Ярилцлага

Б.Ариунбаатар: Солонгос хэл сурахад монгол хүний алддаг хэдхэн зүйл бий

Солонгос хэлний багш Б. Ариунбаатартай ярилцлаа.

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юү?

-Намайг Б.Ариунбаатар гэдэг. Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Солонгос хэлний багшийн тэнхмийн багш. Солонгос хэлийг хориод жил заах явцдаа Монгол хүнд зориулсан солонгос хэлний заах арга “Содар”-ыг хөгжүүлээд явж байна. Солонгосын Йонсей их сургуульд боловсрол судлал, тэр дундаа сургалтын хөтөлбөр, заах арга мэргэжлээр докторын зэрэг хамгаалж ирээд 2018 оноос хойш Монголдоо ажиллаж байна.

“Содар” гэдэг нэр бол солонгос хэлээр “Содон аргаар” гэсэн утгатай. Солонгос хэл сурах хүмүүст илүү хялбар аргаар хурдан, үр өгөөжтэй заах арга, цогц сургалтын хөтөлбөр гэж ойлгож болно.

-Манай улсад солонгос хэл сонирхогчид хэр их байна вэ. Тэдний сонирхлыг солонгос хэлний юу нь татдаг юм бол?

-Солонгос хэлийг бараг бүх насны хүн сонирхож, сурахыг хүсц байна. Тэгэх бодит хэрэгцээ ч байна. Солонгос хэл маань өөрөө дэлхийн шилдэг арван хэлний нэгт албан ёсоор тооцогдох болсон. Бодит хэрэгцээгээрээ түүнээс ч дээгүүр орно. Монголд №1 гадаад хэл бол англи хэл, тэрний дараа орох хоёрдогч гадаад хэл бол солонгос хэл юм. Ганц монголчууд гэлтгүй дэлхийд тийм хандлагатай байна. Үүний шалтгаан нь, хэл гэдэг бол өөрөө харилцааны хэрэгсэл. Солонгос улс хөгжиж, нийгэм, эдийн засгийн харилцаа нь өргөжихийн хэрээр тухайн хэлний эрэлт, хэрэгцээ ч нэмэгдэнэ. Дээр нь БНСУ-ын бодлого өөрөө солонгос хэл сурахыг, соёлыг түгээхийг сайн дэмжиж байна. Жишээ нь засгийн газраас нь санхүүжүүлдэг “Сэжун” хэмээх сургалт монголд л гэхэд 3, 4 нь ч газар байна. Цаашдаа ч нэмэгдэх байх. Дээрээс нь TOPIK гэдэг солонгос хэлний шалгалтын систем англи хэлний TOEFL, TOIEC-ыг бараг даваад гараар ирлээ шүү дээ. Солонгост ажиллаж амьдрах, тэр бүү хэл виз гарах эсэхэд нөлөөлөх солонгосын 2 дахь виз болчихоод байна.

-Солонгос хэл сурахад хүндрэлтэй зүйл юу вэ. Үүнийг хэрхэн даван туулах вэ?

-Солонгос хэл сурах хэрэгцээ, сонирхол их ч түүнээс тутахгүй хүндрэл, бэрхшээл ч их байна. Энэ нь сурах аргаа мэдэхгүй, олохгүй байгаатай холбоотой. Аливаа зүйл аргыг олчих юм бол амархан шүү дээ. Үүнд үндсэн 2 хүчин зүйл нөлөөлнө.

Нэгдүгээрт, гадаад хэлний дидактик буюу заах арга нь өөрөө хоцрогдсон, өнөөгийн сурах хэрэгцээг хангаж чадахгүй байна. Хэдэн зууны өмнөөс үүдэлтэй хэт “бүдүүлэг” аргыг тулгадаг. Бич, цээжил, дагаж хэл, орчуул гэх мэт....

