Бээжин Филиппиний эсрэг тэнгисийн цэрэг ашиглаж, заналхийлсэн үү

Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Хятадын эргийн хамгаалалтын хөлөг Филиппиний жижиг хөлөг онгоц руу усан буугаар галласан талаарх мэдээлэл бүс нутагт мөргөлдөөн болж болзошгүй хэмээн дэлхий нийтэд зовнил үүсгэж буй.
Гэсэн хэдий ч шинжээчид уг үйл явдалтай холбоотой бичлэгийг үзсэний дараагаар хачирхалтай зүйлсийг илрүүлжээ. Тэдний үзэж буйгаар Хятадын арми болон далайн цэргийн хүчин хоорондын холбоо болох "Бяцхан хөх эрчүүд"-ийн талаарх баримтуудыг гаргаж ирсэн юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Филиппинээс мэдээлсэн бичлэгт Хятадын олон хөлөг онгоцууд /Цэнхэр өнгийн загас агнадаг загвар бүхий хөлөг онгоцоо бяцхан хөх эр хэмээн нэрлэдэг/ Спратли арлуудын Томас Шоал дахь алслагдсан цэргийн ангийнх байсан бөгөөд дийлэнх онгоцон дээр нь "Хятадын эргийн хамгаалалт" хэмээх тэмдэглэгээтэй байжээ.
Баруун тэнгисийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд Филиппин, АНУ-ын хамтарсан шинжээчид эдгээр завь нь Бээжингийн хяналтад байдаг Тэнгисийн цэргийн ангид харьяалагддаг хэмээв. Ингэхдээ загас агнуурын онгоц мэт харагддаг тэнгисийн цэргийн онгоц гэдгийг тодотгосон юм.
Филиппиний эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Жей Тарриела "Хятадын загас агнуурын хөлөг онгоц бол зүгээр нэг загас агнуурын хөлөг биш. Харин Хятадын эргийн хамгаалалтын албанаас захиалга авч, бидний нийлүүлэлтийг хаах үйл ажиллагаанд тэнгисийн цэргийнхэн дэмжлэг үзүүлж байна" хэмээлээ.
Эл хэрэг Филиппин Хятад хоёр улсын хооронд удаан хугацааны турш маргаантай байгаа Спратли арлуудын нэг болох хоёрдугаар Томас Шоал дээр Филиппин тэнгисийн явган цэргүүдээ нийлүүлэх гэж оролдсон үеэр болсон юм.
Уг алслагдсан далайн эрэг нь Хятадын эх газрын өмнөд эргээс 620, Филиппиний Палаван арлаас 120 милийн зайд оршдог. Филиппин улс 1999 онд дэлхийн II дайны үеийн "Сьерра Мадре" хэмээх байлдааны хөлөг онгоцыг тусгаар тогтнолоо батлахын тулд далайн эрэг дээр буулгаж, одоо тэнгисийн явган цэргүүдээ түүн дээр байрлуулж байгаа. Гэвч онгоцны насжилт хөгширсөн нь Хятадын онгоцын эсрэг хэт сул тал болж буй.
Харин өнгөрсөн амралтын өдөр болсон явдал нь Хятадын тал Филиппиний тусгаар тогтнолыг зөрчсөн явдал гэж мэдээлжээ. Тэнгисийн энэ хэсэг нь Малайз, Вьетнам, Бруней болон Тайвань зэрэг улсуудын тусгаар тогтнолын маргаантай байдаг газар юм. Хятадын нэхэмжлэлд тэнгис бүхэлдээ буюу 1.3 сая хавтгай дөрвөлжин миль нь тус улсын бүрэн эрхт нутаг дэвсгэр гэж онцолсон байдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад Улс Өмнөд Тэнгисийн эрэг орчмын хэд хэдэн хад, шүрэн арлыг эзэлж, нисэх зурвас, боомт гэх мэт газруудад цэргийн байгууламжуудыг барьж байгуулжээ.
-"Саарал бүс" тактик-
Хятад өөрсөддөө тэнгисийн цэрэг байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч барууны шинжээчид үүнийг үгүйсгэдэг. Стэнфордын их сургуулийн Гордиан үндэсний аюулгүй байдлын инновацын төвийн захирал Рэй Пауэлл хэлэхдээ "Цэрэг дайны ажиллагаагаар Хятад "саарал бүс"-д буун дуу гаргахгүйгээр нутаг дэвсгэрийг хяналтдаа авсан" гэжээ.
Тэнгисийн цэргийн албан ёсны бүслэлт нь дайнын үйлдэл болно гэж шинжээчид онцолж байна. Түүнчлэн тэд үүний оронд зэвсэгт хүчнийг ашиглаж, бүх зүйлийг энэ бүсэд байлгаснаар Хятад улс энэ ажиллагааг АНУ-Филиппиний харилцан батлан хамгаалах гэрээний дагуу хариу арга хэмжээ авах шаардлагатай сөргөлдөөний түвшингээс доогуур байлгаж байгаа хэмээн үзэж байгаа юм.
-Хятадын ээлжит хүлээлт үүсгэж буй "тоглоом"-
Шинжээчид Бээжинг хоёрдугаар Томас Шоалын эсрэг бодит тэмцэл хийх сонирхолгүй байгаа ч хүлээлтийг үүсгэсээр байна хэмээн таамаглажээ. Швейцарийн Вебстерийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Лионел Фэттон "Энэ бол Хятад улс "саарал бүс" тактик хэрэгжүүлэхэд тохиромжтой газар бөгөөд АНУ энэ бүсэд оролцохыг хүлээж асуудал үүсгэж байгаа явдал юм" хэмээв.
Дээр дурдагдсан нөхцөл байдал Филиппин улсад цаг хугацааны хувьд дарамт, шахалт болж буй юм. Учир нь тэдний "Сьерре Мадре" хөлөг онгоц хэдийн 70 гаруй жил болсон тул зэвэрч, удахгүй эвдрэхэд ойрхон байгаа. Хэрэв уг хөлөг онгоц эвдэрбэл Хятадын стратеги ажиллаж эхлэх ажээ.
Товчоор бол Тайвань улстай асуудал үүсгэж байсан тэд энэ удаад Филиппин улсыг "онилсон" бөгөөд цаг хугацааг ашиглан тэднээр "тоглож" байна гэдгийг олон улсын шинжээчид онцолж байлаа.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.