Хаврын чуулганд амжиж, зээлийн хүүг бууруулах тогтоол батлахдаа арилжааны банкууд руу чиглүүлэх үү

Өчигдрөөс эхлэн E-Mongolia платформоор дамжуулан, Засгийн газар "Нэн тэргүүнд ямар ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?" гэсэн санал асуулга явуулж эхэлжээ. Иргэдийн дийлэнх "Эдийн засагт анхаарах" гэж хариулах болов уу.
Инфляц Улаанбаатар хотын хэмжээнд 9.4 хувьтай байна. Өр орлогын харьцаа 50/50 болж, бодлогын хүүг 12 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийг багасгахын тулд Төв банк ихэд оройтсон ч хатуу арга хэмжээ авч байгаа. Гэхдээ зун цагаар иргэдийн санхүүгийн байдал тун хүндэрчихээд байна.
Ийм ч учраас өргөн хэрэглээний барааны үнийг буулгах, өр орлогын харьцааг эргээд зөөллөх зэрэг хэрэгцээ шаардлага бол иргэдийн өмнө тулгамдсан. Одоогийн байдлаар улсын төсөв тодотгож буйгаас бусдаар Сангийн яам энэ чиглэлд төдийлөн ажиллаж эхлээгүй байгаа.
Тэгвэл, УИХ-аас Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулсан. Үүнийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч холбогдох байнгын хороонд буцаагаад байгаа юм. Тэгвэл дахин боловсруулсан тус тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх аж.
Тогтоолын төслийг олон нийтэд ил болгоогүй байна. Харин өнгөрсөн долоо хоногийн хэлэлцүүлгийн явцыг харвал, бодлогын хүүг өөрчлөх тухай дурдагдсан бололтой. Мэдээж Монголбанк бодлогын хүүг бууруулж байж, арилжааны банкнуудын зээлийн хүү буурна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хувьд Монголбанкны гаргасан шийдвэр байн байн эргэж буцах нь тохиромжгүй, үүний оронд арилжааны банкнуудыг төрөлжүүлэх хэрэгтэй байгааг тодотгосон байна.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкнууд өөрсдөө бага хүүтэй, хөрөнгө оруулалтын зээл олгох сонирхолгүй болсон. Иймд гадаадынх шиг дэд бүтцийн, бизнесийн, хөрөнгө оруулалтын зэрэг төрөлжсөн банкуудтай болох шаардлагатай гэцгээжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч асуудлыг Монголбанк гэхээсээ арилжааны банкууд руу чиглүүлж, байр сууриа илэрхийлсэн харагдаж байна.
Өнөөдөр, маргаашийн хоёр өдөр УИХ-ын чуулган хуралдаад, хаана. Харин энэ хоёр өдөрт багтаж, зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаарх уг тогтоолын төслийг батлахаар байна. Иймд чухам яаж, хэрхэн зээлийн хүүтэй ажиллана гэж УИХ-д суугаа эдийн засагч гишүүд үзсэн нь анхаарал татсаар.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зээлиин хүү буурахгүи бол энэ улс хэдэн төриин �##�бан хаагчтэи л үлдэнэ хувиин хэвшлүүд бүгд зээлиин хүүнд дарлуулж х�##�гаа барисаар баина хувиин хэвшлүүд олсон бүх орлогоо банканд �##�даж юу өсөж хөгжих ц�##�ингаа ч тавиж чадахгүи дээрээ тулж баина
Ялангуяа тэтгэврийн зээлийн хүүг ипотекийн зээл шиг бууруулах хэрэгтэй.