БНХАУ-ын “BYD” хэрхэн Илон Маскийн “Tesla” компанийг гүйцэв

Илон Маскийн удирддаг “Tesla” компани олон жилийн турш цахилгаан машины борлуулалтаар тэргүүлж ирсэн. Гэтэл 2023 оны сүүлийн улиралд тус компани тэргүүний байраа БНХАУ-ын “BYD” компанид алдсан юм.
2011 онд “Bloomberg” агентлагтай ярилцлага хийхдээ Маск “BYD” компанийг үгүйсгэж, инээсэн байдаг.
Тэрбээр “Тэдний машиныг нь харсан уу? Миний хувьд бол тийм ч гоё үзэмжтэй биш бас технологи нь хүчирхэг биш санагдсан. Бас BYD нь компанийн хувьд БНХАУ дахь өөрсдийн салбартаа нэлээд ноцтой асуудлуудтай тулгараад байгаа. Тэдний анхаарах ёстой зүйл нь БНХАУ-ын зах зээлээс арчигдахгүй үлдэх гэж би бодож байна” гэсэн юм.

Маскийг ингэж хэлснээс арван хоёр жилийн дараа “BYD” компани амжилттай үйл ажиллагаагаа явуулж буйгаас гадна 2023 оны дөрөвдүгээр улиралд “Tesla” компанийг үйлдвэрлэсэн цахилгаан машины тоогоор гүйцэв.
Тодруулбал “BYD” өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд 525,409 ширхэг цахилгаан машин борлуулсан бол “Tesla” 484,507 цахилгаан машин худалдаалсан байна. Харин жилээр нь авч үзвэл “Tesla” 1.8 сая борлуулалт хийсэн бол “BYD” 1.57 сая цахилгаан машин худалдаалжээ.
Гэсэн хэдий ч улирлын түвшинд илүү олон борлуулалт хийсэн гэдэг нь чамлашгүй амжилт. Тэгвэл “BYD” компани хэрхэн “Tesla”-гийн сэнтийг авсан бэ?
“BYD” компанийн түүх
Маскийн компанийг борлуулалтаараа гүйцсэн тул “BYD”-ийг хүмүүс цахилгаан машин үйлдвэрлэдэг компани гэдгээр нь мэддэг. Гэвч тус компани нь зай хураагуур үйлдвэрлэл, уул уурхай, хагас дамжуулагч гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.
1995 онд Ван Чуанфу нэртэй химич “BYD” компанийг БНХАУ-ын технологийн төв гэгддэг Шэньжэнь хотод үүсгэн байгуулжээ. Тэд үйл ажиллагаагаа 20 ажилтан, 20 сая юаньтай эхлүүлсэн байна.

1996 онд “BYD” компани орчин үеийн электрон бараануудад ашиглагддаг литийн ионы зай хураагуурыг үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь гар утасны хэрэглээ өргөн тархах болсонтой зэрэгцсэн тул “BYD” 2000 онд “Motorola”, 2002 онд “Nokia”-д батарей нийлүүлэх болсон юм.
Литийн ионы зай хураагуураас олсон амжилтынхаа үндсэнд тус компани 2002 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болсон байна. “BYD” цахилгаан машин үйлдвэрлэгч компани болох эхлэлээ 2003 онд “Xi’an Qinchuan Automobile” нэртэй жижиг автомашин үйлдвэрлэгч компанийг худалдаж авснаараа тавьжээ.
Хоёр жилийн дараа буюу 2005 онд тус компани F3 нэртэй дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаа гаргасан. Харин 2008 онд F3DM нэртэй анхны хайбрид машинаа танилцуулсан байна.
Цахилгаан машины салбарт томоохон тоглогч болсон түүх
Хайбрид машинаа гаргасан жилд нь дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Уаррен Баффетийн “Berkshire Hathaway” компани “BYD”-д 230 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм. Энэ хөрөнгө оруулалт “BYD” компанийн цахилгаан машины салбарт хүч үзэх зорилгод түлхэц болж өгчээ.
“BYD” цахилгаан машины салбарт томоохон тоглогч болоход тусалсан зүйл нь зай хураагуур үйлдвэрлэж ирсэн туршлага нь юм. 2020 онд тус компани Blade нэртэй зай хураагуураа танилцуулсан. Энэхүү зай хураагуур нь “BYD”-ийг цахилгаан машины салбарт байр сууриа олоход тусалсан гэж олон шинжээчид үздэг.
Blade нь лити төмрийн фосфатын батарей (LFP) юм. “Snow Bull Capital” компанийн гүйцэтгэх захирал Тейлор Оган хэлснээр тухайн үедээ зай хураагуур үйлдвэрлэгчид LFP батарейг үйлдвэрлэхээс цааргалж эхэлж байжээ. Яагаад гэвэл тэдгээр компаниуд ийм төрлийн батарейг эрчим хүчний нягтрал муутай гэж үзэж байсан юм. Эрчим хүчний нягтрал нь батарейн жин эсвэл хэмжээг хадгалж чадах энергийн хэмжээтэй харьцуулсан харьцаа.

