Тойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Агаарын түлшний цорын ганц крант Роснефть, гэхдээ манай нефтийн үйлдвэр нээгдвэл 2045 он хүртэлх ₮3.3 их наядын борлуулалтаа яах вэ

Хураангуй:

  • Шатахууны монополыг Ц.Анандбазараас салгаж, “Эрчис ойл” ХХК-г байгуулсанаас хойш ОХУ-ын Роснефть хамтран ажиллах санал тавьж иржээ.
  • МАН-ын сайд дарга нар ОХУ-д ээлжлэн очиж, хуулиа өөрчилсөн нь үнэн
  • Бид хүссэн ч, эс хүссэн ч онгоцны шатахуунаа ОХУ-аас авах ганцхан кранттай.
  • Роснефттэй 20 жилийн гэрээ байгуулбал манай Газрын тос боловсруулах үйлдвэрийн 2045 он хүртэлх 3.3 их наядын агаарын хөлгийн түлшээ дотооддоо зарах боломжгүй.

Дэлгэрэнгүй:

Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр дэмжигдвэл Монголын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компаниуд хамтарсан компани байгуулна.

  • "хэлэлцээрийн хүрээнд 20 жил түлш нийлүүлнэ",
  • “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдана,
  • 2 сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд "ОХУ-ын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ" зэрэг агуулгуудыг тусгасан.

АН-ын бүлэг болон ЭЗБХ дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг дөрвөн асуудалд өөрчлөлт оруулах саналаа ОХУ-д тавих шийдвэр гаргасан. Өнөөдөр АБГББХ хэлэлцэж, шийднэ.

НЭГ. Манай дарга нар шатахуунаар таслахгүй байхыг гуйхдаа ам шүд алдаад ирсэн тул зөрүүлээд Эгийн голын УЦС-аа урагшлуулах уу

-Ц.Анандбазарын монополыг задалж, "Эрчис ойл" ТӨХХК-ийг оруул ирсэнээр Роснефть хандах болсон-

Манай улс агаарын хөлгийн шатахуунаа 100 хувь ОХУ-аас л импортолж байгаа гэдгийг эхлээд санацгаая.

  • 2021 онд: 27,879 тонн
  • 2022 онд: 38,492 тонн
  • 2023 онд: 61,719 тонн
  • 2024 онд: 82,443 тонн болж, хэрэглээ жил тутам өсөж иржээ.

Агаарын тээврийн салбарын шатахууны импорт УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын "Мэргэ Ван" компанийн монопольд ороод байв. МИАТ ТӨХК-ийг түүний монопольчлолоос гаргахын тулд 2020 онд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.

Ингэж 1 литрийг нь 4900 төгрөгөөр авдаг байсан онгоцны түлшний үнэ 3300 төгрөг болтлоо буурсан.

Улмаар орон нутгийн болон олон улсын тийзний үнийг үе шаттайгаар бууруулж чадсан юм.

-МАН-ынхан буюу С.Амарсайхан, Г.Ёндон, Г.Занданшатар нар ОХУ-ын Роснефть компанитай цувран уулзсан нь үнэн-

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээ хаанаас, хэнээс, хэзээнээс эхлэв.

2019 оны Засгийн газрын хоорондын комиссын хурлаар “Роснефть” өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниараа "Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн чинь асуудалд орж ирье" гэдэг байр суурийг хөнджээ.

2020 онд “Эрчис ойл” ТӨХХК-ийг үйл ажиллагаа явуулж эхлэх үед ч хамтран ажиллах сонирхлоо дахин илэрхийлж эхэлжээ.

2021 оноос Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаар бодитой асуудал болгон оруулж ирэх болсон байна.

2021.11.30-нд Г.Ёндон УУХҮ-ийн сайд байхдаа Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэх өөрчлөлтийг өргөн барьсан. 2022.12.09-нд хууль батлагдаж, "Эрчис ойл" ХХК ОХУ-аас онгоцны түлш оруулж ирэх нөхцөл бүрдсэн.

2022.03.10-нд өдөр Г.Ёндон сайдын хувиар “Роснефть” компанийн ерөнхий захирал Сечинтэй уулзаж, Москва хотноо харилцан ойлголцлын санамж бичиг гэгчийг байгуулсан. 

2023.06.21-нд Г.Занданшатар УИХ-ын даргын хувиар "Роснефть"-ийн Гүйцэтгэх захирал Игорь Сечинтэй уулзсан. Тэд Монголд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үнийн тогтвортой байдал, Улаанбаатарт эрчим хүч үйлдвэрлэх агуулгаар хэлэлцсэн. Мөн манай спикерийн "УИХ-ын даргын хувиар хуулиа өөрчилчихлөө. Чингис хаан нисэх онгоцны шинэ буудлын түлш цэнэглэх цогцолборт тийрэлтэт түлш нийлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн" гэж ярьсан агуулга ОХУ-ын сайтад нийтлэгдэж байжээ.

