УЛС ТӨР

О.Баасанхүү: Дэвшихгүй өнжвөл Ц.Элбэгдоржийг өмгөөлнө, араас нь Х.Баттулга, У.Хүрэлсүх нар ороод ирэх биз

МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүн дөрөвдүгээр сарын 22-нд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээн, үнэмлэхээ гардаж авсан. Тэрээр АН-д орохдоо “Миний бие АН ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ” хэмээн мэдэгдэж байсан билээ. Өчигдрөөс “Ардчилсан намынхан түүнд тойрог өгөхгүй байгаа” гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан юм. Эл асуудалтай нь холбогдуулан бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-НЭР ДЭВШВЭЛ САЙН Л БИЗ, ДЭВШҮҮЛЭХГҮЙ БОЛ БОЛИНО Л БИЗ-

-“Ардчилсан намаас нэр дэвшигчид эхнээсээ тодорлоо. О.Баасанхүү гишүүнд тойрог өгөөгүй байна” гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа. Үнэн үү?  

-Би харсангүй. Мэдэхгүй. Надад дэвшсэн ч, дэвшээгүй ч нэг их ялгаа алга. Нэгэнт би намд элссэн. Нам нь шийдэх байлгүй дээ гэсэн бодолтой байна. УИХ-д найман жил бие даагч шиг явлаа. Сүүлийн үед улстөрийг томоор харж, багаар ажиллах нь чухал гэдгийг ойлгож байна. Ялангуяа миний сонгогдсон Эрдэнэтийн тойрогт гурван асуудал чухал болоод байна.

-Ямар гурван асуудал?

-Манай Эрдэнэтэд хулгайч, худалч гэсэн хоёр хүн нэр дэвшиж байгаа. Тэр хоёроос Эрдэнэтчүүдээ хамгаалахгүй бол төрд орж ирээд дөрвөн жил манай Эрдэнэтчүүдээр тоглоно. Хулгайч нь хулгайгаа хийгээд, худалч нь худал яриад салахгүй. 2020 онд төр маш хүнд байдал орно. Эдийн засгийн хямрал, өр зээлийн асуудал, хар саарал жагсаалтын асуудал босож ирнэ. Ийм үед хулгайч, худалч хүмүүс төрд орчихвол маш аюултай. Хоёрдугаарт, зарим хүмүүсийн ярьж байгаачлан “Эрдэнэт үйлдвэр” тааламжтай  нөхцөлтэй гээд байгаа боловч зэсийн үнийн уналт, хулгайн асуудал хэцүүднэ. МАН төр барьж байхдаа асар их хулгай хийсэн байна. Хулгайн үр дүнгээс болоод үйлдвэрийн нөхцөл байдал ямар болох нь ойлгомжгүй байна. Энэ асуудалд анхаарал тавьж, үйлдвэрийнхээ ажилчдаа хамгаалах ёстой. Миний хоёр дахь зорилго бол Эрдэнэт хотоо  өмөөрч, эрдэнэтчүүдээ хамгаалах юм. Гуравдугаарт, шинэ Үндсэн хууль энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Хотын статустай холбоотой өргөн барихад бэлэн болчихсон хуулиуд бий. Шаардлагатай гэж үзвэл ажлаа хийгээд л явна. Тийм учраас та нарын хэлээд байгаа шиг “О.Баасанхүүг ингэх болов уу, тэгэх болов уу” гэдэгт санаа зовсон бодол алга. Дэвшвэл сайн л биз, дэвшүүлэхгүй бол болино л биз. Нам нь дүрэм, журмаараа шийдээд л явах асуудал.

-ЭРДЭНЭТЭЭС ӨӨР ГАЗАР НЭР ДЭВШИХ УТГАГҮЙ. ЭРДЭНЭТЧҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ-

-Орхоноос нэр дэвших бодолтой байгаа юу, таны хувийн бодол?

