Нийгмийн

Баянзүрх товчоонд зам тээврийн ноцтой осол гарчээ

ТЦА-наас өнөөдөр /2020.05.5/ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучнаар Баянзүрхийн товчооны уулзварт Налайхаас Улаанбаатар явах чиглэлд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөөний 08:20 минутын орчим Hino маркийн ачааны автомашин нь Volvo маркийн ачааны автомашин, Hyundai Porter, Toyota prius-30, Honda Insight маркийн автомашинуудыг мөргөж, ослын улмаас 4 хүн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна. Hino маркийн автомашин жолооч 43 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер-2,24 %/
Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАнаас анхааруулж байна.

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/1370973443090237/?v=1370973443090237
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button