НИЙГЭМ

Н.Ганибал: Ном уншихаас өөр хийх зүйлгүй цаг үед төрсөндөө баярладаг

Бид XXI зуунд амьдарч байгаа хэдий ч XIXXX зууныэрдэмтэн мэргэдтэй оюун ухаанаар уулзаж, тэдний үзэл бодлыг ойлгон, XXIIXXIII зууны хүмүүстэй зэрэгцэн сэтгэх, бүтээх боломжтой. Тухайлбал, номыг унших нь оюун ухааныг тэтгэн тэлж,улмаар биднийг аль ч цаг үед сэтгэх боломжийг олгодог.  “Уншиж мэдэхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан” гэсэн зүйр үг бий. Тиймээс бид номон дунд өсөж, хүмүүжсэн эрхэм хүн Наянтайн Ганибалыг энэ удаад онцолж байна. Тэрбээр хэрэглээний математикч, программ хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаАрдчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байжээ. 

- Таны аав, ээж багш мэргэжилтэй гэж сонслоо. Энэ утгаараа та номтой их ойрхон өссөн байх. Ер нь хэзээнээс номыг шимтэн унших болов?

- Аав, ээж маань хоёулаа багш мэргэжилтэй. Намайг бага байхад ээж минь Сүхбаатар аймгийн төв номын сангийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Тэгээд хичээлээ тараад л шууд ээжийнхээ ажил руу очно. Энэ утгаараа хүүхэд насны минь хамгийн нандин дурсамжууд зузаан боть, тоостой тавиур, өнгө нь гандсан хуучны сонин, сэтгүүлүүдтэй холбоотой.Жүжигчний хүүхэд театрт дурлаж, бөхийн хүүхдүүд спортоор хичээллэдэг шиг би номын санд л ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан. Тухайн үедээ номыг хавтсаар нь дүгнэж, гоё зураг, өнгө гадартай номыг ганц нэгээр нь гарчигласаар байгаад сүүлдээ орчуулгын хэвлэлүүд, гадаадын уран зохиол, сонгодог зохиолуудыг бүгдийг нь уншаад дуусчихсан байсан. Шөнө дөлөөр хүртэл хөнжлөө нөмрөөд, гар чийдэн тусгаж байгаад л уншдаг болсон. Ингээд нэг л мэдэхэд би номын амтанд эргэж буцалтгүйгээр шимтэн дурласан юм. 

Намайг бага байхад гэхээр 1980-аад оны үе. Тухайнүед компьютер, интернет гэж байсангүй. Тиймээс ном уншихаас өөр юу ч хийх вэ дээ. Нэг бодлын ном уншихаас өөр хийх зүйлгүй цаг үед төрсөндөө баярладаг. Одоо үед интернет, гар утас зэрэг залуусын анхаарлыг татах зүйл олон бий. Тиймээс хэвлэмэл ном уншдаг хүмүүсийн тоо буурч байна.

 - Та гадаадын болон Монголын ямар зохиолчдын номыг сонирхдог вэ? 

- Гадаадын гэвэл Александр Дюма, Майн Рид, Жюль Верн зэрэг зохиолчид байна. Та бид “Шадар гурван цэрэг”, “Морь унасан толгойгүй хүн”, “Зоригт анчин бүсгүй”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” зэрэг алдартай зохиол бүтээлээр нь тэднийг танина шүү дээ. Харин Монголын зохиолчдоос гэвэл суу билгийн оргил болсон Дашдоржийн Нацагдорж,Донровын Намдаг, Цэндийн Дамдинсүрэн, Чадраабалын Лодойдамба нарын шимтэй бүтээлүүдийг уншиж хүмүүжсэн. Ойрын хэдэн жилд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад уран зохиолоос илүүтэй түүх, эдийн засаг, удирдах ухаан, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай номыг түлхүү уншиж байна.

- Багаасаа номтой нөхөрлөсөн хүний хувьд ном уншсанаар таны амьдралд ямар тус нэмэр болсон бэ?

- “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг. Уншиж буй бүтээлийнхээ уран сайхан дүрслэлийг бид дотроо төсөөлөн, өөрийн нүдээр үзсэн мэт оюун санаандаа буулган хорвоо ертөнцийн гайхам сайхныг бишрэн, түүнээсээ мэдлэг мэдээлэл, таашаал авдаг шүү дээ. Номоос хүн амьдралын үнэн бодит зүйлийг олж хардаг. Ганц өөрийн үзэл бодлоор явахгүйгээр олон сайн туршлагыг хуримтлуулдаг. Ном уншдаггүй хүн ганцхан амьдралаар амьдардаг, харин ном уншдаг хүн уншсан ном бүрийнхээ тоогоор амьдарсан байдаг. 

“Уншихаа боливол сэтгэхээ болино” ч гэдэг үг бий. Ном уншдаг хүний сэтгэн бодох чадвар сайн, ухаан бодол сийрэг байдаг. Номоос олон талын мэдлэг олж авсан хүний амьдрал болон ертөнцийг харах өнцөг хүртэл өөр байдаг.

- Таны сэтгэлд хоногшиж үлдсэн номыг нэрлэхгүй юу.

