НИЙГЭМ

Н.Номтойбаяр: Хаалтын араас Ц.Нямдоржийн цагдаа дуудаж байна, өөрөө очъё гэж байхад...

Өчигдөр /2020.05.07/ Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Захирамжид түүнийг өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр дуудсан байгаа юм. Гэвч өнөөдөр Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын бэлтгэл, сургууль хийх ажлын хүрээнд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад буй.

Иймд энэ талаар Н.Номтойбаяр өөрийн нүүр хуудсанд өнөө өглөөхөн, “Гутлаа тослоод очъё гэтэл зам хаалттай. Маргааш өөрийн биеэр очно” гэж бичиж байв.

Тэгвэл түүнийг хөдөлгөөн хязгаарласан хаалтын араас цагдаагийн алба хаагчид “дуудсан” бололтой. Тодруулбал Н.Номтойбаяр, “Онцгой дэглэмийн хаалтын араас Ц.Нямдоржийн цагдаа дуудаж байна. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улс төр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэм ч хамаагүй юм шиг байна. Маргааш өөрөө очъё гэж байхад... Гэхдээ шүүх шударга байна гэдэгт горьдсоор” гэж дахин нүүр хуудсандаа бичжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-07 18:47

нямдорж баттулга нар удахгүй

Зочин
Зочин
2020-05-08 08:14

Нямдоржийн цагдаа биш ард түмний цагдаа.Хулгай бузраар олсон хөрөнгөөрөө түрий барихаа боль.Чи өөрөө очихгүй бол төр чамайг хүчээр аваачиж хэрэгтний чинь ширээнд суулгана.Чи удахгүй доромжилж байгаа цагдаагийнхаа өмнө зогсож байдаг болноо.

Холбоотой мэдээ

Back to top button