2024 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх үеэр манай Засгийн газар өөрсдөө дахин санал тавьсан гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэв.

Үүнээс гурван агуулгыг анзаарцгаая.

Нэгт, геополитикийн хурцадмал нөхцөл байдалд өмнөх парламентынхан буюу МАН-ын сайд, дарга нар ээлж дараалаад очоод шатахуунаар тасалдуулахгүй байхыг гуйсан, зөрүүлээд амлачихсан асуудал гэсэн үг.

Хоёрт, ОХУ-ын нефтийн баазууд бөмбөгдөлтөд өртөх болсон үеүдэд ч цорын ганц хэрэглэгч болох манайх руу тасалдуулаагүй.

Гуравт, Шатахууны дэд бүтцийн 20 жилийн хэлэлцээрээ хийж чадвал Байгаль нуурын урсцад нөлөөлнө гэдэг үндэслэлээр Эгийн голын УЦС-ын бүтээн байгуулалтыг түлдгэлзүүлсэн асуудал урагшилна гэх хүлээлт.

ХОЁР. Япончууд чимээгүй сууж, Газрын тосны үйлдвэрээс гарах онгоцны түлш хэцүүдэж, дахин нэг өмчийн маргаан нэмэгдэнэ

-Япон талынхан нисэх буудлынхаа бизнесээс хэтэрч шатахууны дэд бүтцэд анхаарах сонирхолгүй-

Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын менежмент хэрэгжүүлж байгаа. 15 жилээр байгуулсан концессын гэрээ 2019 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн.

"Чингис хаан" нисэх буудлын онгоцны буудлын түлш хангамжийн дэд бүтцэд ОХУ орж ирнэ гэхээр Япон талынхан хэрхэх бол гэсэн асуулт хөвөрсөн. Юун түрүүнд түлшний асуудал "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-иас хол. Нисэх буудлынхаа үйл ажиллагааг л хариуцна гэх агуулга. Учир нь, нисэх буудал дээрх түлш хангамжийн дэд бүтцийг ИНЕГ хариуцаж байгаад "Эрчис ойл" ХХК-д буюу хуучнаар УУХҮЯ-ны харъяанд шилжүүлсэн. ИНЕГ зохицуулалт хийж чаддаггүй байсан тул Ц.Анандбазар нарын хэдхэн импортлогчид тоглолт хийж ирсэн байдаг.

Япончууд концессын талбай дээрх байгууламжид гуравдагч улс орж ирнэ гэдэг дээр ямар байр суурьтай байгаа нь одоохондоо тодорхойгүй. Ямартай ч "Мицүбиши Корпораци"-аас "Олон улсын саарал жагсаалт болоод дайны хоригтой улсуудын талаар" ажилчдадаа сургалт орсныг цохон тэмдэглэе.

-Манай Газрын тос боловсруулах үйлдвэрийн онгоцны шатахууны борлуулалтыг 20 жилээр тооцвол 3.3 их наяд-

Манайхан агаарын хөлгийн түлшийг ОХУ-ын биржийн үнээр худалдан авч буй. Сүүлийн ханшийг харвал, нисэхийн шатахууны үнэ 1,61%-иар буурч, нэг тонн нь 74,044 рубль болжээ. Одоогийн ханшаар бол тонн тутмын үнэ нь монгол мөнгөөр 3 сая 183 мянга 892 төгрөг.

Энд бас санаа зовох нэг асуудал бий.

Энэ нь 2028 онд ашиглалтад орох манай Газрын тос боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэр жилд 80 мянган тонн онгоцны Jet A1 төрлийн түлш үйлдвэрлэх боломжтой. Төлөвлөгөө ёсоороо ашиглалтад орчихвол ердөө урван жилийн дараанаас л дотоодын хэрэгцээгээ хангах боломж үүснэ гэсэн үг. Урьдчилсан байдлаар нэг литрийг нь 2100 төгрөгөөр борлуулах тооцоотой байгаа аж.

Чингэхлээр, 1 тонныг 2,1 сая төгрөгөөр гээд бодвол 80 мянган тонн онгоцны түлшний борлуулалт 168 тэрбум төгрөгт хүрнэ.

