НИЙГЭМ

Амралтын өдрүүдэд үүл буудаж, бороо оруулна

Өнөөдөр /2020.05.14/ Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр зургаадугаар сарын 10-ны өдийг хүртэл хуурайшилтын үе үргэлжилнэ гэв. Иймд энэ үеийг дуустал гал алдах, өнжмөл өвс шатаах зэрэг эрсдэлт үйлдэл хийхгүй байхыг иргэдэд санууллаа.

Иргэдээс гагнуур хийж, ажлаа залгуулмаар байна гэсэн гомдол их ирж байгаа ч Нийслэлийн ЗДТГ-аас өгч буй анхааруулгыг баримтлах хэрэгтэй гэлээ.

Хуурайшилтын үе үргэлжилж буй тул энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд ЦУОШГ-тай хамтран үүл буудаж, бороо оруулах юм байна. Өнгөрсөн долоо хоногт мөн үүний адилаар ажиллаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт бороо оруулжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-14 15:52

Үүл буудахаар цаг агаар жамын бусаар хүйтэрч сэрүүснэ хашаандаа тарьсан жаахан ногоо маань ингээд б�##�рах юм байна л дд

Холбоотой мэдээ

Back to top button