НИЙГЭМ

Наро Банчэн Гэгээн: Энэ киног хамтдаа үзэцгээе

Энэтхэг улсад суралцаж буй хувилгаан Наро Банчэн Гэгээн өөрийн нүүр хуудсаар дамжуулан МҮОНРТ-ээр энэ сарын 8-наас эхлэн үзэгчдэд хүрэх “Бурхан багш” ОАУСК-г үзэхийг уриалжээ. Тэрбээр уриалга үгэндээ,

“Шинжлэх ухааны эрдэмтэд зовлон юунаас үүсэж байна, түүнийг хэрхэн дарах вэ гэх Бурхан багшийн сургаалыг судалж, шинжлэх ухаанлаг байна, хүн төрөлхтөнд хэрэгтэй байна хэмээн үзэх болсон. Бурхан багш төгс гэгээрээд хүн өөрөө өөрийнхөө аврал юм гэж айлдсан. Бид бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл, юмсын эцсийн мөн чанарыг таньж ойлгосон билиг, билгүүнд суралцаж гэмээ нь аврагдана. Энэтхэгчүүд өөрсдийн харах өнцгөөр энэ талаар бурхан багшийн киног бүтээсэн байна. Энэ киног хамтдаа үзэцгээе” гэж ярьсан байна.

Тэрбээр гуравдугаар сарын 31 буюу өөрийн төрсөн өдрөөр Улсын онцгой комисст хандив өргөсөн нь олон хүний талархлыг хүлээсэн.

https://www.facebook.com/NaroBanchenRinpoche/videos/240133587060627/

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button