ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улсын гадаад өр ДНБ-ээс хоёр дахин их байна

Цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн хямралд орж, “модоо барихад” хүрээд байна.

Манай улсын хувьд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувиас доогуур байгаа. Гэсэн хэдий ч нийт гадаад өр манай эдийн засгаас хоёр дахин их буюу 30.7 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларыг нь бүрдүүлж байна. Харин 18 тэрбум гаруй ам.доллар нь аж ахуйн нэгж, компанийн зээл байгаа аж.

Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа өгөхийн өмнө "2020-2024 онд Монгол Улсын төлөх гадаад өр төлбөр 14.3 тэрбум ам.доллар болоод байгаа тул гадаад валютын албан нөөцөө арвижуулах шаардлагатай” гэж байсан юм. Харин оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын албан нөөц хамгийн сүүлд албан ёсоор танилцуулснаар гуравдугаар сарын байдлаар 4.09 тэрбум ам.доллар руу буугаад байсан юм.

Мөн Европын Комиссын жагсаалтад Монгол Улсыг нэмэх шийдвэр, “Moody's” зээлжих зэрэглэлийн төлөвийг бууруулсан зэрэг нь дахин санхүүжилт татах өртгийг өсгөх төлөвтэй байна.

Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, “JPMorgan” болон Төв банкнуудын тоон үзүүлэлтүүдийг нэгтгэж 66 хөгжиж буй орны санхүүгийн чадавхад дүгнэлт хийжээ.

Уг тооцоогоор Монгол Улс 59 дүгээрт бичигджээ. Өөрөөр хэлбэл цар тахлын үед нэн эмзэг гэх ангилалд багтсан байна.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button