гээд байна.
Одоо хэн нэгэн нь Үндсэн хуулинд УИХ 76 гишүүнтэй байна гэж хатуу заасан нь бас Үндсэн хууль зөрчсөн гэж оруулж ирэхээр нь Цэц бас авч шийдэх гээд байгаа бололтой.
За, дараа нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог больё гээд Цэц рүү явах ч юм болов уу гэх бодох шиг. Цэц нь хуулиар хамаарахгүй асуудал барьж авч шийдээд эхлэхээр Шүүхийн хараат бус байдал гэх ойлголт алдагдсаны тод жишээ л дээ.
Манай улс нийгмийн харилцаагаа харьцангуй хуулиар зохицуулж болохуйцаар институц нь бүрдсэн. Харамсалтай нь хэрэгжилтэн дээр бүгд хараат байдалтай болчихдог. Ер нь хэзээ хуулийн зохицуулалт нь хуулийн үзэл санаатайгаа ижил түвшинд хэрэгжих соёл тогтох юм, хэн нь хаанаас эхлүүлэх юм бүү мэд.
ЗАСАХ ГЭЖ ОРОЛДСОНОО БУЦААГААД НУРААЖ БАЙНА

-18 сайдын бараг 70 хувь нь давхар дээлтэй болох чигтэй байна. “УИХ-ын гишүүд давхар дээлтэй болчихвол гарах хор уршиг их” гэж та ярьж байсан удаатай. УИХ, Засгийн газар холилдчихвол Үндсэн хуулийн үзэл санаанаас хэр гажих вэ?
-2019 оны ҮХНӨ-өөр Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Энэ нь УИХ ба ЗГ-ын хяналт тэнцлийг сайжруулахад чиглэсэн гол зохицуулалт. Энэ үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа зохицуулалт учраас ЗГ урьд өмнөх Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж байсан ЗГ-ын үйл ажиллагаатай харьцуулан, эрх мэдэлгүйдсэн мэт санагдуулж, давчдуулж байх шиг.
Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө биелүүлэх, тайлагнах үүрэгтэй. Гэтэл Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй тохиолдолд УИХ нь ЗГ-аа шударгаар огцруулж чадахгүй болчихоороо өөрсдөө нэмэгдэж орж, тойрогооо усалж авах л зорилго одоогийн парламентын гишүүдэд шууд, аяндаа үүсэх субьектив ашиг сонирхол байгаа, өөр асуудал байхгүй.
2023 оны Төсвийн тухай хуулийг сайн харах хэрэгтэй. Төсвийн мөнгө уйлдаггүй гээд бид ч төсвөө хянаж сураагүй, хяналт тавих гишүүд нь Засгийн газарт ороод ирэхээрээ хяналтын чиг үүргээ алдчихдаг.
УИХ гишүүд хууль батлах ажлаа хийх гэхээсээ илүү ЗГ-т орж тойрогтоо мөнгө авахад л анхаарлаа хандуулдаг бөгөөд хэдэн хууль санаачилж, батлуулсан гэж тайлагнахаасаа илүү төсөвт хэдэн төгрөг сунгуулсан талаар л сонсогчдодоо тайлагнадаг байдал бол УИХ ба ЗГ хяналт тэнцэл алдагдсаны том илрэл. Үүнийг л засах оролдлого Үндсэн хуульдаа хийснээ буцаагаад нураах алхам хийж байгаад гутамшиг.
Мэдээж Үндсэн хуулийн үзэл санаанаас гажсан үйлдэл.
-Өмнөх нэмэлт өөрчлөлт оруулсан шалтгаануудын нэг нь яах аргагүй, давхар дээлийг тайлъя гэдэг шалтгаан байсан. Гэтэл МАН үүнээс ухарч, жижиг намуудыг ашиглаж, ҮХЦ-ийг зангачихаж байгаа нь өнөөдрийн эмгэнэл болчихлоо?
-За одоо Цэцийн шийдвэртэй холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдаж, Цэцийн шийдвэрийг хүлээж авах, Засгийн газар бүтэц бүрэлдэхүүний асуудал орж ирэх нь дамжиггүй боллоо. Энэ дунд Цэц тоглоомын хэрэгсэл боллоо л доо. Манай нэг хуульч Цэцийн гишүүдийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан байсан. Энэ асуудал шалгагдаад явах байх. Бас л прокурорын байгууллага болон шүүхийг хараат бусаар ажиллаж чадах эсэхийг шалгасан л процесс явагдах нь л дээ. Шүүхээс Цэцийн гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл зохих ял шийтгэлээ авна.
