Дугаарын хязгаарлалт дууссаны дараа яах вэ: Түгжрэлийг 52.4 хувиар бууруулах боломж

Энэ намрын нийгмийн ч, улс төрийн ч сэдэв Улаанбаатар хотын түгжрэл.
Хичээлийн шинэ жил эхэлсэн өдрүүдэд дугаарын хязгаарлалт бүхий түр зуурын шийдэл хэрэгжүүлж буй. Тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь автомашинуудыг ангилснаар, автомашины зорчих хөдөлгөөн хамгийн ихдээ 40 хувиар буурч байна.
Ийм ч болохоор улаанбаатарчууд одоохондоо түгжрэлийн стресс, бухимдлыг мэдрэхгүй байгаа талтай. Гэвчиг энэ зохицуулалт есдүгээр сарын 12 гэхэд дуусна. Энэ нь дараа долоо хоног. Өөрөөр хэлбэл, дараа долоо хоногоос дугаарын хязгаарлалт дуусмагц, тэгш сондгой хамаагүй бүх автомашин хамтдаа, Улаанбаатар хотдоо түгжирнэ.
Хэсэг мартагдаад буй хотын түгжрэлийн асуудал дахин босож ирнэ.
Бид нэг зүйлийг ойлгож, бас бодит дүр зургаар нь харах учиртай. Тэр бол Улаанбаатар хот түгжрэлийг дугаарын хязгаарлалтаар биш сууриар нь шийдэхэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэд хэдэн дутагдалтай явдал. Энд хамгийн том нөлөөлөгч хүчин зүйл нь хувийн автомашин. Даац нь хэтэрсэн, жил ирэх бүр нэмэгдсээр байгаа хувийн автомашиныг тодорхой хэмжээнд хязгаарлахгүйгээр Улаанбаатар хот өөрөө түгжрэлээс ангижрах боломжгүй.
Үүнийг ойлгох нь “Метро барина” гэж хөөрцөглөхөөс хавьгүй шинжлэх ухаанч, хөрсөн дээрээ буусан шийдэл.
Тийм болохоор “Гал унтраахгүй” байдлаар Улаанбаатарын түгжрэлийг ойрын хэдэн жилдээ хэрхэн бууруулах вэ. Түүний тулд “мараалын элэгдэл”-д орсон ямар суурь асуудлуудыг цэгцлэх ёстой вэ.
Үүний тулд хэд хэдэн чухал статистик дурдъя.
44 хувь нь ажилдаа явах, хүүхдээ хүргэхийн тулд автомашинаа унадаг
Улаанбаатар хотын нэг өдрийн зорчилт хөдөлгөөн 2,882,317 байна. Үүний 64 хувь нь хувийн автомашин.
Тэгвэл тэдний 44 хувь нь ажилдаа явах, 25 хувь нь хүүхдээ сургуульд хүргэх авах зорилгоор л машинаа унадаг аж.
Харин 2010 онд Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний дундаж хурд 35 км/ц байсан. Жайкагийн судалгаагаар 2030 онд 5 к/ц болно. Улмаар 2040 онд бүтэн өдрийн турш нэг газраа таг зогсон түгжрэх дүр зурагтай.
Тийм учраас иргэдийн сэтгэлгээнд нэн тэргүүнд ажилдаа ирэх, явах, хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авахдаа хувийн автомашин биш, өөр тээврийн хэрэгсэл сонгох таатай, тухтай боломж нөхцөл бий болгох юм бол түгжрэлд бодит хувь нэмрээ оруулна.
Нөгөө талаар шинэ зам, бүтээн байгуулалтууд хэрэгтэй. Автобусны чанарыг, маршрутыг нэмэх ёстой. Мөн алслагдсан дүүргүүдэд шинэ сургууль, цэцэрлэгүүд хэрэгтэй.