-Би Эрдэнэтээс өөр газар дэвших утгагүй шүү дээ. Яагаад гэвэл Эрдэнэтчүүдийн доромжилж болохгүй. Гурвын гурван хүнийг Эрдэнэтчүүд сонгосон. “Та бүхэн биднийг төлөөлөөрэй, улс орныхоо төлөө зүтгээрэй” гэж итгэсэн. Гэтэл хоёр нь зугтаад алга болчихсон. Эрдэнэтчүүдийг хаясан. Тиймээс би нөгөө хоёрынхоо өмнөөс ярих хэрэгтэй болчхоод байна. Юу хийсэн, юу хийх гэж байсан, юу хийх вэ гэдгээ би ярих ёстой шүү дээ. Юу амлаж гарсныг нь гишүүндээ сануулж байх ёстой. Манайхан гарахын тулд есөн шидийн зүйл амладаг.

-Үнэгүй байр, өндөр цалин гээд л... ?

-“Сургууль барина, танай хүүхдийг сургууль цэцэрлэгт оруулж өгнө” гэх мэтээр амладаг. Амласан амлалтаа биелүүлээгүй бол битгий сонго. Мөн тойрог сольж байгаа хүмүүсийг ч сонгохгүй, хөөж явуулах хэрэгтэй. 1996 оноос төрийн өндөр дээд албан тушаалд тасралтгүй сууж ирсэн, өмнө нь УИХ-ын гишүүнд дахин дэвших гэж байгаа хүмүүс Эрдэнэтэд нэр дэвших биз. Нэр дэвших эрх нь хэнд ч нээлттэй. Гэхдээ та төрд байхдаа юу хийсэн бэ, ямар хууль санаачилсан бэ, ямар ажлын хэсэгт орсон бэ, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын төлөө юу хийсэн бэ, Эрдэнэт хотын төлөө юу хийсэн бэ, иргэдийн төлөө хэрхэн дуугарсан бэ гэдгийг нь асуух хэрэгтэй. Юу ч хийгээгүй хүнийг одоо болиулах хэрэгтэй. 30 жил хууртлаа шүү дээ. Сонгууль дөхөөд ирэхээр 30 мянган төгрөгөнд л хууртаад байгаа байхгүй юу. Тийм учраас УИХ-д яагаад нэр дэвшиж байгаа вэ гэхээс илүү, иргэд тэр хүнийг яагаад сонгож байгаа вэ гэдэг нь чухал.

-АРДЧИЛСАН НАМД ОРОХДОО ТОЙРОГ ЯРИЛЦСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ-

-Та Ардчилсан намд орохдоо аль тойргоос нэр дэвшихээ анхнаасаа ярьж тохироогүй гэж үү?

-Надад улстөрийн амбиц алга. Би нэг нүүртэй л байхыг хүсдэг. Тэгж ярилцсан зүйл байхгүй ээ. Зарим хүмүүс намайг Ардчилсан намд орсон гэж ярьдаг. Яг үнэндээ Ардчилсан намд орох, Ардчилсан намаас нэр дэвших нь хоёр өөр асуудал байхгүй юу. Аль нэг намын хүнийг дэвшүүлж болохгүй гэсэн учраас намд нь орж байгаа юм. Бодит байдлыг та нар мэдэж байгаа шүү дээ. МАХН найман удаа намайг хөөсөн. Нэр дэвшүүлэхгүй гэх мэтээр найман жил буланд шахлаа. Тэгсэн хэрнээ нам дамжсан улстөрийн биеэ үнэлэгч хүмүүсийг хажуудаа авч ирчихээд төрийн сонгуульд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд ч сойгоод явж байгаа нь үнэндээ л утгагүй.

-100 сая төгрөгийн дэнчингээ намдаа өгчихсөн үү?

-Энэ асуудлаар Сүхбаатар дүүрэг дээр яллагдагчаар татаж байгаа юм билээ. Шалгаад аль хэдийн худлаа гэдгийг нь тогтоосон. Одоо зөвхөн зохион байгуулалттай байсан уу үгүй юу гэдгийг нь тогтоохоор явж байгаа юм билээ. Тиймээс энэ худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин хөөргөж битгий тараагаарай, тэгвэл гэмт хэргийн хамтрагч болно шүү гэж хэлмээр байна.

-АРДЧИЛСАН НАМД ОРСОНДОО ХАРАМСААД БАЙХ ЗҮЙЛ АЛГА-

-Ардчилсан намд орсондоо харамсаж байна уу?