- Д.Маамын “Газар шороо” роман. Манжийн дарлалаас ангижран, тулгар төрөө байгуулж тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахыг хичээж буй Богд хаант засгийн үеийн Монгол үндэстний түүхийг өгүүлдэг энэхүү романд Дарьганга хошууны ард иргэд Манжийн дарлалын үед хэрхэн зовж зүдэрч ирснийг, ямар ажил алба гүйцэтгэж, хэдий хэмжээний алба гувчуур төлдөг байсныг, дарлал мөлжлөгт нэрвэгдэхийн хэрээр номхон хүлцэнгүй байсан ардуудын зүрхэнд үсэрсэн тэмцлийн оч хэрхэн түймэр болон дүрэлзсэнийг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Уулын Дугар ноёны ганц хүү Цолмон хэмээх хүний өмсөөгүйг өмсөж, эдлээгүйг эдэлж явсан эрх танхи хүү хилс хэрэгт орж олзны цэрэг болон Учаны бослогод оролцдог. Олон зуун хоног хүний нутагт эх орон, элгэн саднаа мөрөөдөж явахдаа хэрхэн хатуужиж, эр хүн шиг эр хүн болж буйг уншихад бахдах сэтгэл төрж байлаа. Энэ роман бол өнөөгийн бидний амьдарч байгаа энэ цаг үеийн төлөө өвөг дээдэс тэр дундаа энгийн ард маань хэрхэн тэмцсэн тухай түүхэн бүтээл юм. 

- Хамгийн сүүлд уншсан номноосоо хуваалцвал?

- Сингапурын Ерөнхий сайд асан Ли Гуан Яаогийн бичсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал”. Сингапур улсын Ерөнхий сайдын албыг 31 жилийн турш хашсан Ли Гуан Яаогийн үзэж туулсан амьдралын түүх болон түүний засгийн газрын зөв бодлогын хүчээр 1960-аад онд ердийн нэг загасчдын суурин байсан Сингапур улс 1965 онд тусгаар тогтнолоо зарлаж, 30 жилийн дотор эдийн засгийн өндөр хөгжилд хүрч “Азийн бар” болтлоо хөгжсөн. Улс орны хөгжил дэвшил гэдэг амар хялбар аргаар бүтдэггүй, харин асар их хүч хөдөлмөр, тэвчээр, зөв удирдлага, бодлого чиглэл дээр ард иргэдийн хичээл зүтгэл нэгдмэл байдалтай хослон хэрэгждэгийн тод жишээг энэхүү номоос уншсан. Тэрээр “Сул доройчууд л амар хялбар амьдруулна гэсэн амлагчдын араас дагадаг. Амьдрал дээр үнэндээ тийм зам байдаггүй” хэмээн бодит үнэнийг цөөн үгээр хэлсэн байна билээ. 

- Залуусын хувьд заавал унших ёстой таван номыгта зөвлөөч.1. Д.Маам “Газар шороо” роман

2. Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” роман

3. Г.Г.Маркес “Зуун жилийн ганцаардал”

4. Баабар “Нүүдэл суудал” 

5. Ли Гуан Яао “Буурай орноос бусдын манлайдхүрсэн замнал”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-08 20:23

Баабарын нүүдэл сууд�##� бол арай л байна

Зочин
Зочин
2020-05-08 21:47

ЮУН КАРЛ МАРКСЫН "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ" БОЛООД ЯВЧИХАВ. ЭНЭ ИХ УНШДАГ ХҮН ЗӨВЛӨЖ БАЙГАА БОЛОХООР ГАРСИА МАРКЕС БИШ МАРКСЫН ТЭР НОМЫГ ЧИНЬ ОЛЖ УНШДАГ ХЭРЭГ ЭЭ, ХӨ. ГАНИБАЛ БИЛ ҮҮ, ТЭР ХҮН ЭНЭ НОМЫГ ХААНААС ОЛОХЫГ ХЭВЛЭЛЭЭР ЗАРЛАХ БАЙЛГҮЙ.

Зочин
Зочин
2020-05-08 21:48

ХӨӨРХИЙ ЗААВАЛ УНШИХ НОМ ГЭЭД 5 НОМ БУРУУ ЗӨРҮҮ НЭРЛЭЖ БАЙГААГ НЬ ХАРАХАД ТУН ЮМ МЭДДЭГГҮЙ ХҮН БАЙНА ДАА, УУЧЛААРАЙ БИ ТАНЫ МЭДЛЭГИЙГ ХЭМЖИХ ГЭСЭНГҮЙ, АЯНДАА Л ТЭГЖ БОДДОГДЛОО

ЗОЧИН
ЗОЧИН
2020-05-08 23:09

Толгой гэж олгой болсон нөхөр үү, үгүй юу,

Зочин
Зочин
2020-05-10 08:14

юу ч яриад байгаан ямар �##�дар суутай гавьяатай баагий ч юм дээ

Зочин
Зочин
2020-05-13 18:01

Энэ мэдээний зураг хүн аймаар юм бэ? Ийм мэдээг тэгээд хэн тоож уншдаг юм бол

Холбоотой мэдээ

Back to top button