Хэрэв ОХУ-тай 20 жилийн тогтвортой гэрээ хийчихвэл Газрын тос боловсруулах үйлдвэр энэхүү 168 тэрбум төгрөгийн борлуулатын орлогоо хаанаас олох вэ. Өөр орны агаарын хөлгийг олон улсын шаардлага хангасан шатахуунаар цэнэглэх боломжтой гэж байгаа ч, ихэнх нь буцах сумалгаагаа хийгээд ирдэг гэж байгаа юм.

Тэгэхээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн 2045 он хүртэл 20 жилийн хугацаанд 3.3 их наяд төгрөгийн онгоцны шатахууны борлуулалтын орлогын хувь заяа энд бас хөндөгдөж таарна.

-Өмчийн маргаан: "Эрдэнэт үйлдвэр", Орос III сургууль, Элчингийн байр зэрэг дээр "Шатахууны байгууламж" нэмэгдэнэ-

Хоёр улсын Засгийн газар хооронд хэд хэдэн өмчийн маргаан бий. "Эрдэнэт"-ийн 49 хувийн кейс, Орос гуравдугаар сургууль, УБТЗ, Элчингийн байр гээд хөвөрнө. Хэрэв агаарын түлшний дэд бүтэц дээр хамтарвал дахиад нэг өмчийн маргаан нэмэгдэнэ л гэсэн үг.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Бид хүссэн ч, эс хүссэн ч онгоцны шатахуунаа ганцхан крантаас авдаг. Өөр улсаас жишээ нь, урд хөршөөсөө авна гэж бодъё. Нэгт, төмөр замын царигийн зөрүүтэй асуудалтай. Хоёрт, БНХАУ дотоодын хэрэгцээнээсээ илүүг импортлох боломж хомс.

  • Чухам иймээс л манай улс 20 жил тогтвортой импортлох агуулга дээр Роснефтьд буулт хийсэн.
  • Харин ОХУ өөрсдийн арбитрын шүүхээр шийдүүлэх агуулга сэлтээр зөрүүлээд чангалсан.

Сүүлийн хоёр жилийг эс тооцвол манай улсад агаарын тээврийн салбарын багтаамж сул, тийзний олдоц бага, үнэ өндөр, олон улсад өрсөлдөх чадвар дутмаг явж байсан. Энэ ч утгаараа агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд хүндрэлтэй байж ирсэн билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
4 сар 23, 2025 08:44

Шатахууны гэрээ хийх асууд�##� дээр эсэргүүцсэн хүн байхгүй ш дээ. Харин гэрээ хийхийг д�##�имдуудаад дэд бүтцийг удирдах эрхийг авна. Монголын хууль тогтоомж үйлчлэхгүй, гэрээний за�##�таас Монголын хуулиас дээр байх ёстой, асууд�##� гарв�##� Оросын хууль тогтоомжоор шийдвэрлэнэ гэх мэт манай улсыг тусгаар тогтнолыг үгүйсгэсэн, хуучин манай төрийн удирдлага, эрдэмтэн сэхээтнүүдийг орос аваачиж буудаж �##�ж байсан үе рүүгээ буцаах гээд байгааг л эсэргүүцээд байгаа юм. Эдгээр за�##�таа хасаад л эрх тэгш гэрээ байгуулах гэж санаачлага гаргаж ажиллахгүй байна. Эсвэл сайд нар нь авлига ава�##� бөлдөгдүүлчихээд юм яриж чадахгүй байгаа юм уу

Зочин
Зочин
4 сар 23, 2025 11:37

Хэн ч ямар хугацаанд ажиллахаа мэдэхгүй байж хөрөнгө оруулахгүй Рио тинто монголд зөвхөн 2037 онд хувьцааны ашиг өгнө гэж хуурч нөөцийг нь шавхаад гарч �##�га болох нь тодорхой байхад хэн чюу ч дуугарахгүй байж шатахууны бат�##�гаатай сав шахах станц барьж бензинээ үйлдвэрийн үнээр өгье гэж байхад 5 жилийн нөөцтэй тэгээд ч онгоцны бензин үйлдвэрлэж чадах эсэх нь тодорхойгүй ашигл�##�тад орох хугацаа нь байнга хойшилж өртөг зард�##� нь нэмэгдсээр байгаа Алтанширээгийн үйлдвэрт найдаж маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг сайхан үгийг мартаж байдаг, Анандбазар гээд монголын бензин импортлогчид л хожино доо

Зочин
Зочин
4 сар 23, 2025 12:35

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин
4 сар 23, 2025 13:12

Оросын аманд багтаж 20 жилээр гэрээ байгуулах нь ямар учиртай юм 10 жилээр байгуулах сан�##� тавьж болдоггүы юм уу Манай газрын тосны үйлдвэр ч зангууны үлгэр л дээ шаардлага хангах юм хийж чадах юмуу тун эргэлзээтэй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button