Нийгмийн

Барилгын компаниуд иргэдийн урьдчилгаа мөнгийг залилж байна

Урин дулаан цаг наашлан ирж, барилга байгууламжийн үйл ажиллагаа эрчимжиж байна. Гэвч зарим барилгын компаниуд иргэдээс орон сууцны захиалгын урьдчилгаа болгож авсан мөнгийг залилах тохиолдол их буйг цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж байна. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэг Хан-Уул, Баянзүрх зэрэг барилга төвлөрсөн дүүргүүдэд үйлдэгдэх эрсдэл өндөр буй аж. Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдэлгэр хэвлэлд дараах тодруулгыг өгчээ.

“Барилгын компаниуд иргэдтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдол их байна. Иргэд байр худалдаж авахдаа тодорхой урьдчилгаа мөнгө өгнө. Байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоход залилууллаа гээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Хэд хэдэн хэрэгт бүртгэлт нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэсэн байна.

Иймд иргэд барилгын компанитай гэрээ байгуулахдаа барилга барих газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл зэрэгт хяналт тавих шаардлагатай ажээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button