Нийгмийн

"Tesla” компани эрх баригчдын шийдвэрийг үл тоон үйлдвэрээ нээжээ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани эрх баригчдын тогтоолыг үл харгалзан Калифорни муж улс дахь цахилгаан автомашины цорын ганц үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээжээ.

“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр /2020.05.11/ үйлдвэрлэлийг эхлүүлсэн талаараа “Twitter” хуудсандаа нийтэлсэн бөгөөд хэн нэгэн баривчлагдах ёстой бол тэр нь би байх болно гэж бичжээ.

Элон Маск үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрөхгүй бол төв байраа Калифорни мужаас нүүлгэнэ хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. Хэдийгээр Калифонид хязгаарлалтуудыг сулруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зөвшөөрч эхэлсэн боловч “Tesla” компанийн үйлдвэр байрладаг Аламеда тойрогт ийм шийдвэр гараагүй байна. 

Бусад автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад  АНУ-ын цахилгаан машины цорын ганц үйлдвэрлэгчээ хааж байгаад Элон Маск ихээхэн бухимджээ. Түүнчлэн цаашид “Tesla”-ийн үйл ажиллагаанд саад учруулсаар байвал Калифорни мужаас өөрийн үйлдвэрээ нүүлгэнэ гэдгээ мэдэгдсэн  юм.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button