“Бөмбөгөр”-өөр овоглосон С.Хорлоо эмээ 96 насандаа таалал төгслөө

2014 онд “Бөмбөгөр” худалдааны төвд аарц, цай зэргийг зарж амьдралаа болгож, бүтээж явдаг С.Хорлоо эмээг шинэ байшинтай болгох хандивын аян өрнөж байлаа. Өвлийн хүйтэнд ажрахгүй зогсоо эмээ “Итгэл сэтгэлийн гүүр” сангаараа овоглосон Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйтэй санамсаргүй тараалдан яриа өрнүүлснээр С.Хорлоо эмээгийн түүх эхэлсэн байдаг.

40 гаруй жилийн турш “Бөмбөгөр”-өө тойрч аагтай шаргал цайгаа түмэн олондоо хүртээж явсан жаахан биетэй, цайлган сэтгэлтэй эмээгийн түүх Монголчуудыг хайр, хүндлэлийг хүлээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүний талаар уралдан бичиж байсан үе бий.
Гэвч харамсалтай нь, Хорлоо эмээ 2020 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр 96 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүнийг өдгөө хүртэл асарч ирсэн бүсгүй Ц.Сувд-Эрдэнэ “Эмээ маань 2020 оны 1 сарын 5 ны өглөө 10 цаг 30 минутанд хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Эмээ минь үргэлж бусдыг ерөөж явдаг хүн байсан. Хэзээ ч хэн нэгэнд буруу өгч ярьж байсан удаагүй. Өөрийгөө умартаж бусдад үргэлж санаа тавьж явдаг энэрэнгүй нинжин сэтгэлд тань сөгдөн мөргөе. Өөрийн үрээ алдаад удаагүй байхдаа өөр нэгний хүүг өргөн авч хүний дайтай хүн болгож өсгөөд бүх насаа хүүдээ зориулсан бурхан ижий билээ та. "Бөмбөгөр" - өөр овоглуулсан эмээ маань 40 гаран жил ард түмэндээ аагтай шаргал цайгаа хүртээж явжээ. Та минь бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болноо. УМ МАНИ БАДМЭ ХУМ” гэжээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УМ сайн амг�##�ан болтугай.
Saihan hun baijee.
Um sain amgalan boltugai
Um ma ni bad me hum
Ум сайн амг�##�ан болтугай
Ум ма ни бад ми хум