Түгжрэл бууруулах хүлээлттэй бодлогын дөрвөн чиглэлтэй танилцъя
Энэ үүднээс нь харвал Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар бодлогоо дөрөв хуваан тодорхойлсон байсан. Тэр дөрвөн чиглэлийг авч үзье.
Нийтийн тээврийг шинэчлэх
- Нийтийн тээврийн автобус парк шинэчлэлт
- Нийтийн тээврийн 1-р эгнээг нэмэх
- Нийтийн тээврийн маршрут чиглэл, богино эргэлтийг оновчтой төлөвлөх
Зорчилт хөдөлгөөнийг сайжруулах
- Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем
- Граш хайс хашаа буулгах
- Дундын болон эцсийн зогсоол шинээр байгуулах
Автозамын сүлжээг өргөтгөх
- Холбоос гол болон туслах зам
- Шинэ тойрог зам, 12 тойрог зам болон Сэлбэ сэргэлт
- Уулзварын дахин инженерчлэл
- Явган болон дугуйн зам
- Газар чөлөөлөлт
Хот төлөвлөлтийн чиглэлээр:
- Сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх
- Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлуулах
- Их багтаамжийн давхар зогсоол
Автобус: Түгжрэлийг 14 хувиар бууруулна
Автобус хүлээгдэлгүй ирдэг, оронгуут тухтай, суудал сэлт олдчихдог, шахцалдаж, бүгчимдэж явдаггүй байлаа гэж төсөөлье.
Тэгвэл машин унан түгжирч, зогсоол хайж бухимдах уу. Автобусанд сууж ажилдаа ирж очих уу.
Энэ үүднээс нийтийн тээврийг шинэ шатанд гаргах нь нэг чухал бодлого юм байна.
Өнөөдөр нийтийн тээврийн 1240 хэрэгслээс 85 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай.
Тэгэхээр,
- Таван чиглэлд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ нэмнэ гэж төлөвлөжээ. Ингэхэд 13.7 км зам тавигдана, 16.4 тэрбум төгрөг шаардлагатай. Хийж чадвал түгжрэл 8 хувиар буурч, зорчилтын дундаж хурд 11.7 км.ц болно гэж тооцсон байна.
- Мөн нийтийн тээврийн богино эргэлтийн 16 шинэ чиглэл гаргах. Энэ хүрээнд 117 км зам тавигдана. Хийж чадвал түгжрэл дахиад 6 хувиар буурна гэх тооцоолол байна.
2023 оны судалгаагаар, зорчилт хөдөлгөөний 24 хувь нь л нийтийн тээвэрт суурилж байна.
Нийтийн тээврийн тухайд гэхэд ингээд түгжрэлийг нийт 14 хувиар бууруулах боломж тооцсон байна.
Шинэ замууд: Түгжрэл 22.4 хувиар буурна
Дараагийнх нь, шинэ зам, бүтээн байгуулалт.
- Хэвтээ, босоо, шинэ тойрог зам бүхий холбоос замууд барих. Үүнд 187 тэрбум төгрөг хэрэгтэй. Барьж, ашиглалтад оруулж чадвал 2025 онд түгжрэл 10.7 хувиар буурна.
- Мөн нийт 339.9 км урттай тойрог зам барих. Үүнд 158 тэрбум төгрөг хэрэгтэй. Хийж чадвал түгжрэл 11.7 хувиар буурна гэж тооцоолжээ.
Замын шинэ бүтээн байгуулалтын хүрээнд гэхэд дахиад нийт 22.4 хувиар буурах боломжтой гэнэ.
RFID: Улаанбаатарт зорчдог машинуудын 76 хувь нь ямар нэг зөрчилтэй
Үүний дараа, RFID буюу замын хөдөлгөөний хяналт, удирдлага зохион байгуулалтын цахим шийдэл хэрэглээнд нэвтрэх гэж байна.
Учир нь Улаанбаатар хотод өдөрт 254 осол болдог. Улаанбаатарт өдөрт зорчиж буй машинуудын 76 хувь нь дүрэм зөрчсөн, торгууль төлөөгүй зэрэг элдэв зөрчилтэй гэсэн статистик байна.
