Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Хятад Тайваний төлөө дайтах нь дэлхийн эдийн засгийг яагаад сүйрүүлэх вэ

Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзсан явдалд сэрэмжлүүлэг болгохоор арлын эргэн тойронд сургуулилт хийж байсан билээ. Гэсэн хэдий ч уг үйл явдал хэсэгтээ намжсан байв.

Гэвч өчигдөр Хятадын 11 онгоц Тайванийн хоолойн гол шугамыг давсан билээ. Түүнчлэн Тайванийн ойролцоо Хятадын нийт 24 байлдааны онгоцыг илрүүлсэн байна. Хятадын байлдааны онгоцыг Тайванийн орчмоос илрүүлсэн нь тус улсуудын хооронд мөргөлдөөн үүсэх вий гэх эрсдэлийг бий болгоод буй.

Тайваньтай холбоотой цэргийн мөргөлдөөн нь эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой. Учир нь хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлаас болж дэлхийн эдийн засгийг хэдэн 10 жилээр ухраах болно хэмээн арлын тэргүүлэгч чип үйлдвэрлэгчдийн нэг ярилцлага өгчээ.

-АНУ Тайванийг дэмжих бус төвийг сахисан байр сууриа илэрхийлсээр-

Хятадаас 100 милийн зайд орших тус арал улс нь ухаалаг утас, орчин үеийн автомашинаас эхлээд хиймэл оюун ухаан, сөнөөгч онгоц хүртэлх технологийн бүхий л дэвшилтэт бүтээлийн тархи болсон бичил чипүүдийг бүтээдэг.

Хятадын хувьд Тайванийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг бөгөөд арлыг хяналтдаа авахын тулд хүч хэрэглэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэвч хугацаа заагаагүй тул Тайванийн зүгээс ямагт сэрэмжилж, бэлтэж ирсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тайванийг хамгаалахын тулд ямар нэгэн алхам хийнэ гэх хүлээлт Тайванийн талд байсан хэдий ч тэд төвийг сахисан байр суурьтай байгаа.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департаментын ТНБД Виктория Нуланд болон түүний Европын төлөөлөгчдийн хооронд хийсэн уриалгад дурдсанаар Тайваний хоолойд асуудал үүсэх, тодруулбал хүч хэрэглэснээс үүдэн дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал бий болсноор дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд томоохон нөлөө үзүүлнэ хэмээн онцолсон.

Хэдийгээр Жо Байден Тайванийг хамгаална хэмээн удаа дараа хэлсэн хэдий ч ямар стратеги баримтлах нь тодорхой бус. Харин тэгэх бүрийд Цагаанд ордносс арал улсын талаарх бодлого нь огтоос өөрчлөгдөөгүй гэдгийг мэдэгдэж байсан юм.

-Мөргөлдөөн үүсвэл технологийн салбар 20 жилээр ухарна-

Хэрэв цэргийн мөргөлдөөн гарвал дэлхийн эдийн засгийн салбарт ямар асуудал гарах талаар Макрониксийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Мийн Ву "Миний бодлоор техникийн салбар багадаа 20 жил ухрах болно" хэмээн "NBC News"-т ярьжээ.

Бостоны консалтинг группээс гаргасан 2021 оны тайланд дурдсанаар Тайваний арал нь дэлхийн хагас дамжуулагчийн 60 хувь буюу микрочипийн 93 орчим хувийг үйлдвэрлэдэг голомт аж.

АНУ, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсууд хагас дамжуулагч үйлдвэрлэдэг ч Тайвань улсын хувьд өнгөрсөн жил 600 орчим тэрбум ам.доллароор зах зээлээ ноёлжээ. Тиймээс ч тус аралд байрлах хагас дамжуулагчийн үйлдвэрүүд бол Хятадын аюул заналхийллийн эсрэг хамгийн том бамбай юм.

Британийн хагас дамжуулагчийн салбарын зөвлөх "Future Horizons"-ын гүйцэтгэх захирал Малколм Пенн дэлхийн чипний нийлүүлэлт тасалдсанаас болж дэлхий "өвдөг сөхрөх" болно хэмээн тодорхойлсон байдаг.

-АНУ Тайваний чип үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг-

Хятад улс газар нутгийнхаа нэг хэсэг болох Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь байгалийн баялаг ихтэйгээс гадна далайн тээврийн чухал зам. Гэсэн хэдий ч олон улсын хууль тогтоомжид тус замын харьяаллыг огтоос хүлээн зөвшөөрдөггүй. Вашингтоны талаас ч тэр.

Эл нөхцөл байдалд Байдены засаг захиргаа Хятадтай харилцах харилцаандаа эрсдэл үүсгэхийг хүсэхгүй байгаа. Учир нь тэр хэдийн технологийн салбарын зарим зүйлээр Хятадад хориг тавьсан. Тодруулбал, өнгөрсөн жил Байден АНУ-ын технологиор үйлдвэрлэсэн хагас дамжуулагч чипүүдэд Хятадыг нэвтрэхийг хориглох зорилготой экспортын хяналтыг өргөтгөсөн билээ.

Уг хязгаарлалт нь дэлхийн бүх компаниудад нөлөөлсөн бөгөөд Макроникс ч хамаарах зүйл юм. Тайванийн бусад чип үйлдвэрлэгчдийн нэгэн адил тус арлын хамгийн том худалдааны түнш болох Хятадад дэвшилтэт чип худалдах эрхгүй болсон.

Хятад улс экспортын хяналтыг АНУ-ын технологийн ноёрхлыг хамгаалах зорилготой худалдааны арга хэмжээг урвуулан ашиглаж байна гэж шүүмжилсэн. Вашингтоны зах зээлийг хянах гэсэн оролдлого нь сөрөг үр дагавартай гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдлөг.

АНУ нь Тайваний чип үйлдвэрлэгч TSMC компанийн Аризона мужид барьж буй 40 тэрбум долларын өртөгтэй үйлдвэр зэрэг төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хичээж байна. Гэхдээ ийм цогц үйлдвэр байгуулахад цаг хугацаа хэрэгтэй.

Эцсийн дүндээ хагас дамжуулагчийн салбарын тогтвортой байдал, түүгээр ажилладаг төхөөрөмжүүдэд хүмүүсийн хүртээмжтэй байх нь Хятад, Тайвань, АНУ-ын удирдагчдаас шалтгаалах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2023 13:30

Даян дэлхийд энх тайвныг сахин хамга лагч,нар гэж өөрсдийгөө тунхаглаад байдаг Орос,Хятад 2 их гүрэн маань харин ч дайн түрэмгийллийг шууд гардан хийдэ г харгис хэрцгий импери листууд, фашистууд болохоо харуулж байнөа !
1-рт Орос Улс ах дүү Украйны газар нутагруу цэрэглэн довтлож, даян дэлхийн дэг журмыг эвдэн, олон олон орны эдийн засгийг бужигнуулав.
2-рт Хятад мөдхөн Тайваньруу дайран довтолвол дэл хийн эдийн засгийн сүйрэл болох юм бнаа !
.
Ингээд бодохоор бидний олон жил тахиж шүтэж ирсэн соци�##�изм маань тун ч хэврэг, хамгийн гол нь тун ч худлаа зүйл байжээ дээ !

Холбоотой мэдээ

Back to top button