-Юу гэж харамсах вэ дээ. /инээв.сурв/ Би 1994 оноос Ардчилсан намын гишүүн байсан хүн. 2011 онд Н.Энхбаяр даргатай нийлээд нам байгуулсан. Дүрэм, журмаа бичээд л явж байсан. Дараа нь тэр хүн энэ намыг хувьдаа авах гэж оролдсон. Оролдлого нь ч бүтэлгүйтэж байх шиг байна. Нэг хүний гайгаас болж бүхэл бүтэн нэг улстөрийн хүчин улстөрийн тавцангаас арчигдах нөхцөл байдад үүсчихлээ. За яах вэ, мөрөөдөлд нь саад хийгээд яахав. Миний ах байсан, намайг улстөрд оруулсан хүн. Сонгуульд дөхөж байхад энэ хүнээр оролдоод яахав, тайван сонгуульдаа оръё. Харин намайг дэгээдэж унагаах олон хор найруулж байгаа сурагтай. Үгүй, тэгээд унагаа л даа. Боливол болил доо. Би бол өмгөөлөгч хүн. Сонгуульд аэр дэвшихгүй бол Ц.Элбэгдоржийг өмгөөлчихнө. Араас нь Ц.Баттулга, У.Хүрэлсүх ороод ирэх байлгүй дээ. Тэднийг бас өмгөөлөөд л явчихна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг өмгөөлж байсан хүн шүү дээ. Надад мэргэжил, ажил, зорьсон зорилго бий. Тиймээс чичрээд байгаа зүйл надад алга.

-Танай намаас Орхонд ямар хүмүүс нэр дэвших сурагтай байна вэ?

-Мэдэхгүй байна. Намын ҮБХ-ны гишүүнээр саяхан сонгогдлоо. Намын дотоод асуудалд орж чадахгүй байна. Намын ҮБХ 16-нд хуралдаж бүх зүйл тодорно. Түүнээс наана би тайлбарлаад яахав.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнхөө
Мөнхөө
2020-05-15 08:28

Шударга з�##�уу мэдлэгтэй,чадвартай даанч хэдэн хулгайчдын дунд хэцүү байгаа сайхан цаг ирнэ гэдэгт итгээрэй битгий бууж өгөөрэй.

Зочин
Зочин
2020-05-16 09:11
Reply to  Мөнхөө

Хэдэн хулгайчаа хамга�##�аад бгаа шүү нүдээ нээ. МАНАН-д элссэн .

зочин
зочин
2020-05-15 08:30

Эзэн Чингис хаан хулгайч, худ�##�ч, урвагчийг өчиггүй цааз�##�даг байсан гэдэг,,,,,

зочин
зочин
2020-05-15 08:49

хулгайчид хулгайг хаацайлахаас өөрөөр мөнгө олох боломж байхгүй л дээ

Өмгөөлөг
Өмгөөлөг
2020-05-15 11:00
Reply to  зочин

Өмгөөлөгч хүн �##�уурчин байсан ч өмгөөлөх ёстой. Тэглээ гээд шударга биш болохгүй

Зочин
Зочин
2020-05-15 09:05

Энэ мэдрэл муут улс төрөөс �######�аасай даа. Арай л тэнэг юмаа

Zochin
Zochin
2020-05-16 09:50
Reply to  Зочин

Manai Erdenet ch geh shig. Hudaldaad avsan yumuu haashaa yum.

зочин
зочин
2020-05-16 08:12
Reply to  Зочин

Мэдлэг боловсролтой мундаг з�##�уу анхнаасаа АНд байх ёстой байсан юм нэр нүүрээ нуусан хөлсний бичээчдийн муулахыг бүү тоо Нам сольсон гэвэл Тэрбишдавга Улаан Энхтүвшин гээд зөндөө л бна тэдний тухай сайхан х�##�аач хамууд аа

Зочин
Зочин
2020-05-15 09:29

Хэлэх гэснээ хэлчихдэг хэнд ч т�##� за�####�ггүй з�##�уу ...Шударга шулуун үгнүүд нь ШУДАРГА БИШ хүмүүст та�##�агддаггүй учраас ТЭНЭГ гэж �##�баар нэрлэдэг .....ЭНЭ ЗАЛУУ төрд байх хэрэгтэй учир нь сайн ХУУЛЬЧ учраас мөн тэр хэнээс.ч айдаггүй х

Зочин ш дээ
Зочин ш дээ
2020-05-15 09:51

Ярьж байгаа юмыг нь харахаар үнэн тэнэг нөхөр болох нь илэрхий байна !!! Элбэгдорж хулгайчийг өмгөөлөөд ялаас хэлтэрүүлчихнэ, тэгээд дараа нь мөн л будлиантай дараагийн ерөнхийлөгч, ерөнхий сайдыг бас өмгөөлдөг хүн гэнэ ээ.