Тэднийг замын цагдаа зогсоогоод хянаж чаддаггүй болохоор л хөдөлгөөнд оролцдог.
Гэтэл зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож болохгүй. Оролцохгүй байх хяналтын системийг нь RFID-аар шийдэж өгөх юм билээ. Ингээд ирэхээр хөдөлгөөнд оролцдог тэр 76 хувийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл хязгаарлалтад орж эхэлнэ, тэр хэрээр түгжрэлд ч эерэгээр нөлөөлнө.
Ташрамд, Улаанбаатар хотын асуудлыг шийдэхэд дорвитой, бодитой тоо статистик хэрэгтэй. Үнэндээ “гар аргаар” шахуу тоолдог болохоор тийм тоо ч бий болгож чадаагүй. Иймд RFID адаглаад статистик бүртгэх, түүндээ суурилж дараагийн бодлого, төлөвлөлтөө хийхэд тусална.
Сургуулийн хүртээмж: Түгжрэл 16 хувиар буурна
Хамгийн сүүлд, өнөөдөр нийт 169 ЕБС даац хэтэрсэн. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хэдхэн сургууль руу хот даяараа тэмүүлдэг гэсэн үг. Улмаар түгжрэл үүснэ. Уг нь амьдарч буй хороо, дүүргийнх нь ойролцоо сайн, чанартай сургууль байдаг бол ингэхгүй.
Иймд 52 шинэ сургууль барих шаардлагатай байна гэж тооцжээ. Энэ 52 сургууль баригдан ашиглалтад орвол түгжрэл 2025 он гэхэр дахиад 16 хувь буурна гэнэ.
Тэмдэглэл:
Түгжрэл буурах тооцооллын хувийг одоо нэгтгээд үзье. Тэгвэл 52.4 хувь болно. Ийм шийдэл одоохондоо яригдаж байна.
Дээрх мэдээллүүдээс хотын түгжрэл үүсдэг голлох шалтгаануудыг олж харж болно.
Хэдийгээр Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар дараа жилээс дугаарын хязгаарлалт мэтийн хориг хязгаарын арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн ч, ерөөс хувийн автомашины зорчилт хөдөлгөөнийг багасгаж, өөр сонголтыг дэмжих нь Улаанбаатарт үндсэн чухал. Улаанбаатар бол 1.5 сая хүн амьдарна гэж төсөөлж төлөвлөөгүй хот.
Үүний дээр цэцэрлэгийн хүртээмж, дугуйн зам, илүү тухтай нийтийн тээврийн хэрэгслүүд, удаан яригдаж буй дүүжин тээвэр зэрэг бүтээн байгуулалт хэрэгжвэл Улаанбаатар хот нэг хэсэгтээ түгжрэлийн "гал"-ыг бууруулж чадна. Энэ талаас нь харж, урт хугацааны бүтээн байгуулалтуудыг нэхэж, шахах нь иргэдийн үүрэг болж буй, нэг талаас.
Гэхдээ хүний тоо өсөх хэрээр түгжрэл тасралтгүй нэмэгдэнэ.
Иймд бидэнд шинэ хот, шинэ суурьшлын хэлбэр л ирээдүйн цор ганц шийдэл байх болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За метро зетроо гэж газар доогуурхи юм ярьж томроод яахав. 1.газар дээрхи замаа эхлээд зөв барьж сурах хэрэгтэй, 2.Гаднаас машин импортлох асуудлаа тодорхой хугацаагаар болиулах хэрэгтэй. 3.Хотоо тэлж дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Түүнээс биш дугаар хязгаарлаад шийдэгдэхгүй. Өөр шийдэл харагдахгүй бна да.
Люксенбург улс нийтийн тээврээ эрчимжүүлж үнэгүй болгож б.ж түгжирлын асуудлаа шийдсэн гэсэн мэдээлэл б.на лээ.
