ИНЕГ-ын инженер залуугийн үхлийг улс төржүүлэхгүй байхыг хүслээ

ИНЕГ-ын Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер золгүйгээр амь насаа алдсантай холбоотойгоор тус байгууллагын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард тохиодог уламжлалтай. ИНЕГ энэ удаагийн ойн арга хэмжээг угтан жил бүр уламжлан болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулж тавдугаар сарын 24-ны өдөр ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилтнуудад шагнал гардуулах арга хэмжээ болсон байна.
Харин Холбоо, навигаци, ажиглалтын албанд инженерээр ажиллаж байсан залуу амралтын өдөр найз нөхдийн хамт амарч яваад ахуйн ослоор амь насаа алджээ. Гэтэл ахуйн энэ золгүй ослыг санаатайгаар гуйвуулж улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор гуйвуулсан мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул ИНЕГ зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм байна. Талийгаачийн гэр бүл төдийгүй хамт олон, найз нөхөд нь эмгэнэж байгаа эл золгүй явдлыг санаатайгаар ташаа мэдээллэхгүй байхыг ИНЕГ хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас хүслээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.