The Guardian: Монголын Ерөнхий сайд итгэлцлийн санал хураалт явуулах төлөвтэй байна

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар The Guardian хэвлэл онцолсныг орчуулан хүргэж байна.
The Guardian: Байгалийн баялгийн арвин нөөцтэй Монголын улс төр сорилтод орлоо. Ерөнхий сайдынх нь хүүгийн тансаг хэрэглээнд холбогдох асуудал авторитар дэглэмд хөтөлж болзошгүй байгаа энэ өдрүүдэд, тэрбээр өөрт нь итгэл үзүүлэх эсэхээр санал хураалт явуулах төлөвтэй байна.
Монгол Улс 1992 оноос хойш Орос, Хятад хоёрын дундах төвөгтэй байршилд, парламентын ардчиллаа хамгаалж өдийг хүрсэн.
Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн хүү сүйт бүсгүйдээ өндөр үнэ бүхий бэлэг өгсөн тухай мэдээлэл Instagram орчинд тарсны дараа өнгөрсөн долоо хоногт бага хэмжээний боловч тууштай эсэргүүцлийн жагсаал Нийслэлийнх нь төв талбайд өрнөөд байгаа юм. Авлига, тэгш бус байдал, байгалийн баялгийн асуудлууд өмнө нь ард түмний бухимдлыг өдөөдөг байсан. Харин Ерөнхий сайд нь саяхныг хүртэл баялаг эзэмшдэг олигарх, тэдний ашиг сонирхлын эсрэг зогсож, нэр хүндээ хадгалж байв.
Түүний хамтран зүтгэгчид дээр дурдсан санал хураалтыг ирэх долоо хоногийн дундуур явуулах магадлалтай талаар мэдээлж байна.
Ерөнхий сайдын гэр бүлийг төрийн албан хаагчийнхаас давсан хэмжээний хөрөнгөтэй гэсэн үндэслэлээр эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Хүүгийнх нь 23 настай сүйт бүсгүй Инстаграм хуудастаа тансаг цүнх, үнэтэй бөгж болон Мерседес-Бенз маркийн автомашины зургуудыг нийтэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлжээ.
Ерөнхий сайдын хувьд хүүгийнхээ санхүүгийн зарцуулалтыг мэдэж байсан, сүйт бүсгүйдээ өгсөн зарим бэлгийг ч авч өгсөн гэж мэдэгдсэн байна. Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт шалгагдсан ч энэ талаараа олон нийтэд мэдээлээгүй байгаа. Харин хүүгийнх нь санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, хэвлэлийн эрх чөлөө боомилогдож буй, инфляц өндөр байгаа зэрэг шалтгаанаар 59 мянган хүн гарын үсгээ түүний эсрэг зуржээ.
Харин Засгийн газрын дотоод эх сурвалжуудаас, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас энэ асуудлыг гаргаж тавьсан, ингэхдээ парламентын хүчийг сулруулж, хоёр дахь удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох зорилго агуулсан гэж мэдээлж байна. Одоогоор Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа, зургаан жил ажиллах боломжтой юм.
Өнгөрсөн есдүгээр сард Владимир Путинийг Монголд урьсан явдал нь Европт маргаан үүсгэсэн. Учир нь Ромын дүрэмд нэгдсэн орны хувьд Путинийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн саяхан Улаан талбайд болсон Путиний "Ялалтын парад"-д оролцсон юм.
Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхий сайдын адил МАН-ын гаралтай У.Хүрэлсүх хоёр дахь удаа зургаан жилийн турш ажиллахын тулд Л.Оюун-Эрдэнийг огцруулж, парламентын хүчийг сулруулах өөр нэгнийг томилох хүсэлтэй гэж Засгийн газрын гишүүд тайлбарлаж байна.
Л.Оюун-Эрдэнэ ердөө 10 сарын өмнө Ерөнхий сайдаар улиран сонгогдож, нам нь 126 гишүүнтэй парламентад 68 суудал авчээ. Улс орны эдийн засгийн хөгжилд шаардлагатай урт хугацааны өөрчлөлт, Үндэсний баялгийн санг хөгжүүлэх, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар улс төрийн зөвшилцөлд хүрэхээр шийдэн, дангаар засаглахын оронд Ардчилсан нам (42 суудал), ХҮН намтай (8 суудал) эвссэн.
Гэвч АН-ын гурван гишүүн Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа МАН-ын Бага хурал хаалттай хуралдсан. Улмаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргалаа гэж зарласан нь Ерөнхий сайдын хувьд төгсгөл болж мэдэхээр байна.
Шадар сайдаар ажиллаж байгаа АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд мөнөөх гурван гишүүний байр суурь өөрийнх нь болон намынх биш, харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн, энэ нь хамтралын гэрээг зөрчсөн үндэслэл болохгүй гэжээ.
Монголын нэртэй тоймч, нэвтрүүлэгч Жаргал ДеФакто "Guardian"-д хэлэхдээ: "Илүү эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг хүмүүст энгийн аргумент бий. Манай хөрш Хятад, Оросын улс төр тогтвортой, иймд удирдагчдаа байнга солихын зэрэгцээ хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гэдэг. Энэ зөрчил 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан, жил гаруйн өмнөөс явагдаж байгаа. Эрх баригч намын хоёр хуваахад хүрээд байна” гэлээ.
Мөн тэрбээр "Засгийн газар стратегийн ордуудаар санхүүждэг баялгийн сан байгуулах замаар уул уурхай, зээл тусламжид найдсан эдийн засгаас ангижрахыг хүссэн. Энэ нь орд эзэмшлээ баялгийн санд өгөхгүй гэсэн чинээлэг хувь хүмүүсийн эсэргүүцлийг өдөөсөн” гэж нэмлээ.
“Банк санхүү, уул уурхай, боловсролын салбар дахь авлига хээл хахуулийг илчилснээс үүдэн улс төрийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа нь түүнд маш олон дайсан бий болголоо. Харин шүүхийн систем нь өөрөө авлигад идэгдсэн тул том асуудлын араас хөөцөлдөхгүй, жижиг хэрэг дээр л төвлөрдөг. Энэ нь бүхэлдээ, ялангуяа инфляци, зээлийн хүү өндөр байгаа үед төрд үл итгэх байдлыг бий болгож байна.”
Хятад бол Монголын хамгийн том экспортын зах зээл хэдий ч хамтарсан Засгийн газар 14 томоохон төсөлд анхаарлаа хандуулж, эдийн засгаа төрөлжүүлэхийг хичээж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнийг хутгатай ороод сүрдүүлж байгаад �##�бан туша�##�аас нь огцруулдаг биздээ. Яасан өөрөө чадахгүй уйлаад бна уу. Татвар төлөгчийн мөнгөнөөс хулгайлдаг хүн бидэнд хэрэггүй, Сайхан худлаа ярихаас хэтрэхгүй.
MONGOL ZALUUCHUUD IIM ZALUUGAARAA AVILGACHID BOLCHIH GEJ...DEER N BAS DARGA ENE TER BODOJ SERUUN L B ITGII ZUUDLEEREIDEE...
Нүдний булай огцрооч!!Ёс зүй огт байхгүй иргэд нь ядуу арчаагүй ОЭ чадваргүй �######�ж үз!