44% нь ажилдаа автомашин унадаг ,үүнийг нийтийн тээвэрээ олшруулж замаа шинэээр нэмж барих, гол нь Хувийн сургуулиудад 1-5анги хүүхдээ зөөгөөд байгаа цаад ш�##�тгаан нь хэлний боловсрол , математик , дээр нь нэг ангид 24-26 хүүхэд сурч байгаад учир нь шүү. Энийг л яаж богино болон урт хугццанд зоригтой шийдэх. Орон нутгийн тэрэг А бүсэд зам явах 7 хоног эрхийн зөвшөөрөл гээд гарц байж бно
нэгэнт газар сунахгүйгээс хойш ача�##��##� ихтэй уулзварыг 2 түвшинтэй болгох, Офицерын ордоноос 5 шар хүртэл Зүүн болон Баруун 4 зам дээр орц, гарцтай гүүрэн зам барихаас өөр сонголт харагдахгүй байна. Метро барихаас бага зард�##�тай, замын төлбөр авах боломжтой. Дээрээс нь автобусны буудлын хоорондын зайг болж өгвөл 500 м тутамд байхаар зохицуулах. Хэн 1 км газар явган явж автобусанд суух вэ? Автобусанд суух эргэлт ихэсхээр орлого дагаад өснө биз дээ
Хилээр ийм олон машин оруулдаг байж явуулах замыг тооцоогүй ийм л нноход хот удирдаад бгаатай шууд холбоотой
Хувийн сургуулиудаа (бага боловсрол 1-5 ангиуд) он заагаад татан буулгах. энэ хугацаанд улсын сургуулиа ханг�##�ттай барих.
энэ нь ТҮГЖРЭЛ болон ОЛОН т�##�ын ач холбогдолтой. нийгмийн тэгш байд�##�, баян хоосон.......
Ихэнхи нь сургууль цэцэрлэг шүү,
хуучин машин улсын хилээр нэвтрүүлдэгээ яар�##�тай зогсоох хэрэгтэй өөр ямарч хувилбар байхгүй
ТЭГВЭЛ МӨН АДИЛ ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ ШИЛЖИЖ ИРДЭГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
Дэмжиж бн
Бүх зах бустэрмин�##�аа хотоос гарга..их дээд сургуулиаа 21аймагт тараан байршуул..тгээд л түгжрэл 40% буурна.япон со-д 6-8жил болсон машин хуучин машин импортлохыг хориглчих гүйцээ..
Уг нь дугаар боломжийн л юм байна лээ.Түгжрэлээ бууруулахын тулд том2 захууд их дээд сургуулиудаа хотоос нүүлгэж гаргах хэрэгтэй шүү дээ.Захууд амрахад түгжрэл бага�####�г гэдгийг хүмүүс мэдэж байгаа.
Гол ш�##�тгаан цэцэрлэг сургуульд хүүхдээ хүргэх, авах. Мөн олон уулзвар, гэрэл дохио, төлөвлөлтгүй туслах замууд юм. Давхар гүүрэн замууд, гэрэл дохио, төмөр замын уулзваруудын зөв төлөвлөлт хийчихвэл уг нь гайгүй болчихмоор санагдах юм.
