Эрдэмтэд 150 жил үргэлжилсэн маргаанд цэг тавив

Үлэг гүрвэлүүд үнэхээр “Jurassic world” кинонд гардаг шиг шаламгай анчид байсан уу. Эсвэл бидний үе хүртэл амьдарсаар буй матар, мар шиг болхи амьтад байв уу. Эрдэмтэд энэ асуудлаар 150 жилийн турш маргалдахдаа үлэг гүрвэлийн хөдөлгөөний идэвхи нь тэдний цусны температураас шалтгаална гэдэг дээр санал нэгдсэн юм. Тэгвэл Калифорнийн их сургуулийн эрдэмтэд яг энэ чиглэлээр чухал нээлт хийсэн байна.
Тэд Аргентин, Монголын говиос авчирсан овираптор, зауроподын төрлийн үлэг гүрвэлийн өндгийг судлаад цөөнгүй үлэг гүрвэл дулааны эх үүсвэрээс /жишээ нь нар/ биеийн температураа өсгөж чаддаг байсныг олж тогтоожээ. Энэ нь үлэг гүрвэлүүд матраас хамаагүй шаламгай, хурдан байсан гэдгийн нотолгоо болох аж.
Мөн зарим үлэг гүрвэлийн биеийн температур нь өнөөгийн шувуу болон бусад хамаатнуудаасаа хамаагүй хүйтэн байсныг тогтоосон нь тэд удаан хөдөлгөөнтэй байсан гэсэн үг юм байна.

Ерөнхийдөө титанозавр зауропод буюу өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн биеийн дулаан Фарангейтийн 95-100.5 буюу цельсийн 38.05 хэм байсан бол овирапторын төрлийн буюу махан идэшт гүрвэлүүдийн биеийн дулаан фаренгейтийн 79 буюу 26.1 орчим хэм байжээ.
Биеийн дулаан, хөдөөлгөөний идэвхийн хамаарлаар авч үзвэл, өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүд махан идэштнээ бодвол илүү идэвхитэй хөдөлгөөнтэй байсан гэсэн үг. Судалгааны дүн үнэн бол махан идэшт гүрвэлүүд хурдан шаламгай, өвсөн тэжээлт нь болхи гэсэн ойлголт буруу болж, үлэг гүрвэлийн тухай өгүүлдэг кинонууд алдаатай байсан болж таарах нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай тэнэг юм аа
Mundag ymaa♥♥♥
Үлэг гүрвэл сонин биш харин бид хэдэн жил амьд явах юм бол тэр л сонин байна.эрт сөнөвөл бүр сайн угаасаа энэ улс утгагүй болж эхэллээ.байснаас байхгүй нь дээр.