Харин “BYD” компани Blade зай хураагуураа 2020 онд гаргасан Han нэртэй цахилгаан машиндаа ашиглажээ. Оган тус батарейны талаар “Тус зай хураагуурын эрчим хүчний нягтрал нь BYD-ийн анх танилцуулснаас өндөр байсан. Хүн болгоныг гайхшируулсан шүү” гэж хэлсэн байна.
“BYD”-ийн амжилтын өөр нэг нууц нь бусад компаниудаас эд ангиуд худалдаж авахын оронд өөрсдөө үйлдвэрлэх чадвартай байсан нь юм. Чухал эд ангиудыг өөрсдөө үйлдвэрлэснээр тус компани хямд үнээр олон төрлийн цахилгаан машин гаргах болжээ.
Мөн БНХАУ-ын засгийн газраас дотоодын цахилгаан машин үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого “BYD"-ийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Хятадын засгийн газар 2009 оноос эхэлж цахилгаан машины компаниудыг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм.
“Rhodium Group” фирмийн тооцоолсноор 2015-аас 2020 оны хооронд “BYD” компани төрөөс 4.3 тэрбум ам.долларын тусламж авсан байна. Тус фирмийн ахлах шинжээч Грегор Себастьян “CNBC” агентлагт хэлэхдээ “BYD нь шинэчлэгч, дасан зохицох чадвартай компани. Гэхдээ өсөлт нь Бээжингээс өгсөн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Бээжингийн тусламжгүйгээр BYD өнөөгийн дэлхийн хэмжээний хүчирхэг компани болохгүй байсан” гэж хэлжээ.
“BYD” 2020 онд 130,970 ширхэг цахилгаан машин худалдаалсан бол 2023 онд борлуулалт нь 1.57 сая болж нэмэгдсэн юм. Энэ амжилтад дээр дурдсан олон хүчин зүйлс нөлөөлж “BYD” компани “Tesla”-г борлуулалтаараа гүйцсэн дэлхийн хэмжээний өрсөлдөгч болов.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бие биенээ дуурайх юмаа. америкийн пентагоны барилга шиг адилхан 5 т�##�т оффистой ч байх шиг
Бидний цөөхөн монголчууд бие биенээ үнээ өсгөн шулж амьдран 2хөршөө муулж барууныхныг шүтэж байх хооронд хөршүүд маань технологийн хөгжлөөрөө зэвсэг техникээрээ барууныхныг гүйцэж түрүүлж эхэллээ. Үхэр монголчууд хоорондоо үзэлцэж байхаар ажил амьдр�##�аа өөд татахын тулд асар их хөдөлмөрлөх шаардлагатай байна
Манай монголд бие биенээ шулах буюу дамын панзны наймаа л бн. Дотоодын үйлдвэрлэгчид бол зүгээр л үнээ нэмэхээс өөр юм хийхгүй. Сая апу дээж сүү 4800 бсан одооо 5200. Шинэ технологи нэвтрүүлж хэдэн ажилчин хассан юм болов уу дотоод том компани ждү -дээ дэмжимээр л бхйх юм ард түмэн нь даанч тэд үнээ дэндүү өндөр хэлэх юм. Апу-н 160г сарлагийн шар тос 18000 үйлдвэрийн үнэ шангрэлаад цагаан сараар зарах юм. Архины үйлдврийн ашигтай ханадаггүй шун�##�т өвөрхангай шар сүүний чихэр кг нь 34к ямар үнэтэй юм бэ асуухаар гадаадаас зарим нэмэлтээ авдаг гэнэ найрлага дээрээ шар сүү масло элсэн чихэр эко хүнс гэсэн атлаа сүүнээс ааруул өрөм авлаа үлдэгдэл шар сүүгээр чихэр хийгээд 34к 1 л сүүний ашиг шим үгүй мөн өндөрөө яаж тоцоо хийсэн юм бол