Зочин
Зочин
2020-05-15 10:05

энэ гэж сайхан баасны хутгуур юм аа,ийм амьдр�##�аар яаж үр хүүхэд гэр бүлээ тэжээсэн болж тэд нь хоолсоод амьд явж байдгийн бол,ингэж амьдраххар үхээч ХОРГОЛХҮҮ

Амар
Амар
2020-05-15 10:11

Баасанхүү сайн эр, шударга нөхөр, сонгоноо.

Зочин
Зочин
2020-05-15 10:12

Дандаа ингэж хуцна

Зочин
Зочин
2020-05-15 10:16

Энэ з�##�уу 8 жил ганцаараа зүтгэсэн хэлсэн үг болгон нь үнэ цэнэтэй байлаа ӨМГӨӨЛӨГЧ хүн хэнд ч үйлчлэх эрхтэй ЭНЭ ЗАЛУУ хуулийг буруу ашиглахгүй ...улс төрөөс өөртөө ашиг хонжоо хараагүй ганц хүн тэр шударга байхыг л хүссэн

Erdenet
Erdenet
2020-05-15 10:25

Z##laaa z##laaxh chi

Дэмжиж бна
Дэмжиж бна
2020-05-15 10:33

Баасанхүү дажгүй эрийн хугархай шүү.

Өмгөөлөг
Өмгөөлөг
2020-05-15 11:02

Зөв л ярьж байна шүүдээ. Ард түмэн сонгосон тойрог доо нүүх бардам очих юм байна. Чад�##� нь байхад яахав дээ.

Zochin
Zochin
2020-05-15 12:22

Uuruu barag Erdenetig umchluud avchihsn yum shig l yrih yum buur erguutej bna daa ene Baasanhuu gishuun yg yu hij buteesim boldoo .M.Enkhboldig ih umuurch baisan ,nam 2solisnig NBL medeh yum bna

Иргэн
Иргэн
2020-05-15 13:21

Хэнийг юу хийсэн хүнийг өмгөөлөх гэж байгаагаа мэддэг болуу энэ б�##�ай нөхөр ийм л дуракийг дахин сонгох хэрэггүй юм. Эргэж буцсан хонины хонхорын амьтан төрд хэрэггүй шүү! Цуг шорондоо ор тэнэгээ

Зочин
Зочин
2020-05-15 13:53

Ан нам нэр дэвшүлэх байлгүйдээ чамааг бол эрдэнчүүд дахин гаргах байхаа

123
123
2020-05-15 14:10

ёо энэ эргүү �######�аа

иргэн
иргэн
2020-05-15 15:05

Эргүү Түгжил бас Урвагч гэж байгаа ийм хүн Хол явахгүй ээ

ИМИЫ
ИМИЫ
2020-05-15 15:15

�########� бүхэн өөрийгөө царайлаг гэж боддог ....

Зочинж
Зочинж
2020-05-17 22:49
Reply to  ИМИЫ

нам нам хэсэж төр самрагчыг �########� гэж нэвтэрхий толь дээр байна.муу нусан чавх түрийний бөөс.их дээрээс унаж бяц үсэрнээ

Зочин
Зочин
2020-05-15 15:22

Энэ нэг эдэлж эдэлж хаясан хиртэй ширдэг шиг юм өөрийгөө юу гээд бодсон юм болдоо хэхэ

Зочинкк
Зочинкк
2020-05-15 15:33

баасны хар хэрээ юуч хуцсан үнэ цэнэгүй элбэгдоржн �######�г сн долоо гаж донтон эр хүнийг нүцгэн ххосан 2