Хүннү 2222 Кинг товерын хавьд улсын сургууль цэцэрлэг хэрэгтэй байна. Арга ядаад машинаар 3 хүүхдээ өөр улсын сургууль руу зөөж бна даа
Хэрэв торгуулиа төлчих юм бол хөдөлгөөнд эргээд л оролцоно шүү дээ тэгэхээр энэ бол зөв шийдэл биш . Хөдөлгөөнд оролцогч болгон зөв шийдвэр гэж ухаарахуйц тийм шийдэл байх ёстой.Тэр гарцыг л зөв олох ёстой.Хүн бүр л амьдр�##�ын элдэв асуудлыг шийдвэрлэхын тулд яаж ийгээд нэг унаатай болдог ,нэгэнт унаатай болсон бол түүгээрээ хөдөлгөөнд оролцож л таарна.Автобус 1-р эгнээгээр зорчсоноор асууд�##� шийдвэрлэгдсэнгүй хурд нь үл ялиг нэмэгдсэн л байх,тэгэхдээ богино эргэлт хийснээр олон дахин бууж суух нь тээртэй болсон учир нөгөө л машинаараа явж таарна.Уг нь нийтийн тээвэр хэрэгцээ хангаж байв�##� хэн 500 р хүрчих газар 20.000 ын шатахуун шатааж түгжирч явахыг хүсэх билээ
автомашины импортын татварыг 100 хувь нэмэх хэрэгтэй
Энэ хэдэн дарга сайд нар мануусаас л их гадгаад явж г�##�уу шувууны мах идсэн байлтай. Замын трасс муутай гэдэгээ мэддэг л байгаа даа. Ер нь бол УБ хот ганцхан замтай. 22оос Баянзүрх болоо. Эргүү тэнэг биш л бол замаа нэмж бариачээ. 5н шарын уулзварыг шууд яармаг гардаг болгох, яармаг сонсголын хооронд 2 гүүр нэмэх. 22ийн товчоог шууд биокомбинаттай холбох, баянзүрхийн гүүр марш�##�ын гүүр 2ийн дунд 2 гүүр нэмэх
Ер нь энэ хөндлөн замуудаа сайн баримаар байна. Хотын хойгуур урдуур энхтайвны өргөн чөлөө шиг замь тавих. Замаа л нэм. Дээрээс шинээр баригдаж буй бүх орон сууцны зориул�##�ттай барилгууд заав�##� дэргэдээ улсын сургууль цэцэрлэгтэй авто зогсоолтой байх үндсэн ш�##�гуур тавих гэх мэт
1'р эгнээг шууд чөлөөл.Шинэ автобусандаа гоё нэр өг.Иргэдтэй битгий зуур�##�д.Тэд чөлөөтэй давхиг.Соёл нь угаасаа ялнаа
цаашдаа чтэгш сондгойгоор явуул. Түгжрэл зогсож байдгийг бодоход харьцангуй гайгүй байсан шүү. Автобусаа нэмэгдүүл. Бас удаан хүлээлгэж байгаа. Арр-аар ирж байсан автобус �##�га болчихдог. Сүлжээгээ с�##�гаад замаас гараад явчихна, тэгснээ гэнэт гараад ирнэ.
Хохь чинь хотын төвдөө түгжрээд явж бай. Хотоос гарч амьдраач үхэрнүүдээ ...
гүүрэн метро бариуул !
Энэ л�##�ар юу ч хийж чадахгүй хужаа автобус евроавтобусны үнээр шахаж мөнгө хийх л ганц бодлоготой л�##�ар хулгайч минь хам хулгайч нараасаа хулгайлсан мөнгөө гаргаж зам гүүрээ барь замаа өргөсгө автобус сайн явлаад гээд хувийн унаа өчнөөн мөнгөөр авчхаад унахгүй байхуу
Чаддаг юм бол заваан захуудаа хотоос �######�уул энэ олон замбараагүй зулбасагануудаа сургуультай нь цомхогто л�##�ар минь.....өөраө тэр хөлдүү өмхий автобусаараа яв...п.и.з.д.а
СҮГБААТАРАА
Одоо бүх машиныг зогсоовол түгжрэлгүй болно. Сайхан aлхцаагаад байж дээ. Бөх, дуучин, сэтгүүлч дарга нартай улсууд асуудлыг шинжлэх ухаан, инженерийн мэдлэгээр бус хоосон толгойгооор хориглоод зогсоогоод шийдчихнэ.
