Ажил дээрээ ухаан алдсан ИНЕГ-ын ажилтан тархиндаа цүлхэнтэй байснаас нас барсан байж болзошгүй
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа хоёр ч байгууллагынх нь ажилтан ажлаа хийж байгаад ухаан алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдэж, нөгөө нь нас барсан гэдэг мэдээлэл цацагдаад байна.
Тодруулбал, Иргэний нисэхийн үндэсний төвийн цалингийн нягтлан бодогч С.Д гэх эмэгтэй ажлын өрөөндөө ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ.
Эх сурвалжийн мэдээллээр, нас барсан эмэгтэй 45 настай байсан бөгөөд ээж, дүү нарынхаа хамт амьдардаг байсан аж. Тухайн эмэгтэй ажил дээрээ ухаан алдаж унаад 3-р эмнэлэгт хүргэгдсэн ч, хагалгаанд орж чадаагүй байна. Тархиндаа цүлхэнтэй гэх шалтгаанаар удаан хугацаанд явсан бөгөөд ухаан алдаж унахдаа харвалт болсон байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Харин нөгөө нь ИНЕГ-ын харьяа дээрх төвийн бүтцэд багтдаг Аюулгүй байдал, хамгаалалтын албаны шалгагч Н гэх эмэгтэй. Мөн л ажлын байран дээрээ ухаан алдан унаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.