-ҮХЦ-ийн шийдвэр олныг нэлээд бухимдууллаа.
-Иргэд харьцангуй мэдээлэлтэй байдаг болсон болохоор нэлээд бухимдалтай байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ Цар тахал болон дайны нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаатай холбоотойгоор дийлэнх иргэд Цэцийн шийдвэрийн урт хугацааны хортой үр дагаврыг шууд мэдрэхгүй учраас Цэцийн шийдвэртэй манатай л байна л даа. Нөгөө талаар цэвэр хуульчдын хуулийн засаглалаа хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг нийгэм шаардаж байх шиг. Хуульчид энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй байх нь Цэцийн энэ хууль бус үйл ажиллагааг эс үйлдэхүйгээрээ дэмжсэн үйлдэл болох тул хуульчийн Үзэл бодлоо хуваалцлаа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдээ гүйцэтгэх засагл�##�тай нь дарангуйлдаг их хур�##� хэрэггүй. Тараах нь зөв.
Demjij bna
их зөв ярьсан байна. Манайх ийм л дампуу цэц төр засагтай болчихоод байна даа. Ямар юмных нь эрх зүйт төр, ардчил�##� тийм юмны үнэр ч �##�га. Жинхэнээсээ манайх сөнөж байна.
nuraad bsan ym bol baihgvi bga shv
Hudlaa ih medegchid ih boljee
ЗГ-ын 4 гишүүн давхар дээлтэй байж болно гэсэн за�##�тыг 2019 онд Үндсэн хуульд оруулсан. Энэ за�##�т ҮХ зөрчсөн гэж цэц шийдвэр гаргасан. Тэгвэл Ерөнхийлөгчийг 4 жилээр байсныг 6 жил болгон мөн өөрчилсөн. Энэ Үндсэн хуулийн зүйл, за�##�тыг зөрчиж байна гэж цэцэд гомдол гаргах хэрэгтэй юм байна даа
УИХ_ын гишүүний тоог 25 болго. Цөөн тусмаа толгой нь сайн , хурдан сэтгэж, шударга хүмүүжилтэй, хариуцлагатай болно. гэж бодож байна.
Hudlaa ikh medegchiin tsarai gargasan umguulugch uhaantai yum. Umguukugch dundaa ner hundgui- ner aldar huusun yum bdg.Odoo ner hund alban tushaal sanaarhaj yavaa negen z##luul yamarch medleggui yariltslaga uhaantai yum
Төр улс хөгжиж байна гэж бичдэг үнэндээ төр үйл явц төрийг үнэгүйдүүлж засах хэлбэр нэг туйлширл�##� руу хазайснаар 30 жилийг ардаа орхижээ. Төрийн эзэн биет чанар үнэндээ амьгүй болж төр орших үндэс �##�дагдаж байх шиг. Аливаа өвчин анагаах үндсийг олж авахгүгээр яаж эдгээх вэ?. Боддог лидэр ч �##�га бүгд хар амиа бодож байна. Энэ нийгмийн үндэс ямар үндэслэлтэй юм вэ хуулиар хамга�##�сан за�##�т гэж бий юу өөрсдөөсөө асуух цаг болж иргэд минь. 90 гаруй хувь бичгийн соёлтой улсад улс төрийн нөхцөл байд�##� жил бүр доройтох гайх�##�тай юм.Үүнд нөлөөлөх хамгийн том хүчин зүйлсийн нөлөө өрхийн эдийн засгийн байд�##�. Яагаад гэсэн асууд�##� ургаж гарна. Уриа лоозон мэт хэлэгддэг үг. Иргэний хүмүүнлэг ардчилсан нийгмийн тогтолцоо бий болгоноо гэж 30 жил толгой угаагаад хүрсэн зорилгоо биелүүлсэнгүй. Иргэдийн бараг 80% ядуу улс оршиж бна. Ази тивийн Африк гэжонож нэрлэсэн юм шиг. Иргэд ханг�##�уун байдаг бол хэн төрөөс хулгай хийх юм вэ. Гэтэл төрийн сайд болохын тулд юу хийж бна бараг нэгнийгээ �##�ахад бэлэн байх юм. Ашиг сонирхолын тухай хууль тогтоомж үйлчилдэггүй. Төрийг цэгцтэй байлгах гэж гарсан хууль гэтэл ямарч нэмэр �##�га.