ТАНИЛЦ: Дараах дөрвөн төрлийн тэтгэвэр 50 мянгаар нэмэгдэнэ
Өнөөдөр /2020.01.13/ Нийгмийн даатгалын ерөнхий газраас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар хэвлэл мэдээллийн байгууллагын 55 төлөөллөөр дамжуулан иргэд, даатгуулагчдад дараах чиглэлийн мэдээллийг хүргэлээ.
Хоёрдугаар сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.
ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ-
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Үүнд:
1.1. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
1.2. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
1.3. нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
1.4. нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
Уг хуулийн үйлчлэлд дээр дурдсан 4 хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21,2 мянган иргэн хамрагдах бөгөөд 2020 онд 12,7 тэрбум төгрөг зарцуулна.
-Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно
Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2 сарын нэгнээс нэмэх хэвээрээ юу больчихсон уу.энэ т�##�аар огт дурсахгүй юм.мэдэж бгаа хүн бна уу.
Зээл тэглэж мөнгө идэнэ үү гэхээс жинхнээсээ ахмад настнаа бодож тэтгэвэр нэмэхгүй.УИХ-ын олигархуудад унцгүй хууль батлах уу. Хөгийн новшну
Бас л багасгахаар за�##�т орждээ
Цэргийн тэтгэвэр гэж нэг өрөвдмөөр тэтгэвэр байдаг шүү.2002 онд тэтгэвэрт гарсан.Одоо болтол тэтгэвэр яаж нэмэгдсэн нь эдгээр хүмүүст хамаар
Худ�##� юм бүү тавь.Сэтгэгдэл ч бичиж болохгүй хаашаа юм бэ.
M#lchid odoo ajillasan 20 jil n gvitsehgv bolohoor zaawal shimtgel toloh estoi yu