НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

АХБ: Монгол Улсын үйл ажиллагааг дэмжин 100 сая ам.долларын санхүүжилт баталлаа

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ. Коронавирусний улмаас  эрүүл мэндийн салбар болон эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор энэхүү зээлийг олгож буй юм байна.

АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава “Коронавируст халдварын тохиолдлыг цөөн тоонд, үр дүнтэй хязгаарлаж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайшааж байна. Гэвч цар тахлаас үүдсэн хямралын эдийн засагт учруулах сөрөг үр дагавар үлэмж их, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл өндөр хэвээр байна. Иймд АХБ-ны энэхүү дэмжлэг нь хүн амын эмзэг бүлэг болон аж ахуй нэгжүүдэд үзүүлэх нэн чухал тусламж дэмжлэгийг санхүүжүүлэх, эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын чиглэлд үүсээд буй санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болно” гэжээ. 

Цар тахал Монголын эдийн засагт ноцтой хүндрэл учруулж байна. Дэлхийн эдийн засгийн болон эрдэс түүхий эдийн зах зээлийн өнөөгийн огцом уналт, савлагаа нь төсвийн орлогыг бууруулж, төлбөрийн тэнцлийн дарамт, санхүүгийн салбарын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд ялангуяа эмэгтэйчүүд болон бичил, жижиг бизнесүүд сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөхөөр байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас нэн хамааралтай Монгол Улсын эдийн засаг эрдэс түүхий эдийн үнийн савалгаанд хэт эмзэг, мэдрэмтгий хэвээр байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом саарсан нь тус улстай хийх гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд экспортын барааны үнийг огцом бууруулж, тээвэр, аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбаруудад хүндрэл учруулж байна.

Ийм нөхцөлд Засгийн газар Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Санхүүжилтийн Хөтөлбөрийг энэ оны 3-р сарын 27-ны өдөр эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах 1.8 тэрбум ам.доллароор хэмжигдэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг АХБ мэдээлэлдээ онцолжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-13 12:01

Одоо энэ 100 сая доллор жирийн иргэдэд биш сонгуульд зарцуулах вий дээ.Хэнд итгэж энэ санхүүжилтыг бариулах болоо.Дандаа амжиргааны түвшнээс дээгүүр хүмүүсийг дэмжсэн.Одоо ахмад настан, цагдаагийн �##�бан хаагчид үлдсэн.МАН-д хэрэгтэй хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button