Зэдбөө
Зэдбөө
2020-05-15 15:34

"Дураараа я.... " гэдэг шиг дураараа ярих юм аа

Зочин
Зочин
2020-05-15 16:10

Нөгөө Жавхлан билүү нэг ташуур барьсан ганц бие нөхөр бас АН-аас сонгуульд нэр дэвшиж чадахгүзй болж хулхидуулсан гэсэн

Бодхүү
Бодхүү
2020-05-15 16:13

С. Эрдэнэ ноён та 2ын ярьсан яриа байгаа байлгүй. Их дарууханаар гомдохоо илэрхийлсэн байна шүү. 2020 онд танд АНаас сууд�##� олдохгүй гэдгийг маргааш хараарай. Цэг.

Ннн
Ннн
2020-05-15 18:24

чиний өмгөөлсөн хүн заав�##� шоронд суудаг муу ёрын баагий Өөрийгөө юу бодсон юм.

зочин.
зочин.
2020-05-15 22:01

энэ нөхөр мэлрэлтэй.манай даргын хийж байгаа ажил.Өөрөө энэ ярилцлагадаа би нэг нүүртэй хүн гэжээ.ярьсан хэлснээ мартана.хүн доромжилно.чи хүн их доромжил удахгүй лай нь чамд ирнэ.

Зочин
Зочин
2020-05-15 22:12

Тийм мундаг өмгөөлөгч юм бол хулгайч Энхбаяраа шоронд хийхгүй өмгөөлөх нь яасан бэ дуракаа

Зочин
Зочин
2020-05-15 22:21

Энхбаярыг өмгөөлснөөр улстөрд орж ирсэн хүн. Жудаг муутай л эр л дээ. Энхбаярын оймсноос Хурцын машины хонины хонхорт шигдсэний ачаар АН- д шург�##�лаа. Тойрог өгөхгүй бол Элбэгдоржийн өмдөнд, дараа нь Баттулгын бандашинд шигднэ гээд байх шиг

ард
ард
2020-05-15 23:16

АРГАА БАРСАН АМЬТАН ХААНА Ч ЮУ Ч ХИЙХЭД БЭЛЭН ГЭЖ БАЙНА ДӨӨ... �######�УУЛ ЯАНА ДАА.

Зочин
Зочин
2020-05-16 04:57

махн~г шаах гэж бгаад бар гдсан.одоо их хур�##�д сууд�##� олдохгүй бол монголын эсрэг гэмт хэрэгтэнгүүдтэй нэгдэнэ гэнэ хуцдаг х�##�тар.эрдэнэтийхэн чамайг тоож харагдаач энхбаярыг бодож л чамайг сонгосон байх

Зочин
Зочин
2020-05-16 07:26

Баасанхүү гишүүний зөв.намд элсэж олуулаа болох нь маш зөв шийдвэр.дэмжиж байна

Зочин
Зочин
2020-05-16 09:14

МАНАН-д элссэн. МАНАН- н босс Элбэгээгээ өмгөөлнө гэнэ. Эрдэнэтийн луйварийн т�##�аар юу ч дуугардагүй. Эрдэнэчүүд энэ хүнийг хөөж явуулна. Горьд

Зочин
Зочин
2020-05-16 09:56

Тэнэгдүү ичих булчирхайгүй болхоороо л шудрага юм шиг харагддаж байгаа шүү дээ үнэндээ хуулльч з�##�уус зөндөө байгаа хуулььчийнхаа хувьд энэ бол тийм ч сонин биш өсөхбаяр тэмүүжин гээд хэддэн тэнэгүүдийн гайгаар улс орон ямар болсныгзд

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.
2020-05-16 19:38

баттулга,хүрэлсүх,элбэгдорж нар мөнгөө бэлдэж байгаарай би өмгөөлөөд өгие.насаараа идэх хоолны мөнгөө та нараас аваад хэдэн зуунаар амидарна гэж жорлонхүү хуцаж бгаан эн юм бна.энхбаяраас нилээд олон сая доллар авч с�##�гаж дээ.ингэж нохойто

Хурц.
Хурц.
2020-05-16 20:37

Атаа хорсол дүүрэн амьтан даа.Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ.

Холбоотой мэдээ

Back to top button