Монголд ажил эрхэлдэг гадаад иргэдийн тоо 23 хувиар өсөж, 9.9 мянгад хүрсэн байна

Манай улсад 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 103 улсын 9.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 (22.0 %) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.8 ( 23.0%) мянган хүнээр өссөн байна. 2025 оны нэгүгээр улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 213 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 111 (34.3%) хүнээр буурч, өмнөх улирлаас 46 (27.5 %) хүнээр өссөн байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.5 (85.6 %) мянга нь эрэгтэй, 1.4 (14.4%) мянга нь эмэгтэй байна. Насны бүлгээр харьцуулбал бүх насны бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байгаа бол 35-39 насныхан хамгийн их буюу 1.8 (18.2%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 115 (1.2%) хүн байна.
Боловсролын түвшнээр авч үзвэл,
- 3.5 (35.4%) мянга нь бакалаврын болон дипломын дээд,
- 3.7 (37.2%) мянга нь техникийн болон мэргэжлийн,
- 1.3 (12.7%) мянга нь бүрэн дунд,
- 1.1 (10.7%) мянга нь тусгай мэргэжлийн дунд,
- 289 (2.9%) нь магистр, доктор,
- 105 (1.1%) нь суурь болон бага боловсролтой,
- 4 (0.04%) нь боловсролгүй иргэд байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн
- 60.2 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 6.4 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын,
- 5.3 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын,
- 4.9 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын,
- 3.3 хувь нь Оросын Холбооны Улсын,
- 2.9 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын,
- 2.8 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын,
- 1.7 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын,
- 1.5 хувь нь Австралийн Холбооны Улсын,
- 11.1 хувь нь бусад улсын харьяат байна.
Ажиллаж буй байгууллагын эдийн засгийн салбараар авч үзвэл, ажил эрхэлж буй гадаадын иргэдийн
- 2.5 (25.8%) мянга нь уул уурхай, олборлолт,
- 1.3 (12.7%) нь мянга нь боловсрол,
- 1.2 (11.7 %) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ,
- 1.1 (11.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэл,
- 1.1 (10.9%) мянга нь барилга,
- 648 /6.6/ нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа,
- 608 (6.2%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа,
- 1.5 (14.9%) мянга нь бусад салбарт ажиллаж байна.
Өөрчлөлтийг авч үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад, уул уурхай, олборлолтын салбарт 747(41.5%) хүнээр нэмэгдэж, барилгын салбарт 219 /16.9%/ хүнээр буурсан нь хамгийн их өөрчлөлт байна. Харин өмнөх улиралтай харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 643 (2.4 дахин) хүнээр нэмэгдсэн нь хамгийн их өөрчлөлт байна. Ажиллаж буй байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд,
- 8.8(89.5%) мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид,
- 279 (2.8 %) нь төрийн бус байгууллагад,
- 85 (0.9 %) нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт,
- 29 (0.3%) нь төсөвт байгууллагад,
- 19(0.2%) нь хувьцаат компанид,
- 5 (0.05%) нь нөхөрлөлд,
- 622(6.3 %) нь бусад байгууллагад ажиллаж байна.

Ажил мэргэжлээр авч үзвэл,
- 4.0 (40.3 %) мянга нь мэргэжилтэн,
- 2.2 (22.0%) мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн,
- 1.7 (17.1 %) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.
Байршлаар авч үзвэл, ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн
- 4.2 (42.5%) мянга нь Улаанбаатарт,
- 4.2 (42.8%) мянга нь Төвийн бүсэд,
- 932 (9.4 %) нь Зүүн бүсэд,
- 303 (3.1 %) нь Баруун бүсэд,
- 214(2.2%) нь Хангайн бүсэд ажиллаж байна.
Өмнөговь аймагт 1.9 (19.2%) мянга, Дорноговь аймагт 1.2 (11.9%) мянга, Төв аймагт 889 (9.0%), Дорнод аймагт 543 (5.5%) гадаад иргэн ажил эрхэлж байгаа нь бусад аймагтайгаа харьцуулахад хамгийн өндөр байна.
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр 213 иргэн зуучлагдсаны 178 (83.6%) Бүгд Найрамдах Солонгос улс руу, 35 (16.4%) нь Япон улс руу зуучлагдсан байна.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн
- 175 (82.2%) нь эрэгтэй,
- 38 (17.8%) нь эмэгтэй байна. .
Эдгээр иргэдийн хамгийн их буюу 32.9 хувь нь 25-29 насныхан, хамгийн бага буюу 1.0 хувь нь 45-54 насныхан байна. Боловсролын түвшнээр авч үзвэл нийт зуучлагдсан иргэдийн 65 (30.5%) нь бүрэн дунд, 38 (17.8%) нь бакалавр, 11 (5.2%) нь тусгай мэргэжлийн дунд, 5 (2.3%) нь техникийн болон мэргэжлийн, 94 (44.1%) нь боловсролгүй байна

Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад зуучлагдсан иргэдийн хамгийн олон буюу 164 (77.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, хамгийн цөөн буюу 1 ( 0.5 %) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт зуучлагджээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.