Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг 2020 оноос хойш буураагүй байна

Манай улсад бүртгэгдэж буй гэмт хэрэг дундаас хамгийн эмзэглүүштэй гэмт хэргийн нэг бол хүүхдийн бэлгийн хүчирхийлэл. Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллээр насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн бүртгэл 2020 оноос хойш буураагүй байна.
Манай улсын Шүүх шинжилгээний ерөнхий газар бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнээс таван төрлийн шинжилгээ авдаг. Гэвч хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгтнийг педофилийн эмгэгтэй эсэхийг тогтоодоггүй. Мөн сэтгэл зүйн эмчилгээ хийгддэггүй. Ял эдэлж дууссаны дараах хяналт буюу бүртгэл мөн байдаггүй.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний сэтгэцийн байдлыг (педофили) тодорхойлж, хорих ял оногдуулахын зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, суллагдсаны дараа хяналт тавих эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой хэлэлцүүлэгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, "Хүүхэд хохирогч болж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсөх тусам нийгмийн дунд, зарим судлаач, хуульчдын дунд энэ хүмүүст эмчилгээ хийх ёстой, гадаад улсад авдаг эмнэлгийн албадан эмчилгээнд хамруулах ёстой гэх саналыг гаргаж байгаа харагддаг. Үүнийг судлахгүйгээр шууд хуулиар зохицуулах боломжгүй. Олон асуудлыг шийдсэний дараа хийх ёстой. Өнөөдөр манай улсад энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр маш их шийдэж байна. Гэхдээ яг сэтгэцийн байдлыг нь тогтоогоод, энэ хүн ямар нэг бэлгийн гаж зан үйлтэй гэдгийг тогтоогоод эмчилгээ хийж байгаа эрх зүйн орчин байхгүй. Бид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг барьж хорьдог. Хорих ял эдлэхийн зэрэгцээ эмчилгээ хийх, сэтгэл зүйн засал үйлчилгээ хийх, сэтгэцийн эмгэгтэй байдаг бол засагдах уу, хүний эрхийг зөрчихгүйгээр хэрхэн яаж, ямар албадлагын эмчилгээ хийх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай" гэжээ.
ШШГЕГ-аас 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-р зүйл ангиар буюу бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн 547 хоригдлоос зөрчлийн талаарх мэдээлэл цуглуулах, гэмт хэрэгтний темперамент, зан төлөвийн тодрол, сэтгэл зүйн үндсэн хэрэгцээний ханамжтай байдлыг судалж нэгтгэсэн мэдээллийг харахад:
Уг судалгаанд гэмт хэрэг үйлдэж байсан давтамж нь хэрэгт шийтгүүлсэн 547 гэмт хэрэгтний 262 буюу 47.9 хувь нь нэг удаагийн үйлдлээр гэмт хэрэгт холбогдсон бол 51 хувь нь хоёроос дээш удаа буюу удаан хугацаанд хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэгт холбогдсон байна.
Мөн 547 гэмт хэрэгтнээс 305 буюу 56 хувь нь согтууруулах ундаа, мансууруулах бодис огт хэрэглээгүй байсан бөгөөд хэргийн үед биеэ хянах бүрэн чадвартай, нөхцөл байдлын тунгаах ухамсарлах боломжтой байжээ.
Монгол улс дахь хүний эрх чөлөө, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал"
"Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжид хүүхдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах зохицуулалт, төрийн зохих байгууллагын үүргийг хуульчилсан ч нийгэм хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй харин хурдацтай өсөж байгаад төр анхаарал хандуулах шаардлагатай байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд 2010 оноос НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг, Хүний эрхийн гэрээний хороодод Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлан болон Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг тогтмол хэлэлцүүлж ирсэн бөгөөд НҮБ-ын механизмуудаас хүүхдийн эрх, түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх эрхэд онцгой ач холбогдол өгч нэн тэргүүнд анхаарахыг зөвлөж байна.
Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, ярилцлага, хууль хяналтын болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын тоон мэдээлэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудал" хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА МОНГОЛЧУУДАА ТА НАР ҮХЭР ШИГЭЭ ТЭНЭГ БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ ИНГЭЖ АЙМШГИЙН ЭРГҮҮ БАЙЖ АРАЙ Ч БОЛОХГҮЙ БАЙХ ШҮҮ.ТЭР ЖААХАН БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ НЯЛХ АМЬТДЫГ БУЗАРЛАЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА ЭДГЭЭР САДИСТ ГАЖ ДОНТОНГУУДЫГ ШОРОНД УЛСЫН ЗАРДЛААР БҮҮ ТЭЖЭЭ.ИНГЭЕ ЭХЛЭЭД ХОЁР ТӨМСӨГ ҮМХИЙ ЧИВИЙГ НЬ ТАСАЛЖ АВААД ЦУЙВАН ХИЙГЭЭД ӨӨРТ НЬ ИДҮҮЛЧИЙ ТЭГЭЭД ДАРАА НЬ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЬЕ ХҮЧИНГИЙН ХЭРЭГТНҮҮДИЙГ ТУСДАА ШОРОНД ХОРЬЦГООЁО МУХАР БОЛЦОН ГАРУУДЫН ӨМНҮҮР ТОМ МЭЭМТЭЙ НАРИЙХАН БЭЛХҮҮСТЭЙ ОХИДУУДЫГ НҮЦГЭН АЛХУУЛЖ ТЭЧЬЯАДУУЛАН ДОРОМЖИЛЖ ХҮЛЖ ХЭВТҮҮЛЖ БАЙГААД АМ РУУ НЬ ШЭЭЛГЭЕ.ЭНЭ ТУСДАА ШОРОНД БИЕ БИЕНЭЭ АЛСАН Ч ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ТИЙМ БАЙДАЛТАЙ БАЙЛГАХАД БОЛЧИХНОО.БИЕ БИЕНЭЭ АЛААД ДУУСАХААР НЬ ГАНЦ НЭГ АМЬД ҮЛДСЭН ХҮЧИНДЭГЧИЙГ НЬ ДАРААГИЙХАА ХҮЧИНДЭГЧИЙГ ИРЭХЭД НЬ ҮЗҮҮЛЭХ ХҮМҮҮЖЛЭЭР ХАНГАЖ ӨГЬЕӨ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛИЙГ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЕЭЭ МОНГОЛЧУУДАА