Нөгөө талаас солонгос хэл  английг бодоход харьцангуй шинээр хүчээ аван гарч ирж байгаа хэл. Солонгос хэлний боловсролын систем /гадаад хүнд зориулсан/, заах арга дөнгөж төлөвшиж эхэлж байна. Монголд гэхэд л солонгос хэлний заах аргын дөнгөж суурь нь тавигдаж байна шүү дээ. Үүнд хувь нэмрээ оруулах нь “Содар”-ын бас нэг зорилго нь мөн. Энэ талаар ОУ-ын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд хэдэн удаа илтгэл тавьсан.

“Содар” гурван зарчим баримталдаг. Тэр нь сонирхолтой, ойлгомжтой, бүтээлч аргаар үр өгөөжтэй заах. Сургалтын зорилго бол би сурч чадна гэсэн итгэл өгөх, сурах аргаа олоход нь туслах, цаашаа бие даан суралцаж, хөгжих суурийг тавьж өгөх явдал. Хүмүүс 3 “худал”-д итгэчихсэн байдаг. “Би хэл сурах авьяасгүй”, “Хэл сурах орчин байхгүй”, “Сурах цаг байхгүй”. Түүн шиг худал юм байхгүй. Авьяасгүй юм бол монгол хэлээ яаж сурсан юм? Яаж ийгээд утсаа “маажих” цаг гарч л байгаа биз дээ.

-Хүн болгон өөр өөрийн гэсэн сурах арга барилтай. Харин таны хувьд хүмүүстэй тулж ажиллахдаа ямар арга барилыг тусгайлан баримталдаг юм бэ?

-Яг зөв. Тэгэхээр хүн болгоны сурах арга барил ондоо байна. Гэхдээ  аливаа юманд ерөнхий зүй тогтол, мөн чанар гэж бий. Олон зам гэж байж болох ч ерөнхий чиг гэж байна аа даа. Хэл сурахад хэлний мөн чанар, тухайн хэлний онцлог, хэл сурч эзэмших зүй тогтлын талаар ерөнхий баримжаа хэрэгтэй л дээ. Тэрийг нь хүн хүний онцлогт тааруулан хэлж өгдөг. Ингэхэд солонгос хэлний багш, орчуулагч, гадаад хэл шинжлэл, заах арга гэсэн гурвалсан мэргэжлүүд маань их тус болдог. Үнэндээ “содар” арга энэ 3 мэргэжлийн огтлолцол дээр л хөгжиж байгаа юм шүү дээ. Солонгос хэл чинь ийм онцлогтой, ийм учиртай, монгол хэлнээс ийм ялгаатай. Тиймээс бид нар ингэж алдаа гараад байгдаа юм гэж учрыг хэлээд өгөхөөр маш сайн ойлгож, алдаагаа засаад явчихдаг.

-Тэгвэл солонгос хэлний амар хялбар, сонирхолтой тал нь юу байдаг вэ?

-Хэл гэдэг өөрөө хэрэгсэл. Солонгос хэл өөрөө өнөөдөр олон хүний сонирхолыг татсан, өндөр үр өгөөжтэй “супер” харилцаан хэрэгсэл болоод байна л даа. Хэрэгсэл учраас хэрэглэх тусам сайжирдаг, даддаг, хэрэглээд л  байвал амархан болдог. Солонгос хэлний хэрэглээ өндөр байна. Амьдралд ойр байна.

Солонгос хэл тухайн улсынхаа нийгмийн хөгжлийг дагаад урлаг соёл, бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хүчин зүйлсээр дамжаад хүний амьдралын бодит хэрэгцээ болоод ирсэн. Солонгос хүнс, гоо сайхны байраа, гар утас  хэрэглэж байна. Солонгос дэлгүүрт очоод шоппинг хийж байна. Дээрээс нь к-поп сонсож, к-драма үзэж байна. Зарим солонгос үг монгол үг шиг хэрэглэгдэж байна. Кимчи, кучүжан, самкёбсал, тагтуритан, ажүмони гэх зэрэг. Дүгнээд хэлбэл маягийн маяг поп (k-поп), солонгос маягийн киноны хэв маяг (к-драм), солонгос маягийн TEOFL (topik), солонгос маягийн TED (sebashi), тэр бүү хэл солонгос хэв маягийн боловсрол (study korea, сургалтын тэтгэлэгүүд) гаргаж ирсэн нь солонгос хэл сурах хэрэгцээ, түүнийг дагасан үр өгөөжийг бий болгож байна. 