Зүгээр л нийслэлрүү ирж байгаа их нүүдлийг зогсоо. Орон нутгаа эзгүйдүүлж ирж байгаа хүиүүсийг нутгаа хаяж ирэхгүй байх дэд бүтэц үйлдвэржилтийг орон нутагт нь эхлүүл. УБ-аас их дээд сургуулийг гаргаж хѳдѳѳ орон нутагт байршуул.
Шинэ зам бариад байв�##� тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зорчин яв�##�т л нэмэгддэг журамтай. Иймд хувийн автомашины хэрэглээг хязгаарлах бодлогоо түлхүү хэрэгжүүлээч. Энэ нь түгжрэл болон орчны бохирдлыг бууруулахад чух�##� нөлөөтэй.
Зүгээр л Хархорумдаа шинэ хот барих.
Сургуульд хүүхдээ хүргэхээс бусад цагт ч бас их түгжирдэг. Энэ нь хүмүүсийн эрхэлж байгаа ажил юу болохыг харуулж байна. Монголын нийт хүн амын ихэнх нь худ�##�даа наймаа эрхэлдэг. 8 нэрийн хүнс, лангуу, хүргэлттэй онлайн хог худ�##�даа гэх мэт. Дэлгүүр лангууныхаа бараа татах гэж явцгаана. Бас нилээн хэсэг нь эмнэлэгт үзүүлэх. Машинаараа х�##�туур хийж бас их давхицгаана. Нарантуулын өргөтгөл рүү монголын бүх өнцөг булангаас бараа татахаар шавна. Хүнс, өргөн хэрэглээний бөөний төвүүдийг 22, яармаг, баянзүрх товчоо, хойд чиглэлд яар�##�тай нэмэлтээр байгуулах. Тэгш сондгой хязгаарлаад RFID-аар хянах. Хүмүүс машин нь явдаг өдөр "түгжрээ арай багатай сайхан байна" гэх мөртлөө явдаггүй өдрөө явуулсангүй гэж хараацгаах. Ер нь бол өөрөө ганцаараа машинаа унаад бусдыг явган явуулах санаатай.
Ер нь бол түжирэлийн бас нэг ш�##�тгаан нь 1-р эгнээнд машин тавьсанаас бж бгаа тиймээс барилга байшин дэлгүүр үйлчилгээний төвүүд зогсоолоо маш сайн шийдэж өгөх хэрэгтэй
Нийслэлчүүдийн эрхэнд х�##�даж намын нэр зүүсэн хулгайч нар зогсоол, цэцэрлэг, ногоон байгууламж ,сургуулийн биеийн тамирын т�##�байг зарж идсэний үр дүнд өнөөдрийн эмх цэгцгүй цементэн хот чинь бий болсон шүү цүнх баригч төрийн 3 өндөр гэж өөрсдийгөө боддог хулгайчуудаа. Тэгээд бас иргэд,ААН зүйлийнхээ эрхэнд х�##�даж ачиж журамлана буулгана нураана гэж б�##�айтна. �##��##�цана аа.
Ерөнхий боловсролын сургуулиас гадна Их, дээд сургуулийн оюутнууд бараг бүгд машинтай шүү /энэ нь баян тансаг харагдах гэсэн з�##�уусын сэтгэлгээний хоцрогдол, тиймээс сэтгэлгээ үзэл бодлыг өөрчилөх,/ мөн жолооч нарын соёл, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай ялангуяа дүрэм зөрчихгүй байх соёлтой байх асуудлыг үзэл сурт�##�ын хэмжээнд арга хэмжээ авах
Tegsh sondgoigoor ni ter chigt yvuulj bh.
Mon bagshiin deed talbai 2iin yvgan hvnii gartsiig deegvvr gvvr hiichihed ter havi arai gaigvi bno doo
Аль арав гаран жилийн өмнө зүүн болон баруун 4 замыг 2 түвшиний давхар зам болгох зураг хийгдчихсэн тэр төсөл манай дарга нарт ашиггүй болохоор ор тас мартуулсан даа. Зураг төсөл ТЭЗҮ нь хийгдчихсэн шүү.