АНУ: Украины энхийн хэлэлцээнд Европ оролцохгүй

Европ Украинтай холбоотой энх тайвны хэлэлцээнд оролцохгүй гэж Доналд Трампын Украины асуудал хариуцсан төлөөлөгч Кит Келлог мэдэгджээ. АНУ Европын орнууд руу Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөд ямар хувь нэмэр оруулж чадахыг нь асуусан бичиг явуулсны дараа дараа энэ мэдэгдэл гарсан байна.
Трамп өнгөрсөн долоо хоногт Европын холбоотнууд болон Киевтэй зөвлөлдөхгүйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, энх тайвны хэлэлцээг шууд эхлүүлнэ гэж зарласан. Үүний дараа Трамп Европын оролцохгүй Украины тал дээр ямар нэгэн
Энэ үйлдэл үйлдэл нь Европчуудыг энх тайвны хэлэлцээнээс хасах вий гэсэн болгоомжлол төрүүлсэн юм. Учир нь хэлэлцээр ОХУ-ын талд хэт ашигтай байвал энэ нь Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Мюнхенд болсон олон улсын аюулгүй байдлын бага хурал дээр АНУ-ын төлөөлөгч Келлогг хэлэлцээнд АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэх ба гол талууд нь Украин, ОХУ байх болно гэжээ. Европчууд хэлэлцээний ширээнд суух эсэх талаар асуухад Келлогг "Би бодит байдлыг чухалчилдаг хүний хувьд ийм зүйл болно гэж бодохгүй байна" гэжээ.
Гэхдээ тэр дараа нь Европын орнуудын санаа зовнилыг намжаахыг оролдож, "Энэ нь тэдний ашиг сонирхлыг үл тооно гэсэн үг биш" гэж тодруулсан байна. Тэгсэн ч Европын удирдагчид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.
Финландын Ерөнхийлөгч Александр Стубб "Украины талаар, Украины ирээдүйн талаар, Европын аюулгүй байдлын талаар Европгүйгээр хэлэлцэх боломжгүй" гэж Мюнхений бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэв. Тэрбээр мөн "Гэхдээ энэ нь Европ өөрөө илүү нэгдмэл байж, ярихаас илүү хийж эхлэх хэрэгтэй гэсэн үг" хэмээжээ.
Герман, Франц гэх мэт Европын томоохон орнуудын удирдагч нар Трампын захиргаа дор Европ илүү нэгдмэл байх ёстой гэж уриалаад байгаа юм. Тэдний хувьд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсон нь Европ аюулгүй байдлын тал дээр илүү хүчирхэгжиж, нэгдмэл байх ёстойг харуулсан сэрүүлгийн дохио болж буй. Учир нь шүүмжлэгчдийн үзэж буйгаар Европ аюулгүй байдлын тал дээр АНУ-аас хэт хамааралтай болсон тул Украиныг дэмжиж чадахгүй байгаа юм. Мөн дайн эхлээд гурван жил өнгөрөөд байхад Европ батлан хамгаалахын салбараа бэхжүүлэх дорвитой алхам хийгээгүй гэж шүүмжлэгчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлчид,,,,,Соши�##�, Фэсбүүкээс сайхан Хуулдаг болж дээ,