 -Аргаа олчихлоо. Хэлээ сурчихдаг юм байж. Тэгэнгүүт монгол хүний хувьд ямар давуу талууд үүсэж байна вэ?

- Солонгос улс өнөөдөр бидэнд юу гэж хэлж байна вэ гэхээр манайд ирээд сур, ажилла, амьдар. Харин харилцаж, ойлголцох боломжтой байх ёстой гэсэн ганцхан л болзол тавьж байна. Тэр нь хэлний чадвар байхгүй юу. Тэр чадварыг нь топик шалгалтын дүнгээр хэмжинэ.

Тэнд очоод ажиллаж амьдрах сайхн боломжууд байна. Амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Эдийн засгийн үр өгөөж өндөр байна. Сурч, боловсрол өндөр боломж байна. Болзолыг нь л хангачихвал  сургууль, байгууллага, засгийн газраас тэтгэлэг өгч байна. Би ч өөрөө засгийн газрын тэтгэлэгээр сураад ирсэн хүн. Бид нарын аав ээж орос школатай байсан бол бидний үед солонгос школатай хүмүүс маш олон байна. Солонгосоос авах юмаа санаатай, санамсаргүй байдлаар аваад байна л гэсэн үг.

-Солонгос хэлний онцлог, ач холбогдол нь?

-Нэгдүгээрт түүхэн талаасаа авч үзвэл  алтай язгуурын хэл учраас бидэнд ойр санагддаг. Ямар ч хэлийг сураад ирэхээр аргыг нь олоод, ойр дотно болдог ч гэлээ солонгос хэл авиа зүй, үгийн сан, өгүүлбэрийн бүтэц талаасаа ижил төстэй талууд нэлээн бий л дээ.

Солонгос хэл бол өндөр үр өгөөжтэй, харилцааны маш сайн хэрэгсэл гэж дээр би хэлсэн. Энэ хэрэгсэл өнөөдөр бидэнд 3 түвшинд ач холбогдолтой байна. Нэгдүгээрт, солонгост очиж сурах, ажиллах, амьдрахад өндөр ач холбогдолтой. Хоёр дугаарт, солонгос хүн, байгууллагатай хамтран ажиллахад зайлшгүй хэрэгтэй. Бизнес, улс төр, урлаг соёлын хүмүүст энэ хэрэгцээ өндөр байна. Гурав дугаарт, солонгосоос жуулчид их ирж байна. Жишээ нь, кино жүжигчид, загвар өмсөгчид зэрэг одод ирээд шуугиан тарьж байна шүү дээ. Тэдэнд үйлчлэх, тэдэнтэй харилцах, ярилцах, ойлголцох хэрэгтэй. Бизнесмен, хөрөнгө оруулагчид ч олон байна.

Нэмээд хэлэхэд солонгос хэл бол сурах, хөгжих боломжтой маш том мэдээллийн эх сурвалж болдог. Тэд маш бүтээлч, тасралтгүй суралцагч нийгэм, ард түмэн шүү дээ.

-Солонгос хэлийг яаж хялбараар сурах вэ?

-“Содар” сургалтын төв зургаан сарын дотор Topik-т бэлэн болох бүх суурийг нь тавьж өгдөг. Хэлийг хэрэглэх чадварыг голчилдог. Хэл хэрэгсэл учраас тэр хэлийг хэрэглэх боломжийг сайн олгох хэрэгтэй. Түүний өмнө эхлээд яаж хэрэглэх аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл анхнаас нь хэлийг нь хэвшүүлж зөв дууддаг болгох, тодорхой хэмжээний үгийн сантай болгох, үгээ холбоод өгүүлбэр болгох арга зэрэг. Содар энэ суурийг маш сайн тавьж өгдөгөөрөө онцлоготой.

Монгол хүний түгээмэл гаргадаг хэдэн алдаа байдаг. Хэлний үзүүрийн  болон угийн “н”-г хольж хутгах, дээрээс нь “ы” эгшгийг хэлж чадахгүй байх гээд авиа зүй талаасаа. Үгийн сангийн суурийг маш сайн тавьж өгдөг. Хүн цөөхөн үгээр л ярьдаг юм шүү дээ. Содар анхан шатанд 400 үг л хэрэглэж сургадаг. Тэр үгээ үг тогтоолгоод, холбож өгүүлбэр болго сургаад явуулна. Үүнд 1-2 сар л хангалттай байдаг. Тэгээд Topik-н бэлтгэл рүү ордог. Ийм л юм.

-Та саяхан ном гаргасан юм байна. Номынхоо агуулгыг цухас дурдвал?

10-20 жил солонгос хэл өөрөө сурч, заасан тушрлагын л үр дүн гэж болно. Солонгос хэл сурахад хамгийн том даваа бол үг тогтоох, хэрэглэж сурах асуудал байдаг. Тэр тусмаа эхлээд ямар үг, яаж тогтоох вэ гэдэг маш чухал. Сурах бичгүүдэд гарч үгийг түүх, анализ хийх байдлаар анхан шатны үгийн жагсаалтыг гаргаж, тэрийгээ зааж турших байдлаар хасаж сайжруулсар хамгийн сүүд 400 үг болгосноо ном болгож хэвлүүлсэн. Эхний ээлжинд заавал мэдэх ёстой, хамгийн хэрэглээ өндөртэй үг юм л даа. Манай сургалтын гол хэрэгсэл болдог.

Манай сургалт үгийн хэрэглээг чухалчилдаг. Яагаад гэвэл бид үгээр л ярьдаг. Гэхдээ үг тогтоох хэцүү. Үг цээжлэх биш шүү. “Содар”-т цээжлэх гэдэг үгийг ашигладаггүй. Харин үг тогтоох гэж ярьдаг. Үг тогтоохын тулд холбоно. Холбох гурван арга байдаг. Төсөөллийн аргаар холбо, хэрэглээгээр холбо, үгийн сангийн аргаар холбох. Энэ ном хэрэглээгээр холбох арга дээр суурилсан. Өөрөөр хэлбэл тухайн үг өгүүлбэрт хэрхэн хувирч хэрэглэгддэг, ямар үгтэй хамгийн их холбогддог, өгүүлбэрт яаж хэрэглэдгийг тодорхой зааж өгсөн гэсэн үг.

Мөн жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг нэр зэрэг үгсийн аймаг тус бүрийн үгийг сэдэвчлэн ангилсан /хүн, бие эрхтэн, гэр бүл, хоол унд зэргээр/ нь үг тогтооход хялбар болгосон. Түүнээс гадна солонгос хэлний онцлогийг харгалзан үг бүтэх арга, зүй тогтлыг харуулсан жишээ, өөрийг шалгах хүснэгт оруулж өгсөн нь үг холбон тогтоож, хэрэглэх аргад сурахад туслана.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гомбо Идшин
Гомбо Идшин

Тэгээд сург�##�тын төв нь хаана байдгийг нь биччихгүй яасан юм бол доо.

Зочин
Зочин

aan tiimuu hhh

Зочин
Зочин

Солонгос хэл дэлхийн 2 дахь хэл гэнэ үү. Багш мөн хайхан ча�##�аа wahahaha.

Жаргалсайхан
Жаргалсайхан

Сайн байна уу Содар ном худ�##�даанд гарсан уу Хаанаас авах вэ

Лхагва
Лхагва

Мундаг багш шүү

Зочин
Зочин

Nomni ner n ?

Холбоотой